Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар улс төрийн хүрээнд гарсан талцал, маргаан өдөр ирэх тутам өргөжиж, баялаг өнгөтэй болж байгаа билээ.
Харин ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж ҮХНӨ-ийн талаар байр сууриа илэрхийлэх сонирхолгүй байгаагаа дараах байдлаар илэрхийлэв.
Тэрээр "УИХ дээр шийдвэр гараагүй байхад энэ талаар би яриа өгөх нь зохисгүй. Миний хашиж буй албан тушаал улс төр ярьдаг албан тушаалтан биш, цаг нь болохоор ҮХНӨ-ийн талаар ярина. Иргэдийн төлөөлөл болсон гишүүдээс энэ талаар асуух нь зөв" гэв.