x

Ардчилсан нам Австрали улстай хамтран ажиллана

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Австрали улсаас Монгол улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Кэйт Смитийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Мөн шинээр томилогдсон элчин сайдад баяр хүргээд, Монгол оронд ардчиллыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй Австрали улсын Засгийн газар, элчин сайдуудад гүнээ талархаж явдгаа илэрхийллээ.

Мөн Австрали улс анх 1972 оны есдүгээр сарын 15-нд Монгол Улстай дипломат харилцаа тогтоож байсан бол энэ жил 50 жилийн ой тохиож байна. 1990-ээд оны эхээр ардчилал, чөлөөт эдийн засгийн шинэчлэл гарснаас хойш хоёр талын харилцаа идэвхтэй хөгжиж ирсэн. Хөгжлийн тусламж, Монгол улсын байгалийн нөөц баялгийн салбарт явуулж байгаа арилжааны үйл ажиллагаанд манай хоёр улсын харилцааны гол чиглэл төвлөрч байна. Мөн улс төрийн харилцаа гүнзгийрч байгаад сайшаалтай байгаагаа онцоллоо.

Уулзалтаар Ардчилсан нам, Австрали улс хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх ажлын хүрээнд Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайллын чиглэлээр хамтарч ажиллах, Ардчилсан намын сонгуульт гишүүдийг Австрали улсын Хөгжлийн хөтөлбөрт хамруулах, түүнчлэн УИХ-ын Намрын чуулганаар хэлэлцэгдэх Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэл солилцлоо.

Уулзалт ажил хэрэгч байдалд өрнөж, үзэл баримтлал үнэт зүйл нэгтэйн хувьд цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжуудын талаар санал солилцов. Австрали улсын элчин сайд хатагтай Кэйти Смит цаашид Ардчилсан намтай хамтын ажиллагаагаа нягт өргөжүүлэн хөгжүүлэхдээ таатай байх болно.

Мөн “Гадаад нөхцөл байдалтай уялдуулан Ардчилсан нам богино хугацаанд хүчтэй болоосой, ардчилсан үзэл санаагаа тууштай хамгаалж, 2024 оны сонгуульд нэгдмэл байр суурьтай оролцоно гэдэгт найдаж байна” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Л.Оюун-Эрдэнэ: Иргэд өөрсдийн хуримтлалаа И Монгол системээс харах боломжтой 3 цаг 13 мин Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхлүүллээ 4 цаг 17 мин Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ 4 цаг 18 мин АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн хавдрын тохиолдол нэмэгдсээр байна 4 цаг 20 мин Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг нутаг буцааж, визийн хязгаарлалт тогтоов 4 цаг 20 мин Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа 4 цаг 21 мин Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал хэрэгтэй 4 цаг 23 мин “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай хэрэгжиж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцлээ 4 цаг 26 мин “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэллээ 4 цаг 29 мин E-Mongolia системийн 2 сая дахь хэрэглэгчээр Ц.Эгшиглэн тодорлоо 4 цаг 44 мин Шуудангийн марк, гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ 5 цаг 7 мин НДШ-ийг бууруулах тухай хуулийн төслийг 100,033 иргэн дэмжжээ 5 цаг 13 мин Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад... 6 цаг 35 мин Монголын эмэгтэй шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө 9 цаг 24 мин Нүхтийн амыг тойрсон төмөр хашаанууд зэрлэг амьтдыг хөнөөж байна 9 цаг 26 мин Завхан аймгийн төрийн албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдлаа 9 цаг 30 мин Леонардо да Винчигийн “Витрувианы хүн”-Хүний биеийн харьцааны шинжлэх ухаан, урлагийн гайхамшигт илэрхийлэл 9 цаг 32 мин Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ 9 цаг 34 мин М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монголын эрх ашиг биш 9 цаг 36 мин Газар тариалангийн салбарт ажиллаж буй 11 мянган иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байна 9 цаг 38 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад.... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... “Хүннү Эйр” компани Е195/Е2 төрлийн шинэ онгоцоо хүлээн авла... Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.... АНУ-ын Төрийн департаментын бүтцэд ихээхэн өөрчлөлт хийх төл... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б...
Top