x

УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровыг хүлээн авч уулзлаа

Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд С.В.Лавров тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр (2022.07.05) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт бараалхлаа.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ноён С.В.Лавровтай дахин уулзаж байгаад баяртай байна гээд өнгөрсөн хоёр жил гаруй хугацаанд Монгол Улс нь цар тахлын хүнд нөхцөл байдалтай нүүр тулж, эдийн засгийн багагүй хүндрэл амссан ч уламжлалт найрсаг түнш ОХУ-тай харилцаагаа хэвийн үргэлжлүүлэн хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулж ирснийг уулзалтын эхэнд тэмдэглэв. Тэрбээр, Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг бид өнгөрсөн онд ёслол төгөлдөр тэмдэглэсэн. Энэ үеэр Холбооны Зөвлөлийн дарга К.И.Косачёв тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж, 100 жилийн ойн хүрээнд хүндэт зочноор оролцсон. Манай хоёр улсын харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг бол парламент хоорондын хамтын ажиллагаа юм. Та өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхсан. Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн оны сүүлээр ОХУ-д айлчлах үеэрээ В.И.Матвиенко, В.В.Володин нартай нөхөрсөг уулзалтууд хийж, хоёр талын харилцаа, тэр дундаа парламент хоорондын хамтын ажиллагааны олон асуудлыг хөндсөн гэв.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров Улсын Их Хурлын даргатай дахин уулзах боломж олдсонд баяртай байна гээд ОХУ, Монгол Улс хооронд парламент хоорондын хамтын ажиллагаа төдийгүй манай хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж байна гэв. Тэрбээр, Улсын Их Хурлын дарга ОХУ, ЗХУ-д төгсөгчдийн холбоог тэргүүлж, Эрхүүгийн Их сургуулийн дэргэд судалгааны төв байгуулахад манлайлан оролцсон нь манай хоёр улсын харилцааг улам баяжуулж байна. Монгол Улсын Их Хурал болон ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комисс байгуулагдаж байгаа бөгөөд уг Комиссын Дүрмийг ойрын хугацаанд эцэслэж, бэлэн болгоно гэдэгт найдаж байна. ОХУ-ын Төрийн Думын дарга В.В.Володин таны урилгаар ирэх намар Монгол Улсад айлчлах үеэр манай хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны Комиссын Дүрмийг батлах, гарын үсэг зурах ёслолын ажиллагаа зохион байгуулагдах төлөвтэй гэв.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ОХУ-ын Төрийн Думын дарга эрхэмсэг ноён В.В.Володины Монгол Улсад хийх айлчлал нь манай хоёр улсын парламентын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой болно. Энэ үеэр ОХУ-ын Холбооны Хурал болон Монгол Улсын Их Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын Дүрмийг эцэслэн тохиролцож батлах, Комиссын анхдугаар хуралдааныг зохион байгуулахаар төлөвлөж байна. Бид энэхүү Комиссыг хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэх, парламент хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх, хууль тогтоох чиглэлээр туршлага солилцох зэрэг олон чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Хоёр улсын харилцааг улам бүр гүнзгийрүүлэх чиглэлээр Монгол Улсын Их Хурал шаардлагатай бүхий л дэмжлэгийг үзүүлж ажиллана гэдгийг тэмдэглэхэд таатай байна гээд ноён С.В.Лавровын Монгол Улсад хийж буй айлчлал амжилттай хэрэгжиж буйд баяртай байна гэв.

Уулзалтад монголын талаас УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дарга Н.Энхболд, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин, УИХ-ын Тамгын газрын ГХХ-ийн дарга Ц.Жамбалдорж, оросын талаас Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, ГХЯ-ны Хэвлэл, мэдээллийн газрын захирал М.В.Захарова, ГХЯ-ны Азийн I газрын захирал В.Г.Зиновьев болон албаны бусад хүмүүс байлцлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.70.162.214)
    МИНИЙ гэрчлэлийг УНШИ Намайг Патрисия Мартинс гэдэг, өрх толгойлсон эцэг, эх, нөхөр маань нас барахаасаа өмнө бидэнд маш их өр үлдээсэн тул би асар их өрийг хэрхэн төлөх талаар маш их эргэлзэж, бухимдаж байсан. Нэг өдөр би интернетээр явж байхдаа ХОСЕ ЛУИС түүнд зээл авахад хэрхэн тусалсан тухай гэрчлэлтэй (Педра Гончала) тааралдав. Тиймээс би тус компанийн шуудангаар (joseluisloans@gmail.com) 5 жилийн хугацаатай 85,000 еврогийн зээл авах хүсэлт гаргасан. 48 цаг хүрэхгүй хугацаанд миний зээлийг 2 хувийн хүүтэй баталж өгсөн нь миний төлөө юу хийснийг дэлхий нийтэд мэдэгдээрэй. Одоо би нөхрийнхөө өрийг барагдуулж, хувийн амьдрал, бизнесээ эхлүүлсэн. Би дөнгөж сая тангарагтаа биеллээ. Тиймээс, хэрэв та дор хаяж 2% зээл авахыг хүсч байвал JOSE luis loan-тэй түүний имэйлээр холбогдоно уу. (joseluisloans@gmail.com)
    2022 оны 07 сарын 12 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Л.Оюун-Эрдэнэ: Иргэд өөрсдийн хуримтлалаа И Монгол системээс харах боломжтой 3 цаг 46 мин Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхлүүллээ 4 цаг 50 мин Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ 4 цаг 51 мин АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн хавдрын тохиолдол нэмэгдсээр байна 4 цаг 52 мин Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг нутаг буцааж, визийн хязгаарлалт тогтоов 4 цаг 53 мин Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа 4 цаг 54 мин Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал хэрэгтэй 4 цаг 56 мин “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай хэрэгжиж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцлээ 4 цаг 59 мин “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэллээ 5 цаг 2 мин E-Mongolia системийн 2 сая дахь хэрэглэгчээр Ц.Эгшиглэн тодорлоо 5 цаг 17 мин Шуудангийн марк, гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ 5 цаг 40 мин НДШ-ийг бууруулах тухай хуулийн төслийг 100,033 иргэн дэмжжээ 5 цаг 46 мин Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад... 7 цаг 8 мин Монголын эмэгтэй шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө 9 цаг 56 мин Нүхтийн амыг тойрсон төмөр хашаанууд зэрлэг амьтдыг хөнөөж байна 9 цаг 59 мин Завхан аймгийн төрийн албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдлаа 10 цаг 3 мин Леонардо да Винчигийн “Витрувианы хүн”-Хүний биеийн харьцааны шинжлэх ухаан, урлагийн гайхамшигт илэрхийлэл 10 цаг 5 мин Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ 10 цаг 7 мин М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монголын эрх ашиг биш 10 цаг 9 мин Газар тариалангийн салбарт ажиллаж буй 11 мянган иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байна 10 цаг 10 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад.... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... “Хүннү Эйр” компани Е195/Е2 төрлийн шинэ онгоцоо хүлээн авла... Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.... АНУ-ын Төрийн департаментын бүтцэд ихээхэн өөрчлөлт хийх төл... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б...
Top