x

Г.Эрдэнэбат: Социализмын үе шиг хүн дуудах эрхийг мөрдөгчид өгч болохгүй

Төрийн ордонд Хүний эрхийг хумих гэж буй хуулийн төслийн талаарх иргэдийн нээлттэй хэлэлцүүлэг болж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр прокурорын зөвшөөрөлгүйгээр мөрдөгч иргэдийг дуудаж байцаах нэрээр өрөөнийхөө үүдэнд хэдэн цаг, өдрөөр суулгадаг байдал эргэн ирэх гэж байгаа талаар Ардчилсан намын бүлгээс сонордуулсан юм.

Ардчилсан Намын бүлгийн ажлын албаны зөвлөх Г.Эрдэнэбат "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулж буй нэмэлт өөрчлөлт ба хүний эрх" сэдвийн хүрээнд илтгэл танилцууллаа. 

Тэрээр "Засгийн газраас Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг эхлүүлээд байгаа. Эдгээр хуулийн төслийг сайжруулах нийгмийн хэрэгцээ шаардлага бий. Нэмэлт өөрчлөлтийг зүй ёсны асуудал гэж харах боловч өргөн барьсан хуулийн төсөлд хэд хэдэн ноцтой асуудал гарч ирсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль бол их чухал.

Уг хуулиар хуулийн байгууллага хүний эрх чөлөөнд халдах эрхийг өгдөг. Өөрөөр хэлбэл цагдаа, тагнуулын мөрдөгч нар энэ хуулиар хүн барьж хорих, нэгжлэг хийх эрхийг олж авдаг. 

Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хэд хэдэн зүйлийг хүлээж байсан. Тухайн хүн ямар хэрэгт яллагдаж, юунд буруутгагдаж байгаагаа мэдэхгүй хуулийн байгууллагын битүү мөрдлөг дор явдаг. Ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхээр нь хангах ёстой гэж заасан байтал хуурч аваачаад гэрчийн мэдүүлэг авна гэсэн мөртлөө яллагдагчаар татах тогтоолоо танилцуулж, барьж хорьдог. Яллагдагчаар татах бол сэжигтэн гэж танилцуулж байгаад байцаалт авах ёстой. Үүнийг засаагүй.

Тухайн хуулийн өөрчлөлтөөр хуулийн байгууллагын өмнө тулгарч байгаа бэрхшээлийг л шийдэж байна. Ингэхээр хуулийн байгууллагуудад амар, иргэдэд хүндрэлтэй болж байна. 

Очоод уулзах ёстой мөрдөгчийг өрөөнд нь суулгахаар иргэн л очно гэсэн үг. Социализмын үе шиг хүн дуудах эрхийг мөрдөгчид өгч болохгүй. Ингэвэл мөрдөгч хэн дуртайгаа дуудна. Эхнэрээ хүнтэй хардаж, тухайн хүний нэрийг хаа хамаагүй хэрэгт оруулаад дуудаж байсан тохиолдол бий. Ирэхгүй бол гавлаад хүчээр авчрах юм. Хууль сахиулагчийн дур зоргыг хэмжээ хязгааргүй тэлж байна. 

Хэн нэгнийг албадан ирүүлэх бол мөрдөгч үүнийгээ прокурорт танилцуулаад, үндэслэлтэй байна гэж үзвэл прокурор дуудах хуудас бичиж, шүүгч албадан ирүүлэх захирамж гаргаж өгдөг. Ингэснээр цагдаагийн үүдэнд зогсож байсан хүний тоо байхгүй болсон. 

Тиймээс АН-ын бүлгийн зүгээс хүний эрх, эрх чөлөөг хамгаалах зорилгын үүднээс уг хуульд орж байгаа нэмэлт өөрчлөлтийг анхааралтай авч үзэж байна" гэв.

Үүний дараа Монголын хүний эрхийн ТББ-уудын форумын төлөөлөл "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9-2-т гэмт хэрэг үйлдсэн аргыг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч болно гэж заасан. Энэ тохиолдолд ямар ч аргаар хүний эрхийн нөхцөл байдлыг дордуулж болзошгүй тул анхаарч ажиллах нь зүйтэй. Гэм буруугийн хурал дээрээс буцааж явуулж байгаа нь буруу. Ингэснээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийж буй ач холбогдлыг бууруулж байна. Ямар хэрэгт яллагдагчаар татагдаж байгаагаа мэдэх эрхээр нь хангамаар байна" гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Л.Оюун-Эрдэнэ: Иргэд өөрсдийн хуримтлалаа И Монгол системээс харах боломжтой 11 цаг 24 мин Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхлүүллээ 12 цаг 28 мин Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ 12 цаг 29 мин АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн хавдрын тохиолдол нэмэгдсээр байна 12 цаг 30 мин Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг нутаг буцааж, визийн хязгаарлалт тогтоов 12 цаг 31 мин Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа 12 цаг 32 мин Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал хэрэгтэй 12 цаг 34 мин “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай хэрэгжиж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцлээ 12 цаг 37 мин “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэллээ 12 цаг 40 мин E-Mongolia системийн 2 сая дахь хэрэглэгчээр Ц.Эгшиглэн тодорлоо 12 цаг 55 мин Шуудангийн марк, гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ 13 цаг 18 мин НДШ-ийг бууруулах тухай хуулийн төслийг 100,033 иргэн дэмжжээ 13 цаг 24 мин Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад... 14 цаг 46 мин Монголын эмэгтэй шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө 17 цаг 34 мин Нүхтийн амыг тойрсон төмөр хашаанууд зэрлэг амьтдыг хөнөөж байна 17 цаг 37 мин Завхан аймгийн төрийн албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдлаа 17 цаг 41 мин Леонардо да Винчигийн “Витрувианы хүн”-Хүний биеийн харьцааны шинжлэх ухаан, урлагийн гайхамшигт илэрхийлэл 17 цаг 43 мин Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ 17 цаг 45 мин М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монголын эрх ашиг биш 17 цаг 47 мин Газар тариалангийн салбарт ажиллаж буй 11 мянган иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байна 17 цаг 48 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад.... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... “Хүннү Эйр” компани Е195/Е2 төрлийн шинэ онгоцоо хүлээн авла... Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.... АНУ-ын Төрийн департаментын бүтцэд ихээхэн өөрчлөлт хийх төл... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б...
Top