x

Ч.Өнөрбаяр: Олон улсын хоригт орсон ОХУ-тай хамтарсан хээрийн сургууль хийх нь буруу

ОХУ-ын зэвсэгт хүчний 300 орчим зэвсэг техник, 1000-аад албан хаагчид манай улсад хээрийн сургууль хийх болсон тухай асуудал нийгмийн анхаарлын төвд байна. Мөн үнийн өсөлт, инфляц ард түмний бухимдлыг төрүүлсэн сэдэв болов. Эдгээр асуудлаар АН-ын удирдлагууд пүрэв гаригт сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр:

-“ОХУ-ын танк, цэрэг манай улсад орж ирж, хээрийн сургууль хийх гэж байгаа тухай мэдээлэл явж байна. Гэтэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон Батлан хамгаалахын яам, холбогдох байгууллагууд таг чиг байна. Манай улс бол дайтаж байгаа аль нэг орны талд ордоггүй бодлоготой. Хуучин манай улс олон оронтой хамтарч хээрийн сургууль хийдэг байсан. Ингэхдээ НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагааг дэмжих зорилготой хээрийн сургуулийг хийдэг байв. Тэдгээр улсууд дайн хийж буй орны талд ордоггүй байсан. Харин одоо өөр байна. ОХУ дайтаад дэлхийд хүчирхийлэл үйлдээд, үүнийхээ төлөө олон улсын санкцид орсон. Харамсалтай нь бид энэ бодлоготой нь зэрэгцээд хээрийн сургууль хийх гээд явж байгаа нь дэлхийд буруу ойлголт өгнө. Манайх Үндсэн хуулиараа гадны цэргийг улсдаа байрлуулах буюу дамжин өнгөрүүлэхийг хориглодог. Энэ бол хуучин цагт оросын цэрэг Монголд орж ирж байрладаг байсан цагийг санагдуулж байна. Үүгээрээ дайтагч аль нэг улсын талд байгаа гэдгээ харуулах гэж байна.

Энэ цэргийн ажиллагаанд ОХУ-ыг Украин руу дайрсныг зөвтгөж кноп дарсан Беларусь, Узбекстан зэрэг өөрийн гэсэн толгой байхгүй Оросын хэдэн халаасны улсууд л орох гэж байна. Ардчилсан Монгол Улс ийм зарчмаар явж болохгүй. Уг асуудалд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл амьгүй байгаад гайхаж байна. Дээрээс нь эрхч баригч МАН түүхт 100 жилийнхээ ойгоор улсынхаа эдийн засгийг сүйрүүлж, найр наадам хийж л бэлэг барьж байна шүү дээ. Ардчилсан нам 2012-2016 онд засаг барих хугацаанд улс орны амьдрал ямар байсныг эргэн саная. Тухайн үед дизель түлш 1640 төгрөг байсан бол одоо 4000 төгрөг гарсан байна. Өнөөдөр шатахууны үнэ нэмэгдэж, бараа бүтээгдэхүүн өдрөөс өдөрт өсч байхад эрх баригчид юу хийсэн юм. Сая ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын айлчлалаар юу ч шийдсэнгүй. Ганц шийдсэн юм нь энэ оныг дуустал АИ-92 бензиний үнийг хэвээр байлгана гэсэн. Оросын Гадаад хэргийн сайдын айлчлалын зорилго иймхэн байсан юм уу. Ирэх оны нэгдүгээр сараас АИ-92-ын үнэ нэмэгдэх юм уу. Он гараад эдийн засаг бүр ч элгээрээ хэвтэнэ гэж байгаа. Засгийн газрын гал тогоог эдийн засаг мэдэхгүй Ц.Нямдорж бариад сууж байна. Улс орноо ийм байдалд оруулчихаад яагаад хариуцлага хүлээхгүй байна вэ. УИХ-ын даргаа Засгийн газарт хариуцлага тооц оо. Үгүй бол тарцгаа. Дээрээс нь ард түмнээ ялгаварладаг бодлого байж болохгүй.

