Улсын Дээд Шүүх Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Ардчилсан Намын даргаар бүртгүүлэх хүсэлтийг өнөөдөр хэлэлцэхээр товлосон. Гэвч АН-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ган-Очир нар өнөөдөр материалаа татах хүсэлтийг шүүхэд хүргүүлсэн билээ.
Тэрээр "Дээд шүүх АН-ын даргын бүртгэлийг шүүн таслах ажиллагаа гэж үзсэн тул материалаа татах болно" гэсэн юм.
Ийн Дээд шүүх уг хүсэлтийг хүлээн авч АН-ын даргаар Х.Баттулгыг бүртгэх асуудлыг хэлэлцээгүй байна.
Сэтгэгдэл (2)