x

О.ЧУЛУУНБИЛЭГ: Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийг парламентаас сонгох тухай ярьж байгаа нь зөв

Улс төрд өрнөж буй үйл явдлуудын талаар судлаач О.Чулуунбилэгтэй ярилцлаа.

-МАН дотроо нэлээд толхилцож байгаа гэлцэх юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх асуудал маргааны сэдэв болоод байна уу?

-Хүчтэй сөрөг хүчингүй үед эрх баригчид дотор сөрөг хүчин бий болдог. Ямар нэгэн байдлаар дотроо зөрчилтэй байх нь улс төрийн намын характер шүү дээ. МАН-д шинэ хуучин үеийн зөрчил л гүнзгий байгаа болов уу. Гэвч зөрчлөө сайн нууж чаддаг, далд хүчирхийлэлтэй нам даа.

-Намрын улс төр ямар байх бол. Судлаачийн хувьд хэрхэн ажиглаж байна вэ?

-Мэдээлэл бага, тодорхой юм харахгүй байна. Манай гадаад нөхцөл ийм хүнд үед бага л бужигнах хэрэгтэй. Шалгалтын урьд шөнө гэнэт нойргүй уншиж хонодог оюутан шиг намрын чуулган дээр хэсэг попроод хаячихалгүй ажилдаа хариуцлагатай парламент байгаасай. Монгол бол парламентын засаглалтай улс. Сонгогчид эцсийн хариуцлагыг парламентаас л шаардана. АН-ын Их хурал дахь бүлэг нэгдэж нийлж, бас хариуцлагатай байгаасай. Одоо бол хувь гишүүдийн лобби клуб шиг л ажиллаж байгаа. Парламент ажлаа хийж чадахгүй бол Сүхбаатарын талбай бужигнаад эхлэх нь тодорхой. Гадаадын тусгай албад ч үүнийг л хүсч хүлээж байгаа цаг.

-Эдийн засаг хүндэрч байна. Цаашид бүр ч хэцүүднэ гэх юм. Засгийн газар огцрох хэмжээнд хүрэх үү?

-Ковид, дайнаас болоод хүндрээгүй Засгийн газар байгаа юм уу, энэ дэлхий дээр. Засгийн газар огцорно гэдэг Ерөнхий сайд огцорно. Ерөнхий сайд огцрохын тулд дараагийн Ерөнхий сайд тодорсон байх учиртай. Одоо 80-аад оны Ерөнхий сайд ажиллаж байна. Шинэ Ерөнхий сайд 60,70 оноос тодрох боломжгүй гэсэн үг. Эрх баригч МАН-ын 80-аад оныхноос шинэ Ерөнхий сайд харж байна уу. Би бол харахгүй л байна. Харин зарим ажлаа мэддэггүй, хийдэггүй сайд нарыг бол солихгүй бол нийгмийн стрессийг дарах маш хүнд болно. Энэ бол миний хувийн бодол.

-Сөрөг хүчний хагаралтай байдал МАН-ын халаасны намуудад боломж олгож байна гэсэн шүүмж байгаа. Жишээлбэл, ХҮН барууны үзэлтэй боллоо гэж зарласан. Ингэж болдог юм уу?

-Тийм боломж эрх баригчдад олгож байгаа нь үнэн. Зүүнээс гэнэт баруун руу үсэрснийг бол ойлгоход бэрх. Ганцхан ойлгож байгаа зүйл нь улс төрийн зах зээл дээр барууны үзлийг тээгчдийг цуглуулж байдаг АН хүчгүй болсон юм чинь бид тэр зах зээлийг нь булаая гэсэн буруу стратеги л явж байна лээ. 2024 онд Эвслийн Засгийн газар байгуулагдвал одоо хүнд байгаа АН-аас илүү суудал аваад МАН-тай эвсчихье гэсэн давхар тооцоо байгаа л байх. Гэвч энэ бол буруу тооцоо. АН сонгуулийн өмнө нэгдэх, босох нь гарцаагүй. Сайн шинэ үеийн манлайлагчдаа гаргаж ирвэл ялах бүрэн боломж бий АН-д.

-Оросын танк, зэвсэг манай улсад хамтарсан сургууль хийхээр орж ирлээ. Энэ үйл явдлыг хэрхэн дүгнэж байна вэ. Олон улсад бид яаж харагдаж байгаа вэ?

