Засгийн газрын хуралдааны дараа Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Тэрээр Хятад-Тайваньд үүссэн нөхцөл байдлын талаарх сэтгүүлчийн асуултад "Дээрх асуудлаар Үндэсний аюулгүй байдлын чиг үүрэг бүхий байгууллага хуралдаж, тодорхой шийдвэрийг гаргасан. Манай улсын 460 гаруй оюутан Тайваньд оршин суудаг гэх мэдээлэл байна. Одоогоор нөхцөл байдлыг Гадаад Харилцааны Яам болон бусад холбогдох байгууллага анхааралтай ажиглаж байна. Монгол Улсын иргэдийг татаж авах нөхцөл үүсээгүй гэдэг мэдээллийг бий" гэв.