x

Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга хоёр муудалцаж, С.Баярцогт АН-ын даргад зүтгэх “урилга” авчээ

Монголын улс төрд энэ зун нэг том үйл явдал болно. Үндсэн хуулийг өөрчилнө. Энэ гарцаагүй болчих шиг боллоо. Баяр наадмын дараа ээлжит бус чуулганаар хэлэлцэх сураг бий. Бас АН-ын хэрүүл уруул улс төрийн мөнхийн сэдэв болчих шахсан. Энэ намын асуудал ойрын үед нэг тийш шийдэгдэх эсэх нь анхаарал татаж байна. За тэгээд Үндсэн хуулийн өөрчлөлт түшиглэсэн ирэх сонгуулиудын бэлтгэл гээд намраас бужигнаад эхэлнэ. Ил харагдаж, бид мэдэж буй нь иймэрхүү мэдээллүүд байгаа юм. Харин Монголын улс төрд хэзээнээсээ байдаг далд зодоон, яриа тохироо байсаар л байгаа аж. Чих сортойлгосон хоёр үйл явдал улс төрийнхний дунд яригдаж эхлээд байна. Одоогоос сар орчмын өмнө экс Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй Төрийн ордонд уулзжээ. Х.Баттулгатай хамт Тамгын дарга нь байсан З.Энхболд очсон байна.

Тэрбээр Л.Оюун-Эрдэнээс хэрэгт холбогдоод байгаа найз, туслах, зөвлөх асан хүмүүсээ харж үзэж “...Нааштай хандах”-ыг хүсчээ. Х.Баттулга Хөгжлийн банк, “Эрдэнэт”-ийн 49 хувь, махтай холбоотой явдалд холбогдсон хүмүүсийг хэлсэн бололтой. Харин Л.Оюун-Эрдэнэ “...Хуулиараа шийдэгдэг” гэсэн хариултыг өгсөн байна. Үүнээс болж тэд муудалцаад салжээ. Экс Ерөнхийлөгч л илүү бухимдсан сураг байна. Энэ талаар улс төрийн хүрээнийхэн илүү нарийн мэдээллүүд ярьж байгаа юм.

Түүнчлэн өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр тохиосон билэгт сайн өдөр Сангийн сайд асан С.Баярцогтын хүүхэд хуримаа хийжээ. Хурим дээр Ерөнхийлөгч асан, УИХ-ын дарга асан, Ерөнхий сайд асан, эрх баригч намын дарга асан, УИХ-ын гишүүд асан, сайд асан, хууль хяналтын байгууллагын удирдлагууд асан эрхмүүд, өдгөө төр, хуулийн байгууллагад томоохон алба хашиж буй хүмүүс, том компанийн удирдлагууд зочилсон байна. Эх сурвалжийн мэдээллээр бидний МАНАН-гийнхан хэмээдэг нөхдүүд бөөнөөрөө очжээ. Тэд улс төрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар нэлээд ярилцаж, дараагийн сонгуульдаа бэлдэх байдлаар АН-ын дарга дээр “зөв хүн” тавих ёстой гэж үзжээ. Ингээд С.Баярцогтыг зүтгүүлэхээр тохирсон байна. Харин одоо хууль, шүүхийн байгууллага дээр шалгагдаж буй С.Баярцогттой холбоотой хэргийг зохицуулах үүргийг шүүхийн удирдах албан тушаалтан, цагдаагийн дарга асан хоёр эрхэмд хариуцуулсан байна. Холбогдох зардлыг ч Монголын нөлөө бүхий нэгэн том компани шийдэхээр болжээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.70.86.33)
    МИНИЙ гэрчлэлийг УНШИ Намайг Патрисия Мартинс гэдэг, өрх толгойлсон эцэг, эх, нөхөр маань нас барахаасаа өмнө бидэнд маш их өр үлдээсэн тул би асар их өрийг хэрхэн төлөх талаар маш их эргэлзэж, бухимдаж байсан. Нэг өдөр би интернетээр явж байхдаа ХОСЕ ЛУИС түүнд зээл авахад хэрхэн тусалсан тухай гэрчлэлтэй (Педра Гончала) тааралдав. Тиймээс би тус компанийн шуудангаар (joseluisloans@gmail.com) 5 жилийн хугацаатай 85,000 еврогийн зээл авах хүсэлт гаргасан. 48 цаг хүрэхгүй хугацаанд миний зээлийг 2 хувийн хүүтэй баталж өгсөн нь миний төлөө юу хийснийг дэлхий нийтэд мэдэгдээрэй. Одоо би нөхрийнхөө өрийг барагдуулж, хувийн амьдрал, бизнесээ эхлүүлсэн. Би дөнгөж сая тангарагтаа биеллээ. Тиймээс, хэрэв та дор хаяж 2% зээл авахыг хүсч байвал JOSE luis loan-тэй түүний имэйлээр холбогдоно уу. (joseluisloans@gmail.com)
    2022 оны 07 сарын 12 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Л.Оюун-Эрдэнэ: Иргэд өөрсдийн хуримтлалаа И Монгол системээс харах боломжтой 2 цаг 41 мин Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхлүүллээ 3 цаг 45 мин Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ 3 цаг 46 мин АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн хавдрын тохиолдол нэмэгдсээр байна 3 цаг 47 мин Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг нутаг буцааж, визийн хязгаарлалт тогтоов 3 цаг 48 мин Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа 3 цаг 49 мин Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал хэрэгтэй 3 цаг 51 мин “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай хэрэгжиж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцлээ 3 цаг 54 мин “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэллээ 3 цаг 57 мин E-Mongolia системийн 2 сая дахь хэрэглэгчээр Ц.Эгшиглэн тодорлоо 4 цаг 12 мин Шуудангийн марк, гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ 4 цаг 35 мин НДШ-ийг бууруулах тухай хуулийн төслийг 100,033 иргэн дэмжжээ 4 цаг 41 мин Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад... 6 цаг 3 мин Монголын эмэгтэй шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө 8 цаг 51 мин Нүхтийн амыг тойрсон төмөр хашаанууд зэрлэг амьтдыг хөнөөж байна 8 цаг 54 мин Завхан аймгийн төрийн албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдлаа 8 цаг 58 мин Леонардо да Винчигийн “Витрувианы хүн”-Хүний биеийн харьцааны шинжлэх ухаан, урлагийн гайхамшигт илэрхийлэл 9 цаг 0 мин Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ 9 цаг 2 мин М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монголын эрх ашиг биш 9 цаг 4 мин Газар тариалангийн салбарт ажиллаж буй 11 мянган иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байна 9 цаг 5 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад.... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... “Хүннү Эйр” компани Е195/Е2 төрлийн шинэ онгоцоо хүлээн авла... Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.... АНУ-ын Төрийн департаментын бүтцэд ихээхэн өөрчлөлт хийх төл... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б...
Top