Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Их хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товлосон.
Уг хуулийн төслийг О.Цогтгэрэл нарын АН-ын бүлгийн гишүүд санаачилсан бөгөөд бүлгийн даргад хариуцлага тооцож, чөлөөлж, томилдог байх өөрчлөлтийг тусгасан байна. Хэрэв энэ хуулийг эрх баригчид дэмжиж, баталбал АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг чөлөөлж, дараагийн хүнийг томилох боломжтой болох юм.
Гэвч УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат тав хоногийн завсарлага авч буйг мэдэгдсэнээр уг асуудлыг хойшлуулав.
Сэтгэгдэл (2)