x

Ж.Чинбүрэн: Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд орж байгаа доноруудын гэр бүлээс ирүүлсэн гомдлыг ёс зүйн хороо шийддэг байх ёстой

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Донорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас төслийн зарим зүйл, хэсэг, заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Ц.Туваан, Н.Учрал нараас амьд донорыг өөрийнх нь зөвшөөрлөөр олон нийтэд таниулах, алдаршуулах, амьгүй донор болон түүний гэр бүлд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрөлд үндэслэн зохион байгуулахаар зарчмын зөрүүтэй санал боловсруулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

УИХ-ын гишүүд эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаатай холбоотой асуудал шийдвэрлэх мэргэжлийн ёс зүйн хороо ажиллахтай холбоотой заалтын талаар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Чинзориг "Эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаатай холбоотой асуудал шийдвэрлэх мэргэжлийн ёс зүйн хороо ажиллана гээд заачихаар эргэлзээ төрөөд байна. Зүгээр хяналт тавих үүрэгтэй ёс зүйн хороо гээд байгаа ч эд, эрхтэн суулгах үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэх гэхээр ямар нэгэн дүгнэлт гаргах, зөвшөөрөл олгох ч юм уу эцсийн шийдвэр гаргахтай холбоотой асуудал болоод байна" хэмээв.

Харин УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Өнөөгийн байдлаар дэлхийн 90 гаруй улс оронд ямар нэгэн байдлаар эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ үйлчилгээг үзүүлж байна. Тэдгээр улсуудад энэхүү эмчилгээ үйлчилгээ хууль эрх зүйн хүрээнд хийгдэж буй эсэх, эмч эмнэлгийн мэргэжилтнүүд ёс зүйн хэм хэмжээг дагаж буй эсэх, иргэд олон түмнээс ирж буй санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, амьд донор, түүнийг хүлээн авагч хоорондын харилцаанд үүсэж буй асуудлууд, амьгүй донорын эд эрхтний эрх тэгш, үнэнч шударга хуваарилж буй эсэхэд хяналт тавин ажилладаг Ёс зүйн хороо байдаг. Энэ хороо нь ихэнх улс оронд эрүүл мэндийн яамныхаа дэргэд ажилладаг юм байна.

Эрүүл мэндийн яамны дэргэд шинээр байгуулагдах Ёс зүйн хороо эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа хууль эрх зүйн хүрээнд, ёс зүйн хэм хэмжээг сахиж буй эсэхэд хяналт тавьж, дэмжин зөвлөж, тулах эрсдэлээс хамгаалан хамтран ажиллах ёстой юм. Ард иргэдээс, эмнэлэг хооронд үүссэн асуудал, эсвэл энэ зохицуулалтад оролцож байгаа байгууллагуудаас гомдол, хүсэлт гаргавал тэр гомдлыг шийдвэрлэх, хяналт тавьж ажиллах үүрэгтэй байх юм.

Тийм учраас бид шийдвэрлэх гэдэг үгийг зориуд тавьж өгсөн гэсэн тайлбарыг хийсэн. Ажлын хэсгийн гишүүд, Ер нь эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд орж байгаа донор болон реципентийн гэр бүлээс, эмчилгээ хийлгэсэн хүмүүсийн гэр бүлээс олон гомдол, санал, хүсэлт ирдэг. Энэ асуудлуудыг Эрүүл мэндийн яамны дэргэдэх Ёс зүйн хороо шийддэг байх ёстой гэж ажлын хэсгийн хуралдаан дээр ярилцсан гэсэн тайлбарыг нэмж өгсөн.

Ер нь эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах процесс өөрөө зөвхөн нэг эмнэлгийн нэг тасаг хийдэг ажил биш. Энэ бол бүхэл бүтэн эмнэлгээрээ хийдэг ажил. Тэр эмнэлгийн үйл ажиллагаа хэр оновчтой зөв явж байгаа, чанарын шаардлага хангаж буй эсэх, ёс зүйн дэглэмээ барьж байна уу, хүмүүсийн эд, эс, эрхтнийг өгөхдөө дарааллыг харгалзаж байна уу, ямар нэг ашиг сонирхол, зөрчил орж байгаа эсэхэд хяналт тавих Ёс зүйн хороо байх ёстой. Ёс зүйн хороо нь энэ бүхнээс гадна эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг үргэлжлүүлэх эрхийн асуудлыг хүртэл ярих учиртай. Тийм учраас бид шийдвэрлэх гэж оруулах саналтай байгаа юм" гэлээ.

Эцэст нь УИХ-ын гишүүн С.Чинзориг, Ц.Мөнх-Оргил, М.Оюунчимэг, С,Одонтуяа, Б.Бейсен нараас эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах асуудлаар мэргэжил, ёс зүйн хороо ажиллах, тус хорооны дүрмийг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар зарчмын зөрүүтэй санал боловсруулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.

