x

БНАСАУ: Монгол улс хүнд үед сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж байгаад талархаж байна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд О Сын Хо-г хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр сайд Б.Батцэцэг БНАСАУ-ын Гадаад хэргийн сайдаар Эрхэмсэг хатагтай Чой Сөн Хий томилогдсонд баяр хүргэж, ажлын амжилт хүсэв.

Сайд Б.Батцэцэг БНАСАУ-д КОВИД-19 коронавируст халдвар тархсан явдалд санаа зовниж буйгаа илэрхийлж, Монгол Улс, БНАСАУ нь түүхийн сорилын хүнд цаг үед бие биеэ дэмжиж ирсэн сайхан уламжлалтайг тэмдэглэв.

Мөн хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэх болон олон улс, бүс нутаг, хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллах талаар ярилцлаа.

Элчин сайд О Сын Хо солонгосын ард түмний удирдагч Ким Ир Сений мэндэлсний 110 жил, Ким Жөн Ирийн мэндэлсний 80 жилийн ой тохиож буйг тэмдэглэж, Монгол Улс, БНАСАУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үе үеийн удирдагчид ихээхэн хувь нэмэр оруулсныг дурдав.

Элчин сайд Монголын тал хүнд цаг үед БНАСАУ-д тусламжийн гараа сунгаж, сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж байгаад талархал илэрхийллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Инфляци 9 хувьд хүрлээ 4 цаг 48 мин Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно 4 цаг 56 мин Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчилж эхлэв 17 цаг 27 мин Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид оролцох эрх авчээ 18 цаг 9 мин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн тангаргаа өргөлөө 18 цаг 12 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн 18 цаг 22 мин Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Өчигдөр 13 цаг 58 мин Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Өчигдөр 12 цаг 02 мин Калифорнийн түймэр “галзуурч” байна Уржигдар 13 цаг 03 мин Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Калифорнийн түймэр “галзуурч” байна Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ?... Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 ху...
Top