x

Э.Бат-Үүл: Путины ташуурыг хугартал тэмцэнэ

ХҮНИЙ ЭРХИЙН МЭДРЭМЖГҮЙ ЦАГДААГИЙН УДИРДЛАГУУДЫГ ЧӨЛӨӨЛ!

Нийслэлийн Ардчилсан намаас өнөөдөр "Амаа нээх эрх чөлөө олго, дарангуйлагчид огцор!" эсэргүүцлийн цуглаан зохион байгуулж байна. Өмнөх цуглааны үеэр буюу тавдугаар сарын 11-нд нийслэлийн АН Хууль зүй, дотоод хэргийн яаманд шаардлага  хүргүүлсэн байна. Цуглаан зохион байгуулагчид ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт хандаж, ЦЕГ-ын дарга Ж.Болдыг албан тушаалаас нь зайлуулахыг шаардав.

АН-ын гишүүн А.Цэрэнбат "Иргэд тайван замаар уагсаж, цуглах, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх боломжгүй болсон. Өнөөдөр иргэн Д.Монголхүүд холбогдох хэргийн шүүх хурал болж байна. Цагдаагийн удирдлагууд ч иргэдэд үзэл бодлоо илэрхийлж болохгүй талаар сануулга өгч буйг бид эсэргүүцэж байна. Жирийн иргэд эрхийнхээ төлөө тэмцэж болохгүй нийгэмд өнөөдөр бид амьдарч байна. Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөг дээдлэхээ больсон ч АН үүнийг хатуу эсэргүүцэж болно. Тиймээс өнөөдрийн цуглаанаар ЦЕГ-ын дарга Ж.Болд, Нийслэлийн цагдаагийн газрын дарга н.Отгонжаргал, Нийслэлийн прокурор н.Ариунболд, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын дарга н.Чинбат нарыг огцрохыг шаардаж байна.

Биднийг Беларусь болгох Х.Баттулгын үйл хэргийг гүйцэлдүүлэхэд бэлэн төрийн тусгай албан хаагчид прокурорын болон цагдаагийн байгууллагын удирдлагад ажиллаж буй нь Монголыг доромжилж байгаа хэрэг. Тэдгээр алба хаагчид удирдаж, Путины түрэмгийллийг эсэргүүцсэн залуусын үйл ажиллагааг мөрдөн мөшгиж, байцаан дарамтлаж байгаа нь харагдаж байна. Үүнийг бид эсэргүүцэж, нэгдэх хэрэгтэй. Улс орны ардчилсан байдлыг гартаа авахаар санаархаж байгаа хүмүүсийн үйл хэргийг сөнөөхгүй бол эрсдэлд ороход бэлэн байна" гэв.

ХЭН ПУТИНЫ ГАР, ХӨЛ БОЛЖ БАЙНА, ТҮҮНТЭЙ ТЭМЦЭНЭ

Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл "Путины ташуур намайг ташуурдана гэсэн учраас каск зүүсэн. Бид Путины ташуурыг хугартал тэмцэнэ. "Москвагийн" Бээжин тэргүүтэй хүмүүс ардчиллын үнэ цэнийг уландаа гишгэж байна. Үндсэн хуульд иргэд тайван жагсаал цуглаан хийж болно гэж заасан. Гэвч өнөөдөр монголчууд үзэл бодлоо ч илэрхийлэх эрх чөлөөгүй амьдарч байна. Ардчилсан нам монгол хүн, тусгаар тогтнолыг ташуурдуулахгүйгээ ам бардам хэлье.

Монголын Ардчилсан нам эрхэм үнэт зүйлийн суурь үндэсний эх оронч үзэл юм болохыг, мөн түүхийн эгзэгтэй цаг мөч ирснийг ард түмэндээ сануулж, сонордуулга гаргасан. Өнөөдөр та бүхэнд түүнийг дахин сануулъя. Путины Украин руу халдсан түрэмгийлэл дэлхийн ардчилалд зарласан дайн, хөрш зэргэлдээ ардчилсан жижиг улсуудын ардчиллыг устгах зорилготой болох нь өдөр ирэх бүр тодорхой болж байна. Тиймээс монголчууд улс эх орноо Беларусь шиг болгохгүйн тулд хатуу тэмцэх нь зүйтэй. Бидний тэмцэл ардчилал, үнэт зүйлийн төлөөх тэмцэл. Гэвч үүнийг эсэргүүцэж байгаа нь Х.Баттулга тэргүүтэй хүмүүс. Х.Баттулга эрх ашгийнхаа төлөө олон Путиныг сөрөг хүчин болгож ашиглаж байна. Путины гар, хөл болсон Х.Баттулгыг Ардчилсан намаас зайлахыг бид шаардсаар байх болно. Эрх ашгийнхаа төлөө өндөр дээд албан тушаал хашиж байгаа хүмүүсийг ажлаа өгөх хүртэл бид тэмцэнэ" гэлээ.

