БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-гийн манай улсад хийх албан ёсны айлчлал өнөөдөр эхэлнэ. Түүний айлчлал наймдугаар сарын 7-8-ны өдрүүдэд үргэлжлэх юм.
Айлчлалын хүрээнд, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И нар хэлэлцээ хийнэ.
Мөн хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааны асуудлууд, тухайлбал эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, бүтээн байгуулалтын төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, хилийн боомтуудын үйл ажиллагааг өргөжүүлэх зэрэг асуудлаар ярилцаж, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцох хөтөлбөртэй байгаа.
Энэхүү айлчлалаас Монголын талын хүлээж буй үр дүн, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн өгсөн ярилцлагыг ЭНД дарж уншаарай.