Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүү Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронд 2022 оны долдугаар сарын 22-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ барив.
Элчин сайд У.Нямхүү Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгч Э.Макронд уламжилж, Монгол Улс Бүгд Найрамдах Франц Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулахын төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийллээ.
Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Э.Макрон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хариу мэндчилгээ дэвшүүлэв.
Эх сурвалж: ГХЯ