Ирэх ням гаригт буюу зургаадугаар сарын 19-ний өдөр аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн болон дахин сонгууль 15 аймгийн 40 сум, нийслэлийн хоёр дүүрэгт явуулна.
Нөхөн болон дахин сонгууль явуулах бүх хэсэгт өчигдөр 16-ны өдөр санал тоолох төхөөрөмжийн ажиллагааг шалган туршиж, өгөгдөл дамжуулж, сүлжээний бэлэн байдлыг шалгажээ.
Туршилтын ажиллагааг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан тусгай удирдамжийн дагуу Мэдээллийн технологийн төв, мэдээллийн технологийн багийн 29 гишүүн, 120 даамал, ажиглагчдын оролцоотойгоор гүйцэтгэв. Туршилт, хяналтын ажиллагааг бүхэлд нь “Сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж, баталгаажуулах, гэрчилгээ олгох” Ажлын хэсэг хяналт тавьж ажилласан байна.
Эх сурвалж: Сонгуулийн Ерөнхий Хороо
Сэтгэгдэл (2)