x

Эгийн голын УЦС барих төслийг ОХУ-тай хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров өнөөдөр бараалхлаа.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг өнгөрсөн жил тэмдэглэн өнгөрүүлснийг дурдаж, харилцааны шинэ зууныг сайн хөршийн найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн үзэл санааны дагуу бодит агуулгаар баяжуулах нь манай хоёр улсын ашиг сонирхолд нийцнэ хэмээн тэмдэглэв.

Цар тахлын дараах эдийн засгаа сэргээх зорилгоор Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Гадаад хэргийн сайдтай санал солилцож, цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх шинэ боломжууд, тухайлбал, гурван улсын хоорондын онцгой томоохон төслүүд, нэн түрүүнд байгалийн хий дамжуулах хоолой, Бичигт-Чойбалсан-Эрээнцав, Арцсуурь-Шивээхүрэнгийн зүүн болон баруун босоо тэнхлэгийн төмөр замын бүтээн байгуулалт, Алтанбулаг-Замын-Үүдийн хурдны зам, “Алтанбулаг” эдийн засгийн чөлөөт бүс болон хилийн боомтуудыг хөгжүүлэх дэд бүтцийг сайжруулах  зэрэг төслүүдийг онцлон ярилаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-аас манай улсад нийлүүлж буй газрын тосны бүтээгдэхүүний найдвартай нийлүүлэлтийн асуудлыг онцолж, эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, үүний тулд манай улсын нутаг дэвсгэрт Эгийн голын усан цахилгаан станц барих төслийг ОХУ-ын компаниудтай хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүлээж авч уулзсанд талархал илэрхийлээд, Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагаа түүхэн баялаг үйл явдлаар дүүрэн байсныг дурдаж, хамтын ажиллагааны зарим асуудлаар мэдээлэл өглөө. Тухайлбал, хоёр талын худалдааг нэмэгдүүлэхэд учирч буй хүндрэлийг арилгах чиглэлээр Евразийн эдийн засгийн холбоотой илүү нягт хамтран ажиллахыг санал болгож, энэ талаар дэмжлэг үзүүлэх боломжтойг онцлов. Монгол, Оросын эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй төслүүд, нэн ялангуяа, ОХУ-аас БНХАУ-руу Монголын нутаг дэвсгэрээр дамжуулан барих хийн хоолой, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх төслийн хэрэгжилтэд Монгол Улсын Засгийн газраас анхаарал хандуулж, дэмжлэг үзүүлж байгааг тэмдэглэн, цаашдын хамтын ажиллагааны зарим асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Мөн  уулзалтаар худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хүрээнд  хоёр талын асуудлуудыг үргэлжлүүлэн шийдвэрлэх нь зүйтэйг дурдав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.70.162.214)
    МИНИЙ гэрчлэлийг УНШИ Намайг Патрисия Мартинс гэдэг, өрх толгойлсон эцэг, эх, нөхөр маань нас барахаасаа өмнө бидэнд маш их өр үлдээсэн тул би асар их өрийг хэрхэн төлөх талаар маш их эргэлзэж, бухимдаж байсан. Нэг өдөр би интернетээр явж байхдаа ХОСЕ ЛУИС түүнд зээл авахад хэрхэн тусалсан тухай гэрчлэлтэй (Педра Гончала) тааралдав. Тиймээс би тус компанийн шуудангаар (joseluisloans@gmail.com) 5 жилийн хугацаатай 85,000 еврогийн зээл авах хүсэлт гаргасан. 48 цаг хүрэхгүй хугацаанд миний зээлийг 2 хувийн хүүтэй баталж өгсөн нь миний төлөө юу хийснийг дэлхий нийтэд мэдэгдээрэй. Одоо би нөхрийнхөө өрийг барагдуулж, хувийн амьдрал, бизнесээ эхлүүлсэн. Би дөнгөж сая тангарагтаа биеллээ. Тиймээс, хэрэв та дор хаяж 2% зээл авахыг хүсч байвал JOSE luis loan-тэй түүний имэйлээр холбогдоно уу. (joseluisloans@gmail.com)
    2022 оны 07 сарын 12 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Л.Оюун-Эрдэнэ: Иргэд өөрсдийн хуримтлалаа И Монгол системээс харах боломжтой 3 цаг 1 мин Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхлүүллээ 4 цаг 5 мин Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ 4 цаг 5 мин АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн хавдрын тохиолдол нэмэгдсээр байна 4 цаг 7 мин Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг нутаг буцааж, визийн хязгаарлалт тогтоов 4 цаг 8 мин Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа 4 цаг 9 мин Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал хэрэгтэй 4 цаг 11 мин “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай хэрэгжиж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцлээ 4 цаг 13 мин “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэллээ 4 цаг 16 мин E-Mongolia системийн 2 сая дахь хэрэглэгчээр Ц.Эгшиглэн тодорлоо 4 цаг 32 мин Шуудангийн марк, гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ 4 цаг 55 мин НДШ-ийг бууруулах тухай хуулийн төслийг 100,033 иргэн дэмжжээ 5 цаг 1 мин Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад... 6 цаг 23 мин Монголын эмэгтэй шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө 9 цаг 11 мин Нүхтийн амыг тойрсон төмөр хашаанууд зэрлэг амьтдыг хөнөөж байна 9 цаг 13 мин Завхан аймгийн төрийн албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдлаа 9 цаг 18 мин Леонардо да Винчигийн “Витрувианы хүн”-Хүний биеийн харьцааны шинжлэх ухаан, урлагийн гайхамшигт илэрхийлэл 9 цаг 20 мин Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ 9 цаг 22 мин М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монголын эрх ашиг биш 9 цаг 23 мин Газар тариалангийн салбарт ажиллаж буй 11 мянган иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байна 9 цаг 25 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад.... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... “Хүннү Эйр” компани Е195/Е2 төрлийн шинэ онгоцоо хүлээн авла... Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.... АНУ-ын Төрийн департаментын бүтцэд ихээхэн өөрчлөлт хийх төл... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б...
Top