x

С.Амарсайхан: Өнгөрсөн жил барилдсан бөхчүүдээс нэг нь ч цол авах боломжгүй

Төрийн байгуулалтын байнгын хорооны пүрэв гаригийн хуралдаанаар Үндэсний баяр наадмын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төсөлд үзүүрлэсэн бөхөд цол олгодог болох өөрчлөлтийг тусгажээ.

Үүнд, 

  • Тав давсан бөхөд улсын начин;

  • Зургаа давсан бөхөд улсын харцага;

  • Долоо давсан бөхөд улсын заан;

  • Найм давсан бөхөд улсын гарьд;

  • Ес даван түрүүлсэн, эсхүл арвын даваанд үзүүрлэсэн бөхөд улсын арслан;

  • Ес даван түрүүлсэн, эсхүл арвын даваанд үзүүрлэсэн улсын арслан цолтой бөхөд улсын аварга;

  • Ес даван түрүүлсэн, эсхүл арвын даваанд үзүүрлэсэн улсын аварга цолтой бөхөд улсын даян аварга;

  • Ес даван түрүүлсэн, эсхүл арвын даваанд үзүүрлэсэн улсын даян аварга цолтой бөхөд улсын дархан аварга.

  • Дархан аварга цол нь үндэсний бөхийн дээд цол байна.

  • Аймгийн баяр наадамд 18 насанд хүрсэн 128 хүртэл бөх барилдах бөгөөд тав давсан бөхөд аймгийн начин, үзүүрлэсэн бөхөд аймгийн заан, түрүүлсэн бөхөд аймгийн арслан цол олгоно.

  • Сумын баяр наадамд 16 насанд хүрсэн 64 хүртэл бөх барилдах бөгөөд үзүүрлэсэн бөхөд сумын начин, түрүүлсэн бөхөд сумын заан цол олгоно гэж тусгасан байна.

Дээрх заалттай холбоотойгоор өмнөх жилүүдэд үзүүрлэсэн бөхчүүдэд цол нэхэж олгох эсэх асуудал гишүүдийн дунд багагүй маргаан дэгдээсэн юм. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн "Монголын ард түмэн үзүүрлэсэн бөхөд цол өгдөггүй. Түрүүлсэн бөх нь манлайлж явдаг. Гэтэл үзүүрлэчихээд бүгд цол авах нь. Ийм юм хэзээ ч байж болохгүй" гэсэн бол Монголын үндэсний бөхийн холбооны ерөнхийлөгч Ц.Магалжав "1,024 бөх барилддаг болоод эхлэхээр үзүүрлэсэн бөхөд цол өгдөх болохоор өөр аргагүй. Өмнөх түүхэн уламжлалын тухайд Ардын хувьсгалын 40 жилийн ойгоор 512 бөх барилдахад С.Цэрэн аварга начин цолтой түрүүлээд улсын аварга, дараагийн 10 жилд нь үзүүрлээд даян аварга болж байсан. Мөн Д.Цэрэнтогтох аварга 1981 онд үзүүрлээд дархан аварга болж байсан. Жил болгон 512 бөх барилддаг байсан бол Д.Тогтохсүрэн гишүүний хэлдэг зөв. Гэтэл 1,024 бөх барилдахаар есийн даваа нь цолны даваа болж байгаа юм" гэсэн юм. 

Харин Шадар сайд С.Амарсайхан “Өнгөрсөн жил барилдсан бөхчүүдээс нэг нь ч цол авах боломжгүй. Яагаад гэвэл 100, 101 жилийн ойг хамтатган тэмдэглэнэ гээд Засгийн газрын тогтоолоор хойшлуулсан. Монгол үндэсний бөхийн холбооноос цол, чимэг олгоно гэдэг асуудал огт яригдаагүй. Хэрэв цол олгоно гэвэл Засгийн газрын өнгөрсөн жилийн тогтоолыг хүчингүй болгож байж цол олгох тухай асуудал яригдана" хэмээж маргааныг эцэслэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.70.86.33)
    МИНИЙ гэрчлэлийг УНШИ Намайг Патрисия Мартинс гэдэг, өрх толгойлсон эцэг, эх, нөхөр маань нас барахаасаа өмнө бидэнд маш их өр үлдээсэн тул би асар их өрийг хэрхэн төлөх талаар маш их эргэлзэж, бухимдаж байсан. Нэг өдөр би интернетээр явж байхдаа ХОСЕ ЛУИС түүнд зээл авахад хэрхэн тусалсан тухай гэрчлэлтэй (Педра Гончала) тааралдав. Тиймээс би тус компанийн шуудангаар (joseluisloans@gmail.com) 5 жилийн хугацаатай 85,000 еврогийн зээл авах хүсэлт гаргасан. 48 цаг хүрэхгүй хугацаанд миний зээлийг 2 хувийн хүүтэй баталж өгсөн нь миний төлөө юу хийснийг дэлхий нийтэд мэдэгдээрэй. Одоо би нөхрийнхөө өрийг барагдуулж, хувийн амьдрал, бизнесээ эхлүүлсэн. Би дөнгөж сая тангарагтаа биеллээ. Тиймээс, хэрэв та дор хаяж 2% зээл авахыг хүсч байвал JOSE luis loan-тэй түүний имэйлээр холбогдоно уу. (joseluisloans@gmail.com)
    2022 оны 07 сарын 12 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Л.Оюун-Эрдэнэ: Иргэд өөрсдийн хуримтлалаа И Монгол системээс харах боломжтой 12 цаг 57 мин Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхлүүллээ 14 цаг 2 мин Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ 14 цаг 2 мин АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн хавдрын тохиолдол нэмэгдсээр байна 14 цаг 4 мин Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг нутаг буцааж, визийн хязгаарлалт тогтоов 14 цаг 4 мин Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа 14 цаг 6 мин Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал хэрэгтэй 14 цаг 7 мин “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай хэрэгжиж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцлээ 14 цаг 10 мин “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэллээ 14 цаг 13 мин E-Mongolia системийн 2 сая дахь хэрэглэгчээр Ц.Эгшиглэн тодорлоо 14 цаг 28 мин Шуудангийн марк, гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ 14 цаг 51 мин НДШ-ийг бууруулах тухай хуулийн төслийг 100,033 иргэн дэмжжээ 14 цаг 57 мин Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад... 16 цаг 19 мин Монголын эмэгтэй шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө 19 цаг 8 мин Нүхтийн амыг тойрсон төмөр хашаанууд зэрлэг амьтдыг хөнөөж байна 19 цаг 10 мин Завхан аймгийн төрийн албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдлаа 19 цаг 14 мин Леонардо да Винчигийн “Витрувианы хүн”-Хүний биеийн харьцааны шинжлэх ухаан, урлагийн гайхамшигт илэрхийлэл 19 цаг 16 мин Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ 19 цаг 18 мин М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монголын эрх ашиг биш 19 цаг 20 мин Газар тариалангийн салбарт ажиллаж буй 11 мянган иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байна 19 цаг 22 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад.... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... “Хүннү Эйр” компани Е195/Е2 төрлийн шинэ онгоцоо хүлээн авла... Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.... АНУ-ын Төрийн департаментын бүтцэд ихээхэн өөрчлөлт хийх төл... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б...
Top