x

Ноос, сүү, арьс шир, улаанбуудайн урамшуулал авдаг иргэний НДШ-ийг суутган төлөх хуулийн төсөл өргөн барилаа

УИХ-ын гишүүн Ц.Туваан, А.Адъяасүрэн, Д.Батлут, Д.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Б.Бейсен, Н.Ганибал, Н.Наранбаатар, Г.Тэмүүлэн, Л.Мөнхбаатар нар өнөөдөр “Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай” хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Улсын Их Хурал, Засгийн газраас баталсан хууль, тогтоомжийн дагуу төрөөс олгох ноосны, сүүний, арьс ширний, улаанбуудайн урамшууллыг жил бүр төсөвт суулган шаардлага хангасан аж ахуйн нэгж, иргэдэд олгож байгаа. Тухайлбал,

  • 2020 онд  46,828 малчинд ноосны урамшуулал 19.4 тэрбум, 2021 онд 91,977 малчинд 31.7 тэрбум төгрөг болсон. 

  • 2020 оноос шийдвэр гарч сүүний урамшуулал олгож эхэлсэн бөгөөд салбарын яам сүүний урамшууллыг литр тутамд 500 төгрөгөөр тооцож олгосон. 2020 оны арваннэгдүгээр сараас эхлээд 2021 оны гуравдугаар сар хүртэл 8.5 сая литр сүүгээ нийлүүлж, тушаасан нийт 6,516 малчин, мал бүхий этгээдэд  4.3 тэрбум төгрөгийн урамшууллыг тооцож олгосон байна. 

  • Тариалангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг, Засгийн газрын 2020 оны “Мөнгөн урамшууллын хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 15 дугаар тогтоолыг тус тус үндэслэн  2020 онд 797 иргэн, аж ахуйн нэгжид 22.4 тэрбум, 2021 онд 767 иргэн, аж ахуйн нэгжид 22.7 тэрбум төгрөг олгосон.

  • Арьс ширний урамшуулалд 2020 онд 37,825 мянган малчин, мал бүхий иргэдэд 9.9 тэрбум төгрөг олгосон байдаг.

Дээрх төрөөс олгож буй урамшуулалд хамрагдаж байгаа малчин, мал бүхий иргэд, тариаланчдын дийлэнх нь нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ сайн дурын үндсэн дээр төлдөг боловч байнгын орлогогүй байдлаасаа шалтгаалж нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт тасалдах, төлөхгүй байх зэрэг асуудал үүсдэг.

Төрийн зүгээс нэгэнт жил бүр төсөвт урамшуулалд олгох хөрөнгийг суулгаад олгож байгаа тул нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ тухай бүр нь тогтмол төлж чадахгүй байгаа, зарим боломжгүй тэдгээр иргэдэд нэгэнт олгох урамшууллаас нь суутган тооцоод олгох нь олон талын ач холбогдолтой. Нэн ялангуяа малчдын хувьд гар дээрээсээ шимтгэл төлөхгүйгээр ирээдүйн амьдралын баталгаа болох тэтгэвэр авах эрх нь үүснэ. Иймд энэхүү хуулийн төслийг боловсруулах зайлшгүй шаардлага үүссэн гэж хууль санаачлагч танилцуулав.

Хуулийн төсөл 5 заалттай. Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төсөл нь төрөөс олгох ноосны, сүүний, арьс ширний, улаанбуудайн урамшуулал авах эрх үүссэн иргэний төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг урамшууллаас нь суутган төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд зохих журамд заасан шаардлага хангаж урамшуулал авах болзол хангасан иргэд энэ хуулийн үйлчлэлд хамаарна.  

Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төсөл батлагдвал иргэд болон төрд нийгэм, эдийн засгийн олон ач холбогдолтой.

1.  Малчин, саальчин, мал бүхий иргэд, тариаланчид зэрэг иргэд байнгын ажлын байргүй, байнгын орлогогүй тул нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлөх нь тогтмол төлөх нь хүндрэлтэй байдаг,

2.  Дээр дурдсан иргэд нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлөхгүй байх нь ирээдүйд тэдний амьдралын баталгаанд сөрөг нөлөөтэй,

3.  Нийгмийн даатгалын шимтгэлээ зохих хууль тогтоомжийн дагуу төлж чадаагүй иргэд ирээдүйн амьдралынх нь баталгаа болох тэтгэвэр тогтоолгож чадахгүй. Тэгэхээр хэдий олон иргэн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөхгүй байна төр төдийчинээ олон иргэнд тэтгэмж олгож, тэжээх үүрэг хүлээнэ,

4.  Хууль, тогтоомжийн дагуу жил бүр олгох сүүний, ноосны, арьс ширний, улаанбуудайн урамшууллын хөрөнгийг төсөвт суулгаж урамшуулал авах эрх нь үүссэн иргэдэд олгодог. Нэгэнт тэдгээр иргэдэд төрөөс урамшуулал буюу нэг төрлийн орлого өгч байгаагийн хувьд тэрхүү урамшууллаас нийгмийн даатгалын шимтгэлийг нь суутгаад урамшууллыг нь олгох нь нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой гэж хууль санаачлагч танилцуулаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Л.Оюун-Эрдэнэ: Иргэд өөрсдийн хуримтлалаа И Монгол системээс харах боломжтой 2 цаг 37 мин Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхлүүллээ 3 цаг 41 мин Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ 3 цаг 42 мин АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн хавдрын тохиолдол нэмэгдсээр байна 3 цаг 43 мин Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг нутаг буцааж, визийн хязгаарлалт тогтоов 3 цаг 44 мин Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа 3 цаг 45 мин Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал хэрэгтэй 3 цаг 47 мин “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай хэрэгжиж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцлээ 3 цаг 50 мин “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэллээ 3 цаг 53 мин E-Mongolia системийн 2 сая дахь хэрэглэгчээр Ц.Эгшиглэн тодорлоо 4 цаг 8 мин Шуудангийн марк, гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ 4 цаг 31 мин НДШ-ийг бууруулах тухай хуулийн төслийг 100,033 иргэн дэмжжээ 4 цаг 37 мин Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад... 5 цаг 59 мин Монголын эмэгтэй шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө 8 цаг 47 мин Нүхтийн амыг тойрсон төмөр хашаанууд зэрлэг амьтдыг хөнөөж байна 8 цаг 50 мин Завхан аймгийн төрийн албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдлаа 8 цаг 54 мин Леонардо да Винчигийн “Витрувианы хүн”-Хүний биеийн харьцааны шинжлэх ухаан, урлагийн гайхамшигт илэрхийлэл 8 цаг 56 мин Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ 8 цаг 58 мин М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монголын эрх ашиг биш 9 цаг 0 мин Газар тариалангийн салбарт ажиллаж буй 11 мянган иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байна 9 цаг 1 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад.... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... “Хүннү Эйр” компани Е195/Е2 төрлийн шинэ онгоцоо хүлээн авла... Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.... АНУ-ын Төрийн департаментын бүтцэд ихээхэн өөрчлөлт хийх төл... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б...
Top