x

Д.Ганбат: Ганцхан намтай юм шиг асуудалд хандаж, нэг нам дангаар өөрчлөлт оруулж байгаа нь буруу

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр намын удирдлагуудтай хамтран Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаарх мэдээллийг сонсжээ. М

эдээллийг УИХ-ын дэд дарга С.Одонтуяа танилцуулсан байна.

УИХ өнгөрсөн долоо хоногт завсарлаж, гишүүд тойрог тойрогтоо ажиллан, энэ сэдвээр иргэдтэй уулзсан бөгөөд уулзалтын явцыг харахад иргэд Үндсэн хуульд яг ямар өөрчлөлт оруулах тухай мэдээлэл тун багатай байгаа нь харагдсан байна. Тиймээс иргэддээ маш сайн ойлголт өгч байж, ҮХНӨ-ийг хэлэлцэх шаардлагатайг УИХ-ын дэд дарга С.Одонтуяа онцоллоо.

Үндсэн хуульд,

  1. Хүний эрхийн хамгаалалтыг сайжруулах,

  2. Парламентын чадавх, засаглалыг сайжруулах,

  3. Хот хөдөөгийн хөгжлийн ялгааг арилгах,

  4. Төрийн сүлд өөрчлөх гэсэн дөрвөн чиглэлээр өөрчлөлт оруулах шаардлага байгаа талаар гишүүд ярьж, иргэдийн саналыг сонсох удирдамжтай явжээ.

С.Одонтуяа гишүүний хувьд, иргэдтэй хийсэн уулзалт дээр цаазын ялыг халах асуудал ихээхэн маргаантай байсан гэв. Нэг хэсэг нь Үндсэн хуульд цаазын ялыг халах тухай хатуу заалт оруулах шаардлагагүй,одоогийн жишгээрээ явах ёстой гэж үзсэн бол нөгөө хэсэг нь цаазын ял байх ёстой гэжээ. Түүнчлэн төрийн сүлд өөрчлөх чухал бус, төрийн бодлогоо зөв болгож улс орны хөгжил, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх нь хамгийн чухал байгааг онцлон дайжээ.

Сонгуулийн тогтолцооны хувьд мажоритар тогтолцоог халахад санал нэгдэж, гол нь парламентын чадавхи хариуцлагыг нэмэгдүүлэх асуудлыг ярьж байна. Төрийн эрхийг нам барьж байгаа учраас намууд хариуцлагатай институт болж төлөвших нь чухал байгааг уулзалтанд оролцсон иргэд хэлжээ. Харин хүн амын дунд хэт төвлөрөл явагдсан энэ үед хил орчмын сумдыг нэгтгэж болохгүй, газар нутаг эзгүйднэ, харин төв сууринтай ойрхон жижиг сумдыг нэгтгэж болох юм гэсэн байр суурийг иргэд илэрхийлсэн байна.

УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат "Үндсэн хуулийн үзэл санаагаар бол хүн амьд явах эрхтэй. Ямар ч шалтгаантай байсан төр иргэнийхээ амийг бусниулж болохгүй. Дэлхийн 193 улсын 55-д нь цаазын ял үйлчилж, бусад улс энэ ялыг аль хэдийн халсан. Ер нь Үндсэн хуульд сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөж, урсгалаар хандаж өөрчлөлт оруулж болохгүй. Ганцхан намтай юм шиг асуудалд хандаж, нэг нам дангаар өөрчлөлт оруулж байгаа нь буруу" гэв.

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ "Бүлгийн зарим гишүүд Үндсэн хуулийн өөрчлөлтөөр барьцаалж, УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ би намын даргын хувьд УИХ-ын даргад биечилж хэлсэн. Ордны хуйвалдаанаар гишүүдийн хоорондын наймаа маягаар ҮХНӨ-ийг шийдэх гэж байгаа бол үүнийг Ардчилсан нам хэзээ ч зөвшөөрөхгүй. Үндсэн хуулийн өөрчлөлт бол тусгаар тогтнолын асуудал. Үүнийг хэрвээ хэсэг бүлэг хүмүүсийн ашиг сонирхол хангах хэрэгсэл болгох гэж байгаа бол Үндсэн хуулийн өөрчлөлтөд Ардчилсан нам оролцохгүй, хатуу эсэргүүцэн тэмцэх болно".

