x

Сингапурын хот байгуулалт, орон сууцны төлөвлөлт, түрээсийн орон сууцны сонголт, менежментийн талаар санал солилцлоо

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүгд Найрамдах Сингапур Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хоёр дахь өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапурын Орон сууц, хөгжлийн зөвлөлд зочилж, тус байгууллагын гүйцэтгэх захирал Тан Мэнг Дуй-тэй уулзлаа.  

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2019 онд Сингапурын Орон сууц, хөгжлийн зөвлөлтэй ярьж тохиролцсон зүйлс бодитоор хэрэгжиж байгааг дурдаад Сингапур Улсын Төрийн орон сууцжуулалтын туршлага, загварыг Монгол Улсын газар зүйн онцлог, уур амьсгал, санхүүгийн чадамжтай уялдуулан нэвтрүүлэх болон Сингапурын хот байгуулалт, орон сууцны төлөвлөлт, загвар, технологийн туршлагаас суралцах, түрээсийн орон сууцны зорилтот бүлгийн иргэдийн сонголт, менежментийн арвин туршлагыг хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Сингапур Улсын Орон сууц, хөгжлийн зөвлөл нь 1960 онд байгуулагдсан бөгөөд Сингапур Улсын Үндэсний хөгжлийн яамны хэрэгжүүлэгч агентлаг юм. Сингапурын иргэдийг хямд өртөгтэй, чанартай орон сууцаар хангаж, тохилог амьдрах орчин бүрдүүлэх зорилготой уг зөвлөл нь өнөөгийн байдлаар нийт нэг сая гаруй орон сууцыг ард иргэддээ нийлүүлжээ. Сингапурын хүн амын 80 гаруй хувь нь Орон сууц, хөгжлийн зөвлөлийн байгуулсан нийтийн орон сууцад амьдардаг төдийгүй оршин суугчдын 90 орчим хувь нь орон сууцаа өөрийн эзэмшлийн болгож чадсан байна. Чингэхдээ Сингапурын Хуримтлалын төв сангийн тэтгэврийн хуримтлалын хөрөнгийг ашиглан иргэд өөрийн орон сууцаа худалдан авах боломж бүрджээ.

Сингапур Улсад хийж буй энэ удаагийн айлчлалын үеэр “Нийтийн орон сууцны хөтөлбөр”-ийн тухай Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яам, Сингапурын хамтын ажиллагааны байгууллага хооронд санамж бичиг байгуулж байна. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Сингапур Улсын Орон сууц, хөгжлийн зөвлөл санхүүгийн дэмжлэг үзүүлж байгааг  өндрөөр үнэлж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ талархал илэрхийллээ.

Санамж бичгийн дагуу Монгол Улсын төрийн орон сууцжуулалтын салбарын боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх, холбогдох сургалтуудыг зохион байгуулахад “Темасек” олон улсын сангаас 232,420 сингапур долларын буцалтгүй тусламж үзүүлнэ. Мөн сургалтын зардлын тодорхой хэсэг буюу 86,600 сингапур долларын санхүүжилтийг БХБЯ-аас хариуцахаар тусгажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.70.162.214)
    МИНИЙ гэрчлэлийг УНШИ Намайг Патрисия Мартинс гэдэг, өрх толгойлсон эцэг, эх, нөхөр маань нас барахаасаа өмнө бидэнд маш их өр үлдээсэн тул би асар их өрийг хэрхэн төлөх талаар маш их эргэлзэж, бухимдаж байсан. Нэг өдөр би интернетээр явж байхдаа ХОСЕ ЛУИС түүнд зээл авахад хэрхэн тусалсан тухай гэрчлэлтэй (Педра Гончала) тааралдав. Тиймээс би тус компанийн шуудангаар (joseluisloans@gmail.com) 5 жилийн хугацаатай 85,000 еврогийн зээл авах хүсэлт гаргасан. 48 цаг хүрэхгүй хугацаанд миний зээлийг 2 хувийн хүүтэй баталж өгсөн нь миний төлөө юу хийснийг дэлхий нийтэд мэдэгдээрэй. Одоо би нөхрийнхөө өрийг барагдуулж, хувийн амьдрал, бизнесээ эхлүүлсэн. Би дөнгөж сая тангарагтаа биеллээ. Тиймээс, хэрэв та дор хаяж 2% зээл авахыг хүсч байвал JOSE luis loan-тэй түүний имэйлээр холбогдоно уу. (joseluisloans@gmail.com)
    2022 оны 07 сарын 12 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Л.Оюун-Эрдэнэ: Иргэд өөрсдийн хуримтлалаа И Монгол системээс харах боломжтой 3 цаг 43 мин Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхлүүллээ 4 цаг 47 мин Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ 4 цаг 48 мин АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн хавдрын тохиолдол нэмэгдсээр байна 4 цаг 49 мин Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг нутаг буцааж, визийн хязгаарлалт тогтоов 4 цаг 50 мин Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа 4 цаг 51 мин Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал хэрэгтэй 4 цаг 53 мин “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай хэрэгжиж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцлээ 4 цаг 56 мин “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэллээ 4 цаг 59 мин E-Mongolia системийн 2 сая дахь хэрэглэгчээр Ц.Эгшиглэн тодорлоо 5 цаг 14 мин Шуудангийн марк, гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ 5 цаг 37 мин НДШ-ийг бууруулах тухай хуулийн төслийг 100,033 иргэн дэмжжээ 5 цаг 43 мин Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад... 7 цаг 5 мин Монголын эмэгтэй шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө 9 цаг 53 мин Нүхтийн амыг тойрсон төмөр хашаанууд зэрлэг амьтдыг хөнөөж байна 9 цаг 56 мин Завхан аймгийн төрийн албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдлаа 10 цаг 0 мин Леонардо да Винчигийн “Витрувианы хүн”-Хүний биеийн харьцааны шинжлэх ухаан, урлагийн гайхамшигт илэрхийлэл 10 цаг 2 мин Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ 10 цаг 4 мин М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монголын эрх ашиг биш 10 цаг 6 мин Газар тариалангийн салбарт ажиллаж буй 11 мянган иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байна 10 цаг 7 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад.... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... “Хүннү Эйр” компани Е195/Е2 төрлийн шинэ онгоцоо хүлээн авла... Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.... АНУ-ын Төрийн департаментын бүтцэд ихээхэн өөрчлөлт хийх төл... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б...
Top