x

МҮОНРТ-д санхүүгийн төлөвлөлт, санхүүжилтийн ил тод байдал хангалтгүй байна

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар "Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн 2017-2020 оны улсын төсвийн санхүүжилтийн хэрэгжилт, үр нөлөө"-ний талаарх Үндэсний аудитын газраас гүйцэтгэсэн аудитын тайланг хэлэлцэж, энэ талаар Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцууллаа.

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2020 оны 5 дугаар тогтоолоор Төрийн аудитын байгууллагаас 2021 онд гүйцэтгэх аудитын сэдвийг баталсан. Уг тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд МҮОНРТ-ийн 2017-2020 оны улсын төсвийн санхүүжилтийн хэрэгжилт, үр нөлөө” сэдэвт аудитыг гүйцэтгэж, аудитын тайланг Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо болон зөвлөмж өгсөн шалгагдагч этгээдүүд болох Сангийн яам, МҮОНРТ-ийн үндэсний зөвлөл, МҮОНРТ ерөнхий захиралд хүргүүлж ажилласан гэдгийг Монгол Улсын Ерөнхий аудитор танилцуулгадаа дурдаад аудитыг гүйцэтгэхдээ МҮОНРТ-ийн үйл ажиллагааг хуульд нийцүүлэн, үр дүнтэй хэрэгжүүлсэн эсэх, санхүү, хөрөнгө, нөөцийг зохих ёсоор бүрдүүлж, үр ашигтай удирдаж байгаа эсэх гэсэн  аудитын  хоёр асуултад хариулт өгөхөд чиглүүлсэн гэж байлаа. 

Мөн тэрээр танилцуулгадаа, аудитын дүнд Төрийн аудитын төв байгууллагаас Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн үйл ажиллагаанд мөрдөх эрх зүйн актуудын нийцэл, дотоод хяналт, засаглалын үйл ажиллагаа хангалтгүй байна. Түүнчлэн Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн санхүүгийн нөөцийн төлөвлөлт, санхүүжилтийн ил тод байдал хангалтгүй байна гэсэн дүгнэлтийг өгсөн гэв.

Энэхүү аудитын дүгнэлтэд үндэслэн Улсын Их Хуралд дараах хоёр асуудлыг толилуулсан. МҮОНРТ-ийн “хэвлэл мэдээллийн хэрэгсэл” гэсэн хуулийн этгээдийн хариуцлагын хэлбэрийг хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх асуудлыг Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд өөрчлөлт оруулан шийдвэрлэх шаардлага байна. МҮОНРТ нь олон нийтийн эрх ашигт үйлчилдэг, тэдний өмнө хариуцлага хүлээж, хяналт дор нь үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага тул ард түмний төлөөллийн дээд байгууллага болох УИХ-ын төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад хамааруулах нь зүйтэйг уламжилсан. Аудитаар Сангийн яаманд хоёр, МҮОНРТ үндэсний зөвлөлд гурав, МҮОНРТ ерөнхий захиралд таван зөвлөмж өгсөн гэдгийг Д.Занданбат дарга танилцуулгадаа онцлов.

Үргэлжлүүлэн “МҮОНРТ-ийн 2017-2020 оны улсын төсвийн санхүүжилтийн хэрэгжилт, үр нөлөө” сэдэвт аудитын тайлангийн талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг аудитыг хянан удирдсан Газрын захирал, тэргүүлэх аудитор Я.Самбууням хийсэн. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор үндэсний олон нийтийн радио, телевизийг төр бодлогоор дэмжих нь зүйтэй гэдэг байр суурьтай байдгаа илэрхийлэхийн зэрэгцээ олон улсын төрийн төв телевиз нь иргэдээ соён гэгээрүүлэхэд онцгойлон анхаарч, үйл ажиллагаагаа явуулдгийг  дурдаад энэ асуудалд анхаарч ажиллахыг сануулж байлаа.

Харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал МҮОНРТ-д улсын төсвөөс дэмжлэг үзүүлэх ёстой ч цаашдаа төсвөөс өгч байгаа санхүүжилтийг соён гэгээрүүлэх, үндэсний өв соёлыг хойч үедээ өвлүүлэх зэргээр зарцуулах үйл ажиллагаа, чиглэлийг нь тодорхой болгох шаардлагатай гэсэн саналыг хэлж байлаа.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар МҮОНРТ-д аудит оруулсан үндэслэлийн тухайд улсын төсвөөс төсвийн дэмжлэг үзүүлсэн, цаашлаад нийтийн өмчтэй бол нийтийн өмчтэй бүх үйл ажиллагаанд төрийн аудит хийх эрхтэй гэсэн хууль эрх зүйн зохицуулалттай байдгийг онцлов. Түүнчлэн тэрбээр, Сангийн яамнаас жил бүр олгодог төсвийн дэмжлэгийн хэмжээ янз бүр байгаа нь зарцуулах үйл ажиллагаа, чиглэл нь тодорхой бус байдагтай холбоотойг тодотгоод цаашид төсвийн дэмжлэгийг үзүүлэхийн тулд энэ хүрээний хууль эрх зүйн орчныг сайжруулах, МҮОНРТ нь бүтээгдэхүүн нийлүүлэх замаар санхүүжилтээ авах асуудал, чиглэлээ тодорхой болгоход анхаарч ажиллах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (162.158.159.114)
    МИНИЙ гэрчлэлийг УНШИ Намайг Патрисия Мартинс гэдэг, өрх толгойлсон эцэг, эх, нөхөр маань нас барахаасаа өмнө бидэнд маш их өр үлдээсэн тул би асар их өрийг хэрхэн төлөх талаар маш их эргэлзэж, бухимдаж байсан. Нэг өдөр би интернетээр явж байхдаа ХОСЕ ЛУИС түүнд зээл авахад хэрхэн тусалсан тухай гэрчлэлтэй (Педра Гончала) тааралдав. Тиймээс би тус компанийн шуудангаар (joseluisloans@gmail.com) 5 жилийн хугацаатай 85,000 еврогийн зээл авах хүсэлт гаргасан. 48 цаг хүрэхгүй хугацаанд миний зээлийг 2 хувийн хүүтэй баталж өгсөн нь миний төлөө юу хийснийг дэлхий нийтэд мэдэгдээрэй. Одоо би нөхрийнхөө өрийг барагдуулж, хувийн амьдрал, бизнесээ эхлүүлсэн. Би дөнгөж сая тангарагтаа биеллээ. Тиймээс, хэрэв та дор хаяж 2% зээл авахыг хүсч байвал JOSE luis loan-тэй түүний имэйлээр холбогдоно уу. (joseluisloans@gmail.com)
    2022 оны 07 сарын 12 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Л.Оюун-Эрдэнэ: Иргэд өөрсдийн хуримтлалаа И Монгол системээс харах боломжтой 11 цаг 40 мин Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхлүүллээ 12 цаг 44 мин Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ 12 цаг 44 мин АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн хавдрын тохиолдол нэмэгдсээр байна 12 цаг 46 мин Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг нутаг буцааж, визийн хязгаарлалт тогтоов 12 цаг 47 мин Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа 12 цаг 48 мин Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал хэрэгтэй 12 цаг 50 мин “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай хэрэгжиж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцлээ 12 цаг 52 мин “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэллээ 12 цаг 55 мин E-Mongolia системийн 2 сая дахь хэрэглэгчээр Ц.Эгшиглэн тодорлоо 13 цаг 10 мин Шуудангийн марк, гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ 13 цаг 34 мин НДШ-ийг бууруулах тухай хуулийн төслийг 100,033 иргэн дэмжжээ 13 цаг 40 мин Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад... 15 цаг 2 мин Монголын эмэгтэй шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө 17 цаг 50 мин Нүхтийн амыг тойрсон төмөр хашаанууд зэрлэг амьтдыг хөнөөж байна 17 цаг 52 мин Завхан аймгийн төрийн албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдлаа 17 цаг 57 мин Леонардо да Винчигийн “Витрувианы хүн”-Хүний биеийн харьцааны шинжлэх ухаан, урлагийн гайхамшигт илэрхийлэл 17 цаг 59 мин Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ 18 цаг 0 мин М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монголын эрх ашиг биш 18 цаг 2 мин Газар тариалангийн салбарт ажиллаж буй 11 мянган иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байна 18 цаг 4 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад.... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... “Хүннү Эйр” компани Е195/Е2 төрлийн шинэ онгоцоо хүлээн авла... Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.... АНУ-ын Төрийн департаментын бүтцэд ихээхэн өөрчлөлт хийх төл... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б...
Top