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Өмнө нь 2019 онд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхэд Ардчилсан нам бүлэггүй байсан учраас ардчиллын зарчим болон үзэл баримтлалынхаа хүрээнд хүссэн өөрчлөлтөө оруулж чадаагүй. Өнөөгийн өөрчлөлтийг ч нэг нам дангаар хийх гэж байна. МАН Үндсэн хуулийн үгэнд захирагдаад байх юм. Ерөнхий үзэл санаанд нь захирагдах ёстой. Тухайлбал, сум байна гэснээс заавал 330 сумтай байна гэж заагаагүй. Засаг захиргааны нэгжийн хуулиар зохицуулаад явах боломжтой. Сонгуулийн холимог тогтолцоог АН дэмжиж байгаа. Гэхдээ үүнийг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр бус, Үндсэн хуулийн цэц их суудлын хуралдаанаа хийж, 2016 оны алдааг залруулах замаар хийж болно. Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн манаач байх ажлаа хиймээр байна" гэлээ.

Ардчилсан намын тухайд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл албан ёсоор гараагүй байгаа учир урьдчилж байр суурь илэрхийлэх боломжгүй юм. Иймд өнөөдөр зөвхөн мэдээлэл сонсож, санал солилцож байгаа гэдгийг онцоллоо.

Өнөөдрийн өргөтгөсөн хурлаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нарын есөн гишүүний өргөн барьсан УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх мэдээллийг сонсох төлөвлөгөөтэй байсан. Гэвч хууль санаачилагч бүлгийн хуралд тодорхойгүй шалтгаанаар ирээгүй, санаачилсан хуулийнхаа танилцуулгыг хийгээгүй тул асуудлыг хойшлуулжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Л.Оюун-Эрдэнэ: Иргэд өөрсдийн хуримтлалаа И Монгол системээс харах боломжтой 2 цаг 20 мин Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхлүүллээ 3 цаг 24 мин Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ 3 цаг 25 мин АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн хавдрын тохиолдол нэмэгдсээр байна 3 цаг 26 мин Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг нутаг буцааж, визийн хязгаарлалт тогтоов 3 цаг 27 мин Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа 3 цаг 28 мин Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал хэрэгтэй 3 цаг 30 мин “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай хэрэгжиж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцлээ 3 цаг 33 мин “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэллээ 3 цаг 36 мин E-Mongolia системийн 2 сая дахь хэрэглэгчээр Ц.Эгшиглэн тодорлоо 3 цаг 51 мин Шуудангийн марк, гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ 4 цаг 14 мин НДШ-ийг бууруулах тухай хуулийн төслийг 100,033 иргэн дэмжжээ 4 цаг 20 мин Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад... 5 цаг 42 мин Монголын эмэгтэй шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө 8 цаг 30 мин Нүхтийн амыг тойрсон төмөр хашаанууд зэрлэг амьтдыг хөнөөж байна 8 цаг 33 мин Завхан аймгийн төрийн албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдлаа 8 цаг 37 мин Леонардо да Винчигийн “Витрувианы хүн”-Хүний биеийн харьцааны шинжлэх ухаан, урлагийн гайхамшигт илэрхийлэл 8 цаг 39 мин Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ 8 цаг 41 мин М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монголын эрх ашиг биш 8 цаг 43 мин Газар тариалангийн салбарт ажиллаж буй 11 мянган иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байна 8 цаг 45 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад.... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... “Хүннү Эйр” компани Е195/Е2 төрлийн шинэ онгоцоо хүлээн авла... Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.... АНУ-ын Төрийн департаментын бүтцэд ихээхэн өөрчлөлт хийх төл... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б...
Top