-Орос-Монгол хоёр улсын хооронд жил бүр хээрийн сургуулилт болдог. Энэ жил ч хуваарь хугацаандаа хийж байна гэсэн тайлбар Б.Батцэцэг сайд тавьж байв уу даа. Нийгмийн шүүмж нь Орос өөрөө булаан эзлэгч болчихсон үед энэ жил хийх хэрэг байсан юм уу гэсэн асуулт их яваад байна. Олон улсын ийм ньюанстай асуудлыг Гадаад хэргийн сайд, Батлан хамгаалахын сайд хоёр дур мэдэж шийднэ гэж юу байхав. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр ярилцаж шийдсэн л байгаа. Тэгэхээр Засгийн газар гэхээсээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс энэ сургуулилтыг яагаад өнөө жил хийлгэснийг асуух хэрэгтэй. Ядаж байхад Ховдод болох хээрийн сургуульд оролцох Оросын зэвсэг техник тугаа мандуулж нийслэл Улаанбаатар хотоос Монгол орныг хөндлөн туулж явсныг бүдүүлэг гэж хэлэхээс өөр аргагүй. Бусдын нутагт туг мандуулсан орос цэрэг нь Оросын эрх баригчдын Монголд гэхээсээ өөрийн дотооддоо үзэл сурталд ашиглах зорилгоор хийж буй үйлдэл юм. Биднийг бол юман чинээ тоохгүй байна шүү дээ.

-Хоёр том гүрний дунд оршиж байгаа манай улсын хувьд их хавчигдаж байна. Бид ямар бодлого баримтлах ёстой вэ?

Сүүлийн 300 жил л ийм байлаа. Гадаад дотоодын судлаачид ч “Монгол бол газарзүйн хоригдол улс” гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг. Ихэнх хүндрэл нь биднээс өөрөөс л болсон байдаг. Хамгийн түрүүний хийх ажил бол 2015 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын “Монгол Улс байнгын төвийг сахих тухай 375 дугаар тогтоол”-ыг эргэн сэргээх ёстой.

-Манай улс Хятадаас их хэмжээний зээл авах тухай мэдээлэл нийгмийг бухимдуулж байна. Энэ тухай юу хэлэх вэ?

-Сошиал мэдээлэлд итгэдэггүй. Хэрэв үнэн бол зээлийн дарамт манай үндэсний аюулгүй байдалд ямар ч танк, төмөр замын цариг, пуужин, цагаачдаас илүү аюул учруулна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Л.Оюун-Эрдэнэ: Иргэд өөрсдийн хуримтлалаа И Монгол системээс харах боломжтой 2 цаг 48 мин Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхлүүллээ 3 цаг 52 мин Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ 3 цаг 53 мин АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн хавдрын тохиолдол нэмэгдсээр байна 3 цаг 55 мин Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг нутаг буцааж, визийн хязгаарлалт тогтоов 3 цаг 55 мин Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа 3 цаг 56 мин Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал хэрэгтэй 3 цаг 58 мин “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай хэрэгжиж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцлээ 4 цаг 1 мин “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэллээ 4 цаг 4 мин E-Mongolia системийн 2 сая дахь хэрэглэгчээр Ц.Эгшиглэн тодорлоо 4 цаг 19 мин Шуудангийн марк, гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ 4 цаг 42 мин НДШ-ийг бууруулах тухай хуулийн төслийг 100,033 иргэн дэмжжээ 4 цаг 48 мин Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад... 6 цаг 10 мин Монголын эмэгтэй шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө 8 цаг 59 мин Нүхтийн амыг тойрсон төмөр хашаанууд зэрлэг амьтдыг хөнөөж байна 9 цаг 1 мин Завхан аймгийн төрийн албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдлаа 9 цаг 5 мин Леонардо да Винчигийн “Витрувианы хүн”-Хүний биеийн харьцааны шинжлэх ухаан, урлагийн гайхамшигт илэрхийлэл 9 цаг 7 мин Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ 9 цаг 9 мин М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монголын эрх ашиг биш 9 цаг 11 мин Газар тариалангийн салбарт ажиллаж буй 11 мянган иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байна 9 цаг 13 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад.... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... “Хүннү Эйр” компани Е195/Е2 төрлийн шинэ онгоцоо хүлээн авла... Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.... АНУ-ын Төрийн департаментын бүтцэд ихээхэн өөрчлөлт хийх төл... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б...
Top