x

Ч.Өнөрбаяр: Сайд Х.Нямбаатар Ц.Нямдоржийн шинэ дүр болж хувирах гэж байна

Ардчилсан намын ээлжит хэвлэлийн хурал өнөөдөр боллоо.

Энэ үеэр Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "2022 оны Тавдугаар сарын 29-ны өдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 30 жилийн тохиох гэж байна. Гэвч энэ 30 жилийн босгон дээр Монгол улс ҮАБ-ын цоо шинэ сорилт бэрхшээлтэй тулгарч байна. Харамсалтай нь эрх баригчид баярын хурал л хийх гэж байна. Бидний зүгээс ҮАБ-ын асуудлаар Ерөнхийлөгчтэй уулзая гэж хүсэлт тависан. Хүлээн авсан байна. Гэхдээ энэ уулзалтыг яаравчлах хэрэгтэй. Монгол улсын нэг том асуудал бол "хүний эрх, хууль дээдлэх". Харамсалтай нь УИХ, Засгийн газрын бодлого үүний эсрэг явж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулж байгаа нэмэлт өөрчлөлтийг УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ. Хүний эрхийг улам бүр нухчин дарах хумих чиглэл рүү манай улсын хууль зүйн бодлого чиглэх гэж байна.

Ц.Нямдоржийн шоронжсон хууль гээд Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх гээд хэсэг багц хуулийг нэрлэдэг байсан. Энэ хуулиас салж байна гэж ойлгосон чинь буцаад Х.Нямбаатараар дамжаад амилах гэж байгаа юм байх даа. Х.Нямбаатар Ц.Нямдоржийн шинэ дүр болж хувирах гэж байна. 

Мөрдөгч, прокурорын зөвшөөрөлгүйгээр хүнээс мэдүүлэг байцаалт авдаг болох гэж байгаа. Шүүгчийн зөвшөөрөлгүйгээр мөрдөгч нь хүнийг албадан ирүүлдэг болно. Энэ бол аюул. Мөрдөн байцаах үйл ажиллагаа прокурорын хяналтад байх ёстой. Прокурор өөрийнхөө ажлыг хөнгөлөхийн тулд, шүүх өөрийн зовлонг нимгэлэхийн тулд хууль хийдгээ болъё. Шүүгч, прокурор, мөрдөгч хууль хийдэг тогтолцоо байдаггүй юм. 

Хууль зүйн сайдад хариуцлагатай хандаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиа "татаж ав" гэж хэлмээр байна. Ц.Нямдоржоос илүү харанхуй, хүний эрх, эрх чөлөөг нугчин дарсан гэж хэлүүлэх болно.

Үндэсний аюулгүй байдлын асуудлаар зөвлөлдөх цаг нь болсон. Хүний эрх чөлөө аюулд ороод байна. Үндэсний аюулгүй байдлын ажлын хэсэг баярын хурал хийдэг бүтэц болж хувирлаа" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Л.Оюун-Эрдэнэ: Иргэд өөрсдийн хуримтлалаа И Монгол системээс харах боломжтой 12 цаг 7 мин Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхлүүллээ 13 цаг 11 мин Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ 13 цаг 12 мин АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн хавдрын тохиолдол нэмэгдсээр байна 13 цаг 13 мин Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг нутаг буцааж, визийн хязгаарлалт тогтоов 13 цаг 14 мин Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа 13 цаг 15 мин Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал хэрэгтэй 13 цаг 17 мин “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай хэрэгжиж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцлээ 13 цаг 20 мин “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэллээ 13 цаг 23 мин E-Mongolia системийн 2 сая дахь хэрэглэгчээр Ц.Эгшиглэн тодорлоо 13 цаг 38 мин Шуудангийн марк, гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ 14 цаг 1 мин НДШ-ийг бууруулах тухай хуулийн төслийг 100,033 иргэн дэмжжээ 14 цаг 7 мин Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад... 15 цаг 29 мин Монголын эмэгтэй шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө 18 цаг 17 мин Нүхтийн амыг тойрсон төмөр хашаанууд зэрлэг амьтдыг хөнөөж байна 18 цаг 20 мин Завхан аймгийн төрийн албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдлаа 18 цаг 24 мин Леонардо да Винчигийн “Витрувианы хүн”-Хүний биеийн харьцааны шинжлэх ухаан, урлагийн гайхамшигт илэрхийлэл 18 цаг 26 мин Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ 18 цаг 28 мин М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монголын эрх ашиг биш 18 цаг 30 мин Газар тариалангийн салбарт ажиллаж буй 11 мянган иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байна 18 цаг 31 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад.... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... “Хүннү Эйр” компани Е195/Е2 төрлийн шинэ онгоцоо хүлээн авла... Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.... АНУ-ын Төрийн департаментын бүтцэд ихээхэн өөрчлөлт хийх төл... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б...
Top