x

Дэлхийн экспортыг дэмжих форумыг 2023 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тохиролцлоо

Швейцарын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг цахимжилт, ногоон технологи дээр үндэслэсэн инновацыг нэвтрүүлж, шинэ төрлийн эдийн засгийг бий болгоход тулгарч буй сорилтуудыг даван туулах тухай “Хөрөнгө оруулалтын ирээдүйг бүрдүүлэх нь”, COVID-19 цар тахлын улмаас дэлхий даяар хямралд ороод буй “нийгмийн толь” гэгддэг соёлын салбарыг хурдан сэргээх арга замуудыг хэлэлцсэн “Соёлын хямрал” сэдэвт хуралдаануудад тавдугаар сарын 24-ний өдөр тус тус оролцов.

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд тэрээр бусад улсын Засгийн газрын болон олон улсын байгууллагуудын төлөөлөлтэй хоёр талын уулзалтуудыг хийв.

Тухайлбал,

  • Олон улсын худалдааны төвийн Гүйцэтгэх захирал П.Коук-Хамилтонтой уулзах үеэр 2023 онд Дэлхийн экспортыг дэмжих форумыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тохиролцож, холбогдох бэлтгэлийг ойрын хугацаанд эхлүүлэхээр ярилцлаа.

  • Монгол Улс, Саудын Арабын Хаант Улсын хооронд худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ашигтай хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийн талаар тус улсын Гадаад хэргийн сайд, ханхүү Файсал бин Фархан Аль Саудтай санал солилцов.

  • Финланд Улсын Гадаад хэргийн сайд Пекка Хаавистотой олон улсын нөхцөл байдлын асуудлаар үзэл бодлоо солилцож, хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх цаашдын алхмуудыг хэлэлцлээ.

  • Дэлхийн худалдааны байгууллагын Ерөнхий захирал Нгози Оконжо-Ивеалатай уулзах үеэр олон талт худалдааны тогтолцоог өөрчлөн шинэчлэхийг дэмжиж буйг нотолж, ирэх зургаадугаар сарын 12-15-ны өдрүүдэд болох тус байгууллагын Сайд нарын 12 дугаар Бага хурлыг зохион байгуулахад амжилт хүсэв.

  • Японы олон улсын хамтын ажиллагааны агентлаг (JICA)-ийн Ерөнхийлөгч Акихико Танака-тай тус улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяаши-гийн Монгол Улсад хийсэн айлчлалын дүнгийн талаар ярилцахын зэрэгцээ Монгол Улсын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн JICA-ийн төслүүд, тэр дундаа Хөшигтийн хөндийн шинэ нисэх буудлын бүтээн байгуулалт дээр үргэлжлүүлэн хамтран ажиллах асуудлаар санал солилцлоо гэж Гадаад Харилцааны Яамнаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Л.Оюун-Эрдэнэ: Иргэд өөрсдийн хуримтлалаа И Монгол системээс харах боломжтой 11 цаг 37 мин Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхлүүллээ 12 цаг 41 мин Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ 12 цаг 42 мин АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн хавдрын тохиолдол нэмэгдсээр байна 12 цаг 43 мин Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг нутаг буцааж, визийн хязгаарлалт тогтоов 12 цаг 44 мин Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа 12 цаг 45 мин Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал хэрэгтэй 12 цаг 47 мин “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай хэрэгжиж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцлээ 12 цаг 50 мин “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэллээ 12 цаг 53 мин E-Mongolia системийн 2 сая дахь хэрэглэгчээр Ц.Эгшиглэн тодорлоо 13 цаг 8 мин Шуудангийн марк, гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ 13 цаг 31 мин НДШ-ийг бууруулах тухай хуулийн төслийг 100,033 иргэн дэмжжээ 13 цаг 37 мин Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад... 14 цаг 59 мин Монголын эмэгтэй шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө 17 цаг 47 мин Нүхтийн амыг тойрсон төмөр хашаанууд зэрлэг амьтдыг хөнөөж байна 17 цаг 50 мин Завхан аймгийн төрийн албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдлаа 17 цаг 54 мин Леонардо да Винчигийн “Витрувианы хүн”-Хүний биеийн харьцааны шинжлэх ухаан, урлагийн гайхамшигт илэрхийлэл 17 цаг 56 мин Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ 17 цаг 58 мин М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монголын эрх ашиг биш 18 цаг 0 мин Газар тариалангийн салбарт ажиллаж буй 11 мянган иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байна 18 цаг 1 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад.... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... “Хүннү Эйр” компани Е195/Е2 төрлийн шинэ онгоцоо хүлээн авла... Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.... АНУ-ын Төрийн департаментын бүтцэд ихээхэн өөрчлөлт хийх төл... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б...
Top