x

М.Тулгат: Х.Баттулга Үндэсний эрх чөлөөний үзэл баримтлалыг уландаа гишгэсэн

Ардчилсан Намын удирдлагууд Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө мэдээлэл хийлээ.

Энэ үеэр М.Тулгат "Бидний хэлмэгдсэн өвөг дээдэс 30-40 мянган хүн байдаг. Энэ хүмүүс үндэсний эрх чөлөөнийхөө төлөө хядуулж байсан. Өнөөдөр энэ цаг мөчид бид үндэсний эрх чөлөөгөө хамгаалъя гээд энд зогсож байна. Ардчилсан Нам үндэсний эрх чөлөөний тухай ярих болов гэхээр олон улсын нөхцөл байдалд ОХУ болон Украины дайн гэдэг хоёр орны дайн биш үндэсний эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж буй дайн юм.

НҮБ-аар хүлээн зөвшөөрөгдсөн, бүрэн эрхт тусгаар тогтносон Украин руу хожуу хөрш орон нь ямар ч шалтгаантай байсан нэг ч алхам цөмрөн дайрч, зэвсэглэн орж болохгүй. Үүнийг мөн адил бүрэн эрхт тусгаар тогтносон Монгол Улсын иргэд бид дэмжээд, юу ч болоогүй юм шиг хараад зогсож болохгүй. Үүний дараагийн бай нь манай орон байх өндөр эрсдэл, магадлалтай. Монгол орныхоо эдийн засаг, нийгмийн бүх бодлогоо аль нэг орноос хараат бусаар өөрсдөө бие даан шийдвэрлэх, өөрсдийн хувь заяандаа эзэн болоод явах үндэсний эрх чөлөөгөө бид нар ярьж байгаа юм.

Үндэсний эрх чөлөө, бүрэн бүтэн байдлын төлөө Ардчилсан Нам/АН/ хамгийн хатуу байр суурьтай зогсох байтал зарим нэг нөхөр үүний эсрэг зүйл яриад явж байна. АН-ын даргаар өнөөдөр бүртгүүлэх гээд буй Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг дэмжиж буй хүмүүсийн амнаас энэ хүн гарч байж АН ялна гэдэг нэг л үг гарч байна. Улс төрийн нам үзэл санаа, бодлогыг дэвшүүлж түүнийг ялалтад хүргэдэг болохоос нэг хүнийг дагаж бүгдээрээ ялъя гэдэг нэгдэл бус. Монгол Улсын хөгжил, ирээдүй бидэнд чухал болохоос хэн нэгэн хүн буруу аргаар магадгүй гаднын санхүүжилтээр нийгэмд түгшүүр, айдас, хагарал үүсгэж байгаад намын дарга болж аваад Монголын төрийг зайдагнан дээр нь суухыг зөвшөөрөх асуудал биш юм.

АН-ын толгой тархи нь эргэчхээд байгаа нөхөд хууль болон намын дүрмээ уншаад үзээрэй. Албан ёсны Ардчилсан Нам чинь энд байна. Х.Баттулга гэдэг хүн Ерөнхийлөгч байх үедээ хүний эрхийн төлөө юу хийсэн бэ. Ковидын үеэр гадаадад гацсан, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадаагүй, хүүхдүүд дэлхийн боловсролоос хоцорсон, бизнесүүд хаалгаа хаасан энэ үед хаана байсан. Эгийн голын цахилгаан станц, төмөр замын ажил яагаад гацаад байна. 

Үндэсний эрх чөлөөний бүх үзэл баримтлалыг уландаа гишгэсэн хүн ичихгүйгээр өөрийгөө АН-ын даргаар бүртгүүлэх гээд чичрэн дайрч байгааг хэзээ ч хүлээн зөвшөөрч болохгүй. Үүний эсрэг хатуу тэмцэнэ" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Л.Оюун-Эрдэнэ: Иргэд өөрсдийн хуримтлалаа И Монгол системээс харах боломжтой 11 цаг 55 мин Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхлүүллээ 12 цаг 59 мин Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ 12 цаг 59 мин АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн хавдрын тохиолдол нэмэгдсээр байна 13 цаг 1 мин Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг нутаг буцааж, визийн хязгаарлалт тогтоов 13 цаг 2 мин Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа 13 цаг 3 мин Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал хэрэгтэй 13 цаг 5 мин “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай хэрэгжиж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцлээ 13 цаг 7 мин “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэллээ 13 цаг 10 мин E-Mongolia системийн 2 сая дахь хэрэглэгчээр Ц.Эгшиглэн тодорлоо 13 цаг 25 мин Шуудангийн марк, гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ 13 цаг 49 мин НДШ-ийг бууруулах тухай хуулийн төслийг 100,033 иргэн дэмжжээ 13 цаг 55 мин Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад... 15 цаг 17 мин Монголын эмэгтэй шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө 18 цаг 5 мин Нүхтийн амыг тойрсон төмөр хашаанууд зэрлэг амьтдыг хөнөөж байна 18 цаг 7 мин Завхан аймгийн төрийн албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдлаа 18 цаг 12 мин Леонардо да Винчигийн “Витрувианы хүн”-Хүний биеийн харьцааны шинжлэх ухаан, урлагийн гайхамшигт илэрхийлэл 18 цаг 14 мин Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ 18 цаг 15 мин М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монголын эрх ашиг биш 18 цаг 17 мин Газар тариалангийн салбарт ажиллаж буй 11 мянган иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байна 18 цаг 19 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад.... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... “Хүннү Эйр” компани Е195/Е2 төрлийн шинэ онгоцоо хүлээн авла... Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.... АНУ-ын Төрийн департаментын бүтцэд ихээхэн өөрчлөлт хийх төл... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б...
Top