Эцэст нь хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (172.70.85.242)
    МИНИЙ гэрчлэлийг УНШИ Намайг Патрисия Мартинс гэдэг, өрх толгойлсон эцэг, эх, нөхөр маань нас барахаасаа өмнө бидэнд маш их өр үлдээсэн тул би асар их өрийг хэрхэн төлөх талаар маш их эргэлзэж, бухимдаж байсан. Нэг өдөр би интернетээр явж байхдаа ХОСЕ ЛУИС түүнд зээл авахад хэрхэн тусалсан тухай гэрчлэлтэй (Педра Гончала) тааралдав. Тиймээс би тус компанийн шуудангаар (joseluisloans@gmail.com) 5 жилийн хугацаатай 85,000 еврогийн зээл авах хүсэлт гаргасан. 48 цаг хүрэхгүй хугацаанд миний зээлийг 2 хувийн хүүтэй баталж өгсөн нь миний төлөө юу хийснийг дэлхий нийтэд мэдэгдээрэй. Одоо би нөхрийнхөө өрийг барагдуулж, хувийн амьдрал, бизнесээ эхлүүлсэн. Би дөнгөж сая тангарагтаа биеллээ. Тиймээс, хэрэв та дор хаяж 2% зээл авахыг хүсч байвал JOSE luis loan-тэй түүний имэйлээр холбогдоно уу. (joseluisloans@gmail.com)
    2022 оны 07 сарын 12 | Хариулах
  • Зочин (172.70.85.242)
    МИНИЙ гэрчлэлийг УНШИ Намайг Патрисия Мартинс гэдэг, өрх толгойлсон эцэг, эх, нөхөр маань нас барахаасаа өмнө бидэнд маш их өр үлдээсэн тул би асар их өрийг хэрхэн төлөх талаар маш их эргэлзэж, бухимдаж байсан. Нэг өдөр би интернетээр явж байхдаа ХОСЕ ЛУИС түүнд зээл авахад хэрхэн тусалсан тухай гэрчлэлтэй (Педра Гончала) тааралдав. Тиймээс би тус компанийн шуудангаар (joseluisloans@gmail.com) 5 жилийн хугацаатай 85,000 еврогийн зээл авах хүсэлт гаргасан. 48 цаг хүрэхгүй хугацаанд миний зээлийг 2 хувийн хүүтэй баталж өгсөн нь миний төлөө юу хийснийг дэлхий нийтэд мэдэгдээрэй. Одоо би нөхрийнхөө өрийг барагдуулж, хувийн амьдрал, бизнесээ эхлүүлсэн. Би дөнгөж сая тангарагтаа биеллээ. Тиймээс, хэрэв та дор хаяж 2% зээл авахыг хүсч байвал JOSE luis loan-тэй түүний имэйлээр холбогдоно уу. (joseluisloans@gmail.com)
    2022 оны 07 сарын 12 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Л.Оюун-Эрдэнэ: Иргэд өөрсдийн хуримтлалаа И Монгол системээс харах боломжтой 13 цаг 33 мин Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхлүүллээ 14 цаг 37 мин Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ 14 цаг 38 мин АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн хавдрын тохиолдол нэмэгдсээр байна 14 цаг 39 мин Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг нутаг буцааж, визийн хязгаарлалт тогтоов 14 цаг 40 мин Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа 14 цаг 41 мин Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал хэрэгтэй 14 цаг 43 мин “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай хэрэгжиж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцлээ 14 цаг 46 мин “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэллээ 14 цаг 49 мин E-Mongolia системийн 2 сая дахь хэрэглэгчээр Ц.Эгшиглэн тодорлоо 15 цаг 4 мин Шуудангийн марк, гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ 15 цаг 27 мин НДШ-ийг бууруулах тухай хуулийн төслийг 100,033 иргэн дэмжжээ 15 цаг 33 мин Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад... 16 цаг 55 мин Монголын эмэгтэй шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө 19 цаг 43 мин Нүхтийн амыг тойрсон төмөр хашаанууд зэрлэг амьтдыг хөнөөж байна 19 цаг 45 мин Завхан аймгийн төрийн албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдлаа 19 цаг 50 мин Леонардо да Винчигийн “Витрувианы хүн”-Хүний биеийн харьцааны шинжлэх ухаан, урлагийн гайхамшигт илэрхийлэл 19 цаг 52 мин Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ 19 цаг 54 мин М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монголын эрх ашиг биш 19 цаг 56 мин Газар тариалангийн салбарт ажиллаж буй 11 мянган иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байна 19 цаг 57 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад.... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... “Хүннү Эйр” компани Е195/Е2 төрлийн шинэ онгоцоо хүлээн авла... Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.... АНУ-ын Төрийн департаментын бүтцэд ихээхэн өөрчлөлт хийх төл... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б...
Top