x

Г.Ёндон: Иргэдийн амьдрах орон зай хумигдаж байгаа зарим газар нутгийн тусгай зөвшөөрлийг эргэж харна

Засгийн газрын хуралдааны дараа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон хэлэлцсэн салбарын асуудлын талаар мэдээлэл өглөө.

Тэрээр “Төсвийн нэгдсэн орлогын 1/4 нь уул уурхайн салбараас орж ирж байна. Геологи хайгуулын ажил уул уурхайн хайгуулын ажлын үндэс суурь нь болдог. Геологи хайгуулын ажил нь үндсэн ажлаасаа 10-15 жилийн өмнө явж байж үүцээ бэлтгэдэг. Тийм учраас геологийн хайгуулын ажил тасалдаж болохгүй.

Гэвч сүүлийн 10 жилийн хугацаанд геологи хайгуулын ажил зогсонги байсан. Жилд дунджаар 50 тусгай зөвшөөрөл олгогдож байсан. Үүний сөрөг үр дагавар нь 10 жилийн дараа гарч ирнэ. Яагаад гэвэл байгалийн баялаг нь дахин сэргээгддэггүй баялаг шүү дээ. Тиймээс дараа дараагийн ордуудаа бэлтгэж байх ёстой. Энэ бол төрийн бодлого.

Ер нь уул уурхай хөгжсөн улс орнууд яг ийм журмаар явдаг. Нэг үгээр хэлбэл, бид дараагийн Эрдэнэт, Оюутолгойг олж хайх шаардлагатай байна.

Нөгөө талаас иргэд амьдрах орчин хязгаарлагдаж байна гэдэг санал, гомдол хэлдэг. Монголд ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл нийлээд нийт газар нутгийн 3.9 хувийг эзэлдэг. Нөгөө талаар нийт газар нутгийн 76 хувьд тусгай зөвшөөрөл олгох боломжгүй. Учир нь улсын тусгай хамгаалалттай газар 20 гаруй хувь, орон нутгийн тусгай хэрэгцээний газар 20 гаруй хувь эзлэхээс гадна Засгийн газрын нөөцөд авсан, усны сан, ойн сан үлдсэн хувийг нь эзэлдэг.

Харин үнэхээр иргэдийн амьдрах орон зай хумигдаж байгаа зарим газар нутгийн асуудлыг эргэж харах ёстой гэдгийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар ярьсан. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр зарлах байсан Тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтыг хойшлуулсан. Аль аймаг, суманд тусгай зөвшөөрөл ихээр олгогдож байгааг судалж үзээд энэ асуудалд ул суурьтай хандах чиглэлийг Ерөнхий сайд өгсөн.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн барихаар бэлтгэж байна. Энэ хууль нь иргэдэд уул уурхайг ойлгуулахад дөхөм болох юм.

Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд цахилгаан, дулаан, уур, усны төлбөрийг тодорхой хугацаанд хариуцсан, “Эрдэнэс Тавантолгой” сайжруулсан түлшний үнийг 75 хувиар хямдруулсан, Салхитын мөнгөний ордоос ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэсэн. Энэ бол нэг удаагийн шийдвэрүүд юм. Харин Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар дээрх жишээнүүд хуульчлагдсан механизм болох юм" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Л.Оюун-Эрдэнэ: Иргэд өөрсдийн хуримтлалаа И Монгол системээс харах боломжтой 11 цаг 12 мин Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхлүүллээ 12 цаг 16 мин Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ 12 цаг 16 мин АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн хавдрын тохиолдол нэмэгдсээр байна 12 цаг 18 мин Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг нутаг буцааж, визийн хязгаарлалт тогтоов 12 цаг 19 мин Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа 12 цаг 20 мин Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал хэрэгтэй 12 цаг 22 мин “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай хэрэгжиж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцлээ 12 цаг 24 мин “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэллээ 12 цаг 27 мин E-Mongolia системийн 2 сая дахь хэрэглэгчээр Ц.Эгшиглэн тодорлоо 12 цаг 42 мин Шуудангийн марк, гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ 13 цаг 6 мин НДШ-ийг бууруулах тухай хуулийн төслийг 100,033 иргэн дэмжжээ 13 цаг 12 мин Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад... 14 цаг 34 мин Монголын эмэгтэй шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө 17 цаг 22 мин Нүхтийн амыг тойрсон төмөр хашаанууд зэрлэг амьтдыг хөнөөж байна 17 цаг 24 мин Завхан аймгийн төрийн албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдлаа 17 цаг 29 мин Леонардо да Винчигийн “Витрувианы хүн”-Хүний биеийн харьцааны шинжлэх ухаан, урлагийн гайхамшигт илэрхийлэл 17 цаг 31 мин Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ 17 цаг 33 мин М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монголын эрх ашиг биш 17 цаг 34 мин Газар тариалангийн салбарт ажиллаж буй 11 мянган иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байна 17 цаг 36 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад.... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... “Хүннү Эйр” компани Е195/Е2 төрлийн шинэ онгоцоо хүлээн авла... Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.... АНУ-ын Төрийн департаментын бүтцэд ихээхэн өөрчлөлт хийх төл... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б...
Top