x

Депутатууд ҮХНӨ-ийг эсэргүүцэн өлсгөлөн зарлахад бэлэн байгаагаа мэдэгджээ

Эрх баригч нам болон бусад улс төрийн хүчнүүд ҮХНӨ оруулах асуудалд санал нэгдэж, тунхаг бичигт гарын зурсан. Харин 1992 онд Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг батлалцсан Ардын их хурлын депутат, Улсын бага хурлын гишүүд Үндсэн хуульд дахин нэмэлт, өөрчлөлт оруулахыг эрс эсэргүүцэж байгаа аж. Тэд өнгөрсөн пүрэв гаригт уулзалдаж, санал дүгнэлтээ нэгтгэсэн байна. Эрх баригчид гурван жил ч болоогүй дахин Үндсэн хуулийг өөрчлөх нь буруу бөгөөд Үндсэн хуулийн үзэл баримтлалаас ухарсан үйлдэл болно гэж үзжээ. Депутатууд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт шаардлага хүргүүлж, цаашлаад ҮХНӨ оруулах асуудал өндрөө авбал улс төрийн суулт, өлсгөлөн хүртэл зарлан тэмцэхээ мэдэгдсэн байна.

Депутатуудын уулзалтаас гарсан мэдэгдлийг хүргэж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийг баталсан Ардын их хурлын 43 депутат, Улсын бага хурлын гишүүд өнгөрсөн пүрэв гаригт хуралдаж, сүүлийн үед нийгэмд эрчимтэй яригдаж эхлээд байгаа "Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийх" саналын талаар хэлэлцэж, дараах шийдвэрийг санал нэгтэй гаргасан байна.

Үүнд,

1. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа, иргэн төр хоорондын зөвшилцлийн гэрээ болсон, иргэний эрх, эрх чөлөөг тунхагласан, хувийн өмч хөрөнгөтэй байхыг баталгуужуулсан Монгол Улсын Ардчилсан Үндсэн хуулийг сонгуулиас сонгуулийн хооронд, гурван жилийн дотор дахин нэмэлт өөрчлөлт оруулах нь хууль дээдлэх ёсыг умартсан, хууль эрх зүйт ёсыг нийгэмд төлөвшүүлэх Үндсэн хуулийн үзэл баримтлалаас ухарсан үйлдэл болно хэмээн үзэж "Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг зөвшөөрөхгүй" байгаагаа нийтэд мэдэгдэж, албан ёсны мэдэгдэл гаргах нь зүйтэй гэж үзлээ. 

2. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль бус үйл явцыг зогсоохыг мэдэгдсэн "Шаардлага" бичгийг Үндсэн хуулийн цэц, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт хүргүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Түүнчлэн, Монгол Улсын Үндсэн хуулийг батлалцсан АИХ-ын дедутатууд, УБХ-ын гишүүд хэдийгээр өндөр настай болсон боловч Ардчилсан Үндсэн хууль, таягаа гартаа барьж ард нийтийн хамт ҮХНӨ-ийг эсэргүүцэн улс төрийн суулт хийх, цаашлаад өлсгөлөн хүртэл зарлан тэмцэхэд бэлэн байгаагаа илэрхийлж байна гэжээ. 

УИХ энэ долоо хоногт түр завсарлан, бүх гишүүн тойрогтоо ажиллаж эхлээд буй. Учир нь, өнгөрсөн пүрэв гаригт чуулганы нэгдсэн хуралдаанаар “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах ажлыг зохион байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталсан. Уг тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд УИХ-ын гишүүд зургадугаар сарын 18-26-ны хооронд тойрогтоо ажиллаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх талаар иргэдийн санаа бодлыг сонсох юм.

Нийтдээ дөрвөн агуулгын хүрээнд 11 сэдвээр иргэдийн саналыг сонсоно. Иргэдээс асуух 11 сэдэвт сонгуулийн тогтолцоог холимог болгох, парламентын чадавхыг нэмэгдүүлж, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, УИХ-ын гишүүн давхар Засгийн газрын гишүүнээр ажиллах тоог нэмэх /давхар дээлтэй сайдын тоог нэмэх/, төрийн сүлдийг өөрчлөх, цаазын ялыг бүрмөсөн халах зэрэг асуудал багтаж байгаа.

Хэрэв иргэд сонгогчдын олонхи нь дээрх асуудлыг дэмжвэл ҮХНӨ оруулах хуулийн төслийг боловсруулан өргөн барьж, ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэхээр төлөвлөж буй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Л.Оюун-Эрдэнэ: Иргэд өөрсдийн хуримтлалаа И Монгол системээс харах боломжтой 2 цаг 29 мин Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхлүүллээ 3 цаг 33 мин Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ 3 цаг 34 мин АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн хавдрын тохиолдол нэмэгдсээр байна 3 цаг 36 мин Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг нутаг буцааж, визийн хязгаарлалт тогтоов 3 цаг 36 мин Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа 3 цаг 37 мин Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал хэрэгтэй 3 цаг 39 мин “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай хэрэгжиж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцлээ 3 цаг 42 мин “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэллээ 3 цаг 45 мин E-Mongolia системийн 2 сая дахь хэрэглэгчээр Ц.Эгшиглэн тодорлоо 4 цаг 0 мин Шуудангийн марк, гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ 4 цаг 23 мин НДШ-ийг бууруулах тухай хуулийн төслийг 100,033 иргэн дэмжжээ 4 цаг 29 мин Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад... 5 цаг 51 мин Монголын эмэгтэй шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө 8 цаг 40 мин Нүхтийн амыг тойрсон төмөр хашаанууд зэрлэг амьтдыг хөнөөж байна 8 цаг 42 мин Завхан аймгийн төрийн албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдлаа 8 цаг 46 мин Леонардо да Винчигийн “Витрувианы хүн”-Хүний биеийн харьцааны шинжлэх ухаан, урлагийн гайхамшигт илэрхийлэл 8 цаг 48 мин Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ 8 цаг 50 мин М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монголын эрх ашиг биш 8 цаг 52 мин Газар тариалангийн салбарт ажиллаж буй 11 мянган иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байна 8 цаг 54 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад.... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... “Хүннү Эйр” компани Е195/Е2 төрлийн шинэ онгоцоо хүлээн авла... Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.... АНУ-ын Төрийн департаментын бүтцэд ихээхэн өөрчлөлт хийх төл... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б...
Top