x

Д.Тогтохсүрэн: О.Балжинням, Д.Сумъяабазар нарт даян аварга цол өгөх нь, ард түмэн барьж иднэ дээ!

Төрийн байгуулалтын байнгын хорооны пүрэв гаригийн хуралдаанаар Үндэсний баяр наадмын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн "Монголын ард түмэн үзүүрлэсэн бөхөд цол өгдөггүй. Түрүүлсэн бөх нь манлайлж явдаг. Гэтэл үзүүрлэчихээд бүгд цол авах нь. Ийм юм хэзээ ч байж болохгүй.

Ес давж түрүүлсэн арслан цолтой бөх аварга, ес давж түрүүлсэн улсын арслан цолтой бөх арав давах юм бол даян аварга болж байгаа юм. Харин аварга цолтой бөх ес давж үзүүрлэх юм бол даян аварга, даян аварга цолтой бөх ес давж үзүүрлэх юм бол дархан аварга болно гэж байна. Ингэж болохгүй ээ. Жишээ нь, Д.Цэрэнтогтох дархан аварга дөрөв түрүүлж, тав үзүүрлэсэн. Тав үзүүрлэхдээ нэг ч цол аваагүй. Гэтэл одоо үзүүрлэсэн бөхчүүд цол авдаг болох нь. Бид ийм юм хийж болохгүй. Нэг л зарчим үйлчлэх ёстой. Ингэж хүнд зориулж, барилдааны амжилтыг бууруулж болохгүй. Үүнийг Х.Баянмөнх гуай эрс эсэргүүцнэ. Яагаад гэвэл би олон үзүүрлэсэн хүн. Түрүүлээгүй хүнд цол өгдөг болж байгаа юм уу гээд л эхэлнэ" гэв. 

Түүнийг байр сууриа илэрхийлсний дараа Монголын үндэсний бөхийн холбооны ерөнхийлөгч Ц.Магалжав "1,024 бөх барилддаг болоод эхлэхээр үзүүрлэсэн бөхөд цол өгдөх болохоор өөр аргагүй юм билээ. Өмнөх түүхэн уламжлалын тухайд Ардын хувьсгалын 40 жилийн ойгоор 512 бөх барилдахад С.Цэрэн аварга начин цолтой түрүүлээд улсын аварга, дараагийн 10 жилд нь үзүүрлээд даян аварга болж байсан. Мөн Д.Цэрэнтогтох аварга 1981 онд үзүүрлээд дархан аварга болж байсан. Жил болгон 512 бөх барилддаг байсан бол Д.Тогтохсүрэн гишүүний хэлдэг зөв. Гэтэл 1,024 бөх барилдахаар есийн даваа нь цолны даваа болж байгаа юм" хэмээн хариулав. 

Харин УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн "Энэ хуулийн төсөл дэмжигдээд батлагдлаа гэхэд ард түмэн асар их шүүмжилнэ. Хүнд зориулсан ийм хууль баталж болохгүй. Жишээ нь, О.Балжинням аварга нэг түрүүлж, нэг үзүүрлэж байсан болохоор даян аварга бол өгөх гэж байна. Гэтэл хоёр түрүүлсэн П.Бүрэнтөгс аварга цолтой л байгаа. Нэг түрүүлж, 3-4 үзүүрлэсэн Д.Сумъяабазарт даян аварга цол өгөх гэж байна. Ард түмэн барьж иднэ дээ. Хамгийн гол нь энэ хуулийг эргэж үйлчилнэ гэж байна. Хуулийг эргэж үйлчлүүлж төрийн нэр хүндийг унагааж болохгүй" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (172.70.86.33)
    МИНИЙ гэрчлэлийг УНШИ Намайг Патрисия Мартинс гэдэг, өрх толгойлсон эцэг, эх, нөхөр маань нас барахаасаа өмнө бидэнд маш их өр үлдээсэн тул би асар их өрийг хэрхэн төлөх талаар маш их эргэлзэж, бухимдаж байсан. Нэг өдөр би интернетээр явж байхдаа ХОСЕ ЛУИС түүнд зээл авахад хэрхэн тусалсан тухай гэрчлэлтэй (Педра Гончала) тааралдав. Тиймээс би тус компанийн шуудангаар (joseluisloans@gmail.com) 5 жилийн хугацаатай 85,000 еврогийн зээл авах хүсэлт гаргасан. 48 цаг хүрэхгүй хугацаанд миний зээлийг 2 хувийн хүүтэй баталж өгсөн нь миний төлөө юу хийснийг дэлхий нийтэд мэдэгдээрэй. Одоо би нөхрийнхөө өрийг барагдуулж, хувийн амьдрал, бизнесээ эхлүүлсэн. Би дөнгөж сая тангарагтаа биеллээ. Тиймээс, хэрэв та дор хаяж 2% зээл авахыг хүсч байвал JOSE luis loan-тэй түүний имэйлээр холбогдоно уу. (joseluisloans@gmail.com)
    2022 оны 07 сарын 12 | Хариулах
  • Зочин (172.69.252.132)
    er ni bol buruu sh de svarga uzuurleed l dayn boloh u
    2022 оны 06 сарын 18 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Л.Оюун-Эрдэнэ: Иргэд өөрсдийн хуримтлалаа И Монгол системээс харах боломжтой 12 цаг 55 мин Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхлүүллээ 13 цаг 59 мин Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ 14 цаг 0 мин АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн хавдрын тохиолдол нэмэгдсээр байна 14 цаг 1 мин Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг нутаг буцааж, визийн хязгаарлалт тогтоов 14 цаг 2 мин Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа 14 цаг 3 мин Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал хэрэгтэй 14 цаг 5 мин “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай хэрэгжиж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцлээ 14 цаг 8 мин “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэллээ 14 цаг 11 мин E-Mongolia системийн 2 сая дахь хэрэглэгчээр Ц.Эгшиглэн тодорлоо 14 цаг 26 мин Шуудангийн марк, гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ 14 цаг 49 мин НДШ-ийг бууруулах тухай хуулийн төслийг 100,033 иргэн дэмжжээ 14 цаг 55 мин Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад... 16 цаг 17 мин Монголын эмэгтэй шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө 19 цаг 5 мин Нүхтийн амыг тойрсон төмөр хашаанууд зэрлэг амьтдыг хөнөөж байна 19 цаг 8 мин Завхан аймгийн төрийн албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдлаа 19 цаг 12 мин Леонардо да Винчигийн “Витрувианы хүн”-Хүний биеийн харьцааны шинжлэх ухаан, урлагийн гайхамшигт илэрхийлэл 19 цаг 14 мин Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ 19 цаг 16 мин М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монголын эрх ашиг биш 19 цаг 18 мин Газар тариалангийн салбарт ажиллаж буй 11 мянган иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байна 19 цаг 19 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад.... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... “Хүннү Эйр” компани Е195/Е2 төрлийн шинэ онгоцоо хүлээн авла... Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.... АНУ-ын Төрийн департаментын бүтцэд ихээхэн өөрчлөлт хийх төл... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б...
Top