Дайныг эсэргүүцэж, үзэл бодлоо илэрхийлсэн “NoWar” жагсаалд оролцсон залууст хилийн хориг тавьсан байна. Тэд ямар гэмт хэрэгтэн үү. Яагаад Үндсэн хуульд заасан эрхийг нь хязгаарлаж байгаа юм бэ. Ийм байдлаар хүний эрхийг уландаа гишгэж болохгүй. Эрх баригчдын явуулж байгаа бодлогод ямар ч шийдэл харагдахгүй байна. АН-ын дэд дарга Ч.Отгочулуу “Инфляц өндөр байгааг бүгд мэдэж байгаа. Засгийн газар инфляцийн шалтгааныг гадаад нөхцөл байдал руу чихэж байна. Энэ үнэн бодитой мэдээлэл биш. Инфляц нэмэгдсэн шалтгааныг 100 хувь гэж үзвэл 20-30 хувь нь гадны нөлөөтэй, 70 хувь нь цэвэр бодлогын алдаа. Жишээлбэл, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдэгдэл гаргахдаа “Бид АИ-92 бензиний үнийг барина. Яагаад гэвэл сонгогчдын ихэнх нь энэ бензинийг хэрэглэдэг” гэж шууд хэлсэн. Өөрөөр хэлбэл, популист бодлого явуулж байна. Гэтэл тухайн улсын эдийн засаг, уул уурхай, газар тариалан, тээвэр, мал аж ахуй дээр тогтдог. Эдгээр салбарын үндэс нь дизелийн түлш байдаг.

Айл өрх, хувь хүмүүс тогтвортой үнээр АИ-92 бензин худалдан авч байгаа ч бусад хэрэгцээгээ яах юм бэ. Бусад бүх бараа бүтээгдэхүүний үнэ хоёр дахин өсөж байна. Хятадын инфляц 2.5 байгаа. Манай гол худалдааны түншийн барааны үнэ тогтвортой байгаа. Тэгвэл тээврийн зардал нэмэгдсэнээс болж манайд бараа, бүтээгдэхүүний үнэ өсч байна. Засгийн газар тээвэрлэгчдийнхээ ажлыг булааж авдаг болсон. Хувийн хэвшилд квот өгдөггүй. Ажилгүйдэл, ядуурал өсч байгааг бүгд мэдэж байгаа. Дээрээс нь эзлэн түрэмгийлэгчидтэй нийлж, хээрийн сургууль хийж байж хар жагсаалтад орох вий дээ” гэлээ.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Л.Оюун-Эрдэнэ: Иргэд өөрсдийн хуримтлалаа И Монгол системээс харах боломжтой 2 цаг 18 мин Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхлүүллээ 3 цаг 22 мин Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ 3 цаг 22 мин АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн хавдрын тохиолдол нэмэгдсээр байна 3 цаг 24 мин Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг нутаг буцааж, визийн хязгаарлалт тогтоов 3 цаг 25 мин Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа 3 цаг 26 мин Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал хэрэгтэй 3 цаг 28 мин “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай хэрэгжиж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцлээ 3 цаг 30 мин “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэллээ 3 цаг 33 мин E-Mongolia системийн 2 сая дахь хэрэглэгчээр Ц.Эгшиглэн тодорлоо 3 цаг 49 мин Шуудангийн марк, гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ 4 цаг 12 мин НДШ-ийг бууруулах тухай хуулийн төслийг 100,033 иргэн дэмжжээ 4 цаг 18 мин Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад... 5 цаг 40 мин Монголын эмэгтэй шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө 8 цаг 28 мин Нүхтийн амыг тойрсон төмөр хашаанууд зэрлэг амьтдыг хөнөөж байна 8 цаг 30 мин Завхан аймгийн төрийн албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдлаа 8 цаг 35 мин Леонардо да Винчигийн “Витрувианы хүн”-Хүний биеийн харьцааны шинжлэх ухаан, урлагийн гайхамшигт илэрхийлэл 8 цаг 37 мин Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ 8 цаг 39 мин М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монголын эрх ашиг биш 8 цаг 40 мин Газар тариалангийн салбарт ажиллаж буй 11 мянган иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байна 8 цаг 42 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад.... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... “Хүннү Эйр” компани Е195/Е2 төрлийн шинэ онгоцоо хүлээн авла... Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.... АНУ-ын Төрийн департаментын бүтцэд ихээхэн өөрчлөлт хийх төл... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б...
Top