x

Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулга хоёрын зодоон ил болов уу?!

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгч асан Х.Баттулга нар цагтаа ах, дүүс гэгдэж, төрийн өндөр албан дахь ойр дөт хүмүүсийн тоог зүй ёсоор нэмж явсан. Харин тэд хоёр сар гаруйн өмнө, 2022 оны дөрөвдүгээр сарын дундуур уулзаж, муудалцаад салсан тухай хэвлэлүүд мэдээлж байв.

Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ хоёрын уулзалтад ЕТГ-ын дарга асан З.Энхболд, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан Л.Гансүх нар байлцсан гэдэг. Сүүлд тэдний хүрээллээс анх энэ талаар ярьсан байдаг юм.

Тэд яагаад муудсан гэхээр Х.Баттулгын зөвлөх, найз гээд ойр тойронд нь явсан хэд хэдэн хүн Хөгжлийн банк, "Эрдэнэт"-ийн 49 хувийн асуудлаар хууль хяналтын байгууллагад шалгуулж буй юм. Мань эр өөрөө ч шалгагдаж эхэлсэн талаар эх сурвалжууд мэдээлж байна. Чухам тиймээс эдгээр хэргүүдийг мөрдөн шалгах ажиллагааг зогсоохыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс хүсчээ. Харин нөгөөх нь "...Боломжгүй. Хуулийнхаа дагуу яваг" гэжээ. Ингээд Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ хоёрын харилцаа "хага үсэрч", тэр нь өдгөө ил болж буй бололтой. Учир нь элдвийн PR, сайн муу сэдвүүд дээр нь ил цагаан троллын үүрэг гүйцэтгэн зүтгэж явдаг гишүүн асан эмэгтэй тэргүүтэй хүмүүс ажиллаж эхэлсэн байна. Тэд сүүлийн хэдэн өдөр "...Бэрх тосгон" сэдвийг барьж авч, Л.Оюун-Эрдэнэ рүү чиглүүлж буй бололтой.

Учир нь: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө ингэж үзэж буй бөгөөд "...Х.Баттулга түрүүлж дайрлаа" хэмээсэн гэнэ. Энэ талаар сонсож мэдсэн улс төрийн хүрээнийхэн "...Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариуг нь яаж барих бол?!" гэцгээж байна. Ямартай ч "...Улс төрд мөнхийн эвлэрэл, эсвэл мөнхий дайсагнал байдаггүй" гэдгийн тод нотолгоо болсон өнөөгийн Ерөнхий сайд, өчигдрийн Ерөнхийлөгч хоёр түмний нүдэн дээр ил нанчилдаж мэдэхээр болов.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Л.Оюун-Эрдэнэ: Иргэд өөрсдийн хуримтлалаа И Монгол системээс харах боломжтой 2 цаг 55 мин Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхлүүллээ 3 цаг 59 мин Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ 4 цаг 0 мин АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн хавдрын тохиолдол нэмэгдсээр байна 4 цаг 1 мин Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг нутаг буцааж, визийн хязгаарлалт тогтоов 4 цаг 2 мин Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа 4 цаг 3 мин Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал хэрэгтэй 4 цаг 5 мин “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай хэрэгжиж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцлээ 4 цаг 8 мин “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэллээ 4 цаг 11 мин E-Mongolia системийн 2 сая дахь хэрэглэгчээр Ц.Эгшиглэн тодорлоо 4 цаг 26 мин Шуудангийн марк, гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ 4 цаг 49 мин НДШ-ийг бууруулах тухай хуулийн төслийг 100,033 иргэн дэмжжээ 4 цаг 55 мин Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад... 6 цаг 17 мин Монголын эмэгтэй шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө 9 цаг 5 мин Нүхтийн амыг тойрсон төмөр хашаанууд зэрлэг амьтдыг хөнөөж байна 9 цаг 8 мин Завхан аймгийн төрийн албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдлаа 9 цаг 12 мин Леонардо да Винчигийн “Витрувианы хүн”-Хүний биеийн харьцааны шинжлэх ухаан, урлагийн гайхамшигт илэрхийлэл 9 цаг 14 мин Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ 9 цаг 16 мин М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монголын эрх ашиг биш 9 цаг 18 мин Газар тариалангийн салбарт ажиллаж буй 11 мянган иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байна 9 цаг 19 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад.... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... “Хүннү Эйр” компани Е195/Е2 төрлийн шинэ онгоцоо хүлээн авла... Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.... АНУ-ын Төрийн департаментын бүтцэд ихээхэн өөрчлөлт хийх төл... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б...
Top