ХУУЛЬ ЗҮЙН САЙД ӨНДӨР БАЙШИНД ЗАЛАРЧ, ИРГЭДЭЭ ҮЛ ТООМСОРЛОЖ БАЙНА

АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Монголын төр яаж жижгэрсэнийг хулгайчид нь хууль дээр гарч сууснаас харж болно. Хууль зүй, дотоод хэргийн сайд нь өндөр байшинд заларч, иргэдээ үл тоомсорлож байгаа улс дэлхийн өөр хаана ч байхгүй. Цагдаагийн дарга хүний эрх, эрх чөлөөг дээдлэх гэж дарга болдог болохоос генерал цол авах гэж болдоггүй юм. Монголын бүх яам нэг л байшинд байх ёстой. Тэгэхгүй бол өнөөдөр эрх баригчид өөрсдийнхөө тухай хууль баталж байна. Өөрийг нь шүүмжилсэн хүн бүхнийг Эрүүгийн хуулиар яллах оролдлогыг ямар ч ардчилсан улс хийхгүй. Тиймээс Х.Нямбаатар сайдыг дарга нартаа хариуцлага тооцохыг шаардаж байна" гэв.

Хан-Уул дүүргийн АН-ын дарга Б.Анхныбаяр "Монголын бүх цагдаа өргөсөн тангарагтаа үнэнч байх ёстой. Тангаргаа зөрчсөн цагдаагийн дарга нар ажлаасаа чөлөөлөгдөх нь зөв. Тиймээс бид энэ шаардлагын төлөө эцсээ хүртэл цуглах болно. Цагдаа, иргэдийн хооронд зөрчил үүсгэж, санаатайгаар эрх ашгаа хангаж ажилладаг цагдаагийн дарга нар Монголд хэрэггүй. 2007 оны долдугаар сарын 1-нд таван иргэнийг үүргээ гүйцэтгэж байсан цагдаа хөнөөсөн. Гэсэн атал чиглэл өгсөн удирдлагууд өнөөдрийг хүртэл хариуцлага хүлээгээгүй. Бид үүнийг л эсэргүүцэж байна. Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалдаг, хүний эрхийг дээдэлдэг улс орон байх ёстой" гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (162.158.159.114)
    МИНИЙ гэрчлэлийг УНШИ Намайг Патрисия Мартинс гэдэг, өрх толгойлсон эцэг, эх, нөхөр маань нас барахаасаа өмнө бидэнд маш их өр үлдээсэн тул би асар их өрийг хэрхэн төлөх талаар маш их эргэлзэж, бухимдаж байсан. Нэг өдөр би интернетээр явж байхдаа ХОСЕ ЛУИС түүнд зээл авахад хэрхэн тусалсан тухай гэрчлэлтэй (Педра Гончала) тааралдав. Тиймээс би тус компанийн шуудангаар (joseluisloans@gmail.com) 5 жилийн хугацаатай 85,000 еврогийн зээл авах хүсэлт гаргасан. 48 цаг хүрэхгүй хугацаанд миний зээлийг 2 хувийн хүүтэй баталж өгсөн нь миний төлөө юу хийснийг дэлхий нийтэд мэдэгдээрэй. Одоо би нөхрийнхөө өрийг барагдуулж, хувийн амьдрал, бизнесээ эхлүүлсэн. Би дөнгөж сая тангарагтаа биеллээ. Тиймээс, хэрэв та дор хаяж 2% зээл авахыг хүсч байвал JOSE luis loan-тэй түүний имэйлээр холбогдоно уу. (joseluisloans@gmail.com)
    2022 оны 07 сарын 12 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Л.Оюун-Эрдэнэ: Иргэд өөрсдийн хуримтлалаа И Монгол системээс харах боломжтой 11 цаг 42 мин Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхлүүллээ 12 цаг 46 мин Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ 12 цаг 47 мин АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн хавдрын тохиолдол нэмэгдсээр байна 12 цаг 48 мин Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг нутаг буцааж, визийн хязгаарлалт тогтоов 12 цаг 49 мин Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа 12 цаг 50 мин Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал хэрэгтэй 12 цаг 52 мин “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай хэрэгжиж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцлээ 12 цаг 55 мин “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэллээ 12 цаг 58 мин E-Mongolia системийн 2 сая дахь хэрэглэгчээр Ц.Эгшиглэн тодорлоо 13 цаг 13 мин Шуудангийн марк, гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ 13 цаг 36 мин НДШ-ийг бууруулах тухай хуулийн төслийг 100,033 иргэн дэмжжээ 13 цаг 42 мин Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад... 15 цаг 4 мин Монголын эмэгтэй шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө 17 цаг 52 мин Нүхтийн амыг тойрсон төмөр хашаанууд зэрлэг амьтдыг хөнөөж байна 17 цаг 55 мин Завхан аймгийн төрийн албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдлаа 17 цаг 59 мин Леонардо да Винчигийн “Витрувианы хүн”-Хүний биеийн харьцааны шинжлэх ухаан, урлагийн гайхамшигт илэрхийлэл 18 цаг 1 мин Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ 18 цаг 3 мин М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монголын эрх ашиг биш 18 цаг 5 мин Газар тариалангийн салбарт ажиллаж буй 11 мянган иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байна 18 цаг 6 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад.... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... “Хүннү Эйр” компани Е195/Е2 төрлийн шинэ онгоцоо хүлээн авла... Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.... АНУ-ын Төрийн департаментын бүтцэд ихээхэн өөрчлөлт хийх төл... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б...
Top