x

Д.Сосорбарам: Хүний амь шиг үнэ цэнтэй зүйл хорвоод үгүй. Зулын гол болно гэж муу ёрлохоо болио!

АН-ын удирдлагууд Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө өнөөдөр мэдээлэл хийх үеэр АН-ын гишүүн Д.Сосорбарам "Өөрсдийгөө зулын гол болоход бэлэн байна" хэмээсэн иргэдэд хандан үг хэллээ. 

Тэрээр "Би сая Дээд шүүхийн хажуугаар гараад ирсэн. Хүний амь шиг үнэ цэнтэй зүйл хорвоод байдаггүй юм. Амьд байж хүн энэ хорвоод ирснийхээ хэргийг бүтээдэг. Ингэхдээ хэн нэгийг хэлмэгдүүлж, амийг сүйтгэж болохгүй. Зулын гол болно гэж байгаа хүмүүст хэлэхэд тэгж болдоггүй юм.

Харин эсрэгээрээ зулаа хийгээд 100 жилийн туршид Монголынхоо эрх чөлөө, хөгжлийн төлөө явж байсан ерөнхий сайдууд, лам хувраг гээд КГБ-ын хянгарт өртөж амиа алдсан 40 гаруй мянган хүний төлөө өргөвөл зөв юм.

Өөрийн үр хүүхэд, амь биеийг зулын гол болгоно гэсэн төөрсөн бодолтой хүмүүсийг мунхаг бодлоос нь харамлаж байна. Нөгөө талаас хүмүүсийг зулын гол болгоно гэчхээд өөрөө ард нь суугаад харь гүрний буюу КГБ-ын гар хөл болоод сууж буй хүнийг ч бас харамлаж байна.

Үзэл санаагаар ялгараад хоорондоо хэмлэлцэхгүй, мэтгэлцээд явах нь зүй ёс. Үнэхээр улаан социалист, фашист болчихсон бол битгий яв гэхгүй.

1996-2000 оны хугацаанд явуулсан үйл явцаа үргэлжлүүлье. Зулын гол болно гэж муу ёрлохоо болио. Өнөөдрөөс эхлээд үзэл санаа, үнэ цэн, эрх чөлөө, өмчтэй байх зүйл рүүгээ ир гэж хэлэх байна. Ардчилсан Намын Үндэсний Бодлогын Хороогоо шинээр бүрдүүлэх гээд явж байна. Үзэл санаагаар нэгдэе, муу муухай бодлоо хаяцгаая" хэмээлээ.

Тэрээр өнгөрсөн долоо хоногт Ардчилсан намдаа эргэн ирж буйгаа албан ёсоор зарласан юм. 

Мөн өнөөдөр Дээд шүүх Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Ардчилсан Намын даргаар бүртгэх эсэхийг шийднэ. Түүнийг дэмжигчид тус шүүхийн гадаа жагсаал хийж байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.150)
    Сошл дээр эдгээр хөөрхий хөгшчүүдийг ямар муухайгаар хэлж байнаа Тэгж муулж зүхэж буй хүмүүс өөрсдөө хөгширнө бас өөрсдөө настөй эцэг эх ахмадуудтай нь мэдээж. Хөгшчүүл ч гэсэн өөрийн бодол санаатай байх эрхтэй. Тэр эрхийг хүндэл. МАН энэ хөгшчүүлийг гудамжинд жагсахад хүргэсэн нь түмэн үнэн. Энэ үнэнийг залуучууд нь олж хаоюрахгүй мөртөө хэдэн ахмадуудыг хараад нүд нь хорсдог нь юу чивдээ Үнэхээр нийгмээрээ сохорчээ МАН та нарыг хувааж хэрчиж тасдаж л байг уу. Та нар өөрсдөө хамжилцаад байх юмуу
    2022 оны 05 сарын 20 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Л.Оюун-Эрдэнэ: Иргэд өөрсдийн хуримтлалаа И Монгол системээс харах боломжтой 11 цаг 50 мин Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхлүүллээ 12 цаг 54 мин Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ 12 цаг 54 мин АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн хавдрын тохиолдол нэмэгдсээр байна 12 цаг 56 мин Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг нутаг буцааж, визийн хязгаарлалт тогтоов 12 цаг 57 мин Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа 12 цаг 58 мин Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал хэрэгтэй 13 цаг 0 мин “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай хэрэгжиж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцлээ 13 цаг 2 мин “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэллээ 13 цаг 5 мин E-Mongolia системийн 2 сая дахь хэрэглэгчээр Ц.Эгшиглэн тодорлоо 13 цаг 20 мин Шуудангийн марк, гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ 13 цаг 44 мин НДШ-ийг бууруулах тухай хуулийн төслийг 100,033 иргэн дэмжжээ 13 цаг 50 мин Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад... 15 цаг 12 мин Монголын эмэгтэй шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө 18 цаг 0 мин Нүхтийн амыг тойрсон төмөр хашаанууд зэрлэг амьтдыг хөнөөж байна 18 цаг 2 мин Завхан аймгийн төрийн албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдлаа 18 цаг 7 мин Леонардо да Винчигийн “Витрувианы хүн”-Хүний биеийн харьцааны шинжлэх ухаан, урлагийн гайхамшигт илэрхийлэл 18 цаг 9 мин Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ 18 цаг 11 мин М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монголын эрх ашиг биш 18 цаг 12 мин Газар тариалангийн салбарт ажиллаж буй 11 мянган иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байна 18 цаг 14 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад.... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... “Хүннү Эйр” компани Е195/Е2 төрлийн шинэ онгоцоо хүлээн авла... Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.... АНУ-ын Төрийн департаментын бүтцэд ихээхэн өөрчлөлт хийх төл... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б...
Top