x

Б.Жавхлан: Засгийн газар Хөгжлийн банканд үүссэн төрийн өмчийн үйлдвэрийн газруудын өрийг хэрхэн төлүүлэх талаар ярилцсан

Монгол Улсын Хөгжлийн Банкны талаарх хянан шалгах түр хорооны хуралдаан өнөөдөр боллоо.

Хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газраас тус банкны чанаргүй зээлийг төлүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өгөв.

Тэрээр "Чанаргүй зээлийг гурван хэсэгт багцалж байгаа. Үүнд, Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 563 тэрбум төгрөгийн өр, “Кю Эс Си”, Хөтөл гээд хоорондоо хамаарал бүхий этгээдүүдийн 495 төгрөгийн өр, Хувийн аж ахуйн нэгжүүдийн 700 гаруй тэрбум төгрөгийн зээл буюу нийт 1.8 их наяд төгрөгийн чанаргүй зээл байгаа.

Нийт чанаргүй дээр дээр 1.3 их наяд төгрөгийн зээлийн болзошгүй алдагдлын сан байгуулахаар Монгол Банкнаас 2020 онд шалгалт ороод акт тавьсан. Ингээд энэ оны нэгдүгээр сараас хойш Засгийн газар Хөгжлийн Банкны чанаргүй зээлийг төлүүлэх ажлыг эхлүүлсэн. Өнгөрсөн хугацаанд 240-өөд тэрбум төгрөгийн чанаргүй зээл төлөгдөөд байна.

Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн Банканд үүссэн төрийн өмчийн үйлдвэрийн газруудын өрийг хэрхэн төлүүлэх талаар ярилцсан. Ингэхдээ Засгийн газраас гаргасан хувилбар болон Хөгжлийн Банкнаас гаргасан хувилбарыг нэгтгээд арга хэмжээ авах чиглэлээ тодорхой болгосон. Тэгэхгүй бол Засгийн газар үүргээ хүлээх үү, Хөгжлийн банкийг дампууруулах уу гэдэг салаа замын сонголт дээр ирээд байгаа юм.

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын чанаргүй зээл нь 2014, 2015 онуудад үүссэн байдаг. Ялангуяа ТОСК, НОСК-тай холбоотой их хэмжээний зээл гарсан. Анх энэ зээл арилжааны зорилготой гарсан. Гэтэл Хөгжлийн Банкнаас хөрөнгө оруулалт хийгээд орон сууц баригдсаны дараа тухайн үеийн хоёр ч Засгийн газар дамжаад нөгөө орон сууцуудын нэг хэсгийг түрээслээд өмчлөх хэлбэрээр, нөгөө хэсгийг нь зүгээр л олгочихсон. Буцаад тэндээс төлбөр орж ирэхгүй гэсэн үг. Тэр үед Засгийн газраас тухайн жилүүдэд төсөвт үүнийг тусгаад, төсвөөс Хөгжлийн Банканд төл гэдэг тогтоолууд гаргаж байсан. Гэвч төсөвт тусгасан үүргээ улс нэг ч удаа биелүүлээгүй учраас Хөгжлийн Банканд чанаргүй зээлүүд үүссэн.

Харин одоо Засгийн газар хүлээсэн үүргийнхээ дагуу төлбөрөө хийгээд явах уу эсвэл энэ банкийг дампууруулах уу гэдэг сонголтод тулаад байна.

Цаашид өмнө нь гаргасан шийдвэрийн дагуу жил бүр төсөвт дарамт багатайгаар гэхдээ Хөгжлийн Банкаа дампууруулчихгүйхэн шиг үүргээ биелүүлээд явъя. Нөгөө талаар чанаргүй зээл үүсгэсэн буруутай этгээдүүдэд үүнийг төлүүлэх арга хэмжээ авна гэдэг агуулга бүхий зүйлийг хэлэлцсэн" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Л.Оюун-Эрдэнэ: Иргэд өөрсдийн хуримтлалаа И Монгол системээс харах боломжтой 11 цаг 27 мин Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхлүүллээ 12 цаг 31 мин Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ 12 цаг 31 мин АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн хавдрын тохиолдол нэмэгдсээр байна 12 цаг 33 мин Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг нутаг буцааж, визийн хязгаарлалт тогтоов 12 цаг 34 мин Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа 12 цаг 35 мин Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал хэрэгтэй 12 цаг 37 мин “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай хэрэгжиж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцлээ 12 цаг 39 мин “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэллээ 12 цаг 42 мин E-Mongolia системийн 2 сая дахь хэрэглэгчээр Ц.Эгшиглэн тодорлоо 12 цаг 57 мин Шуудангийн марк, гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ 13 цаг 21 мин НДШ-ийг бууруулах тухай хуулийн төслийг 100,033 иргэн дэмжжээ 13 цаг 27 мин Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад... 14 цаг 49 мин Монголын эмэгтэй шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө 17 цаг 37 мин Нүхтийн амыг тойрсон төмөр хашаанууд зэрлэг амьтдыг хөнөөж байна 17 цаг 39 мин Завхан аймгийн төрийн албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдлаа 17 цаг 44 мин Леонардо да Винчигийн “Витрувианы хүн”-Хүний биеийн харьцааны шинжлэх ухаан, урлагийн гайхамшигт илэрхийлэл 17 цаг 46 мин Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ 17 цаг 47 мин М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монголын эрх ашиг биш 17 цаг 49 мин Газар тариалангийн салбарт ажиллаж буй 11 мянган иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байна 17 цаг 51 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад.... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... “Хүннү Эйр” компани Е195/Е2 төрлийн шинэ онгоцоо хүлээн авла... Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.... АНУ-ын Төрийн департаментын бүтцэд ихээхэн өөрчлөлт хийх төл... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б...
Top