Үндсэн хуулийн цэц давхар дээл буюу Засгийн газрын бүх гишүүн УИХ-ын гишүүн байж болохгүй Үндсэн хуулийн заалтыг хүчингүй болгосон. Одоо УИХ-ын ээлжит бус чуулганаар Үндсэн хуулийн цэцийн энэхүү тогтоолтой холбоотой асуудлыг хэлэлцэж буй.
Уг асуудлаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж твиттер хуудастаа "Үндсэн хуулиар тоглогчдод хандаж хэлье. Энэ үйлдлээ нэн даруй зогсоо, хэтэрлээ. Үндсэн хуулиар тоглох бол улсаараа тоглохтой утга нэг. Б.Чимид гуай “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” гэж хэлснийг нэмж сануулъя. Сануулга авахгүй бол сайн үйлс ч бурууддаг" хэмээн байр сууриа илэрхийлжээ.