x

Х.Ганхуяг: Монголбанкны ерөнхийлөгчийг зоригтой бай гэж хэлмээр байна

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Уг өөрчлөлтөд системийн нөлөө бүхий банкуудын IPO гаргах хугацааг нэг жилээр сунгах тухай асуудлыг тусгасан.

Ийн банкуудын IPO гаргах хугацааг 2023 оны зургадугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгах асуудлыг Засгийн газраас оруулж ирж, хэлэлцүүлж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "Хугацаатай холбоотой асуудлыг бид маш их ярилцаж байж шийдсэн. 2023 оны арванхоёрдугаар сарын 31-н гэхэд нэг хувьцаа эзэмшигч 20-иос дээшгүй хувийн хувьцаатай байх ёстой гэдэг зарчим байгаа. Банкууд төрийн өмчийг луйвардаж авахаас гадна сонгуульд хүртэл нөлөөлөөд байгаа мэдээлэл байсан. Үүнийг хаах зорилгоор сонгуулийн циклээс өмнө банкны реформтой холбоотой хугацааны зохицуулалтыг зааж өгсөн юм. Гэтэл энэ хугацааг сунгах гэж байна. Энэ бол энэ удаагийн парламентын бүрэн эрхийн хугацаанд хийж буй хамгийн том реформ юм. Яагаад 4-5-хан хүнээс болоод хойшлуулах гэж байгаа юм бэ. Үндэслэл нь хангалтгүй гэж бодож байна.

Банкууд өнгөрсөн жил ч IPO гаргах боломжтой байсан. Ноднин хов хов хоосон койнууд руу хоёр их наяд төгрөг орсон шүү дээ. Үлдэх үнэ цэнгүй зүйл рүү хоёр их наяд төгрөг оруулчихсан. Гэтэл өнөөдөр 500 тэрбум төгрөгийн хувьцаа гаргахад мөнгө олдохгүй байж магадгүй гэдэг зүйл ярьж байна.

IPO гаргахдаа заавал эхлээд бүгдийг нь гаргах албагүй. 4-5 хувиа ч түрүүлээд гаргаж болно. 2023 оны арванхоёрдугаар сарын 31-н хүртэл нэмэгдэл хувьцаа гаргаад, хувь эзэмшлээ тодорхой болгоод явах боломж байгаа.

Нэг жилээр сунгахаар энэ үйл явц боломжгүй болно. Өнгөрсөн хугацаанд бэлдэж амжаагүй, амжуулахыг хүсэхгүй байгаа зарим банк 80 хувиа бусдад шилжүүлэх, хувьцаа шилжүүлэх процесс явагдахгүй. Ингэж явсаар дахиад сунгах асуудал яригдана.

Тэгэхээр энэ асуудал дээр Монголбанкны ерөнхийлөгчийг зоригтой бай гэж хэлмээр байна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Л.Оюун-Эрдэнэ: Иргэд өөрсдийн хуримтлалаа И Монгол системээс харах боломжтой 19 цаг 7 мин Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхлүүллээ 20 цаг 11 мин Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ 20 цаг 11 мин АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн хавдрын тохиолдол нэмэгдсээр байна 20 цаг 13 мин Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг нутаг буцааж, визийн хязгаарлалт тогтоов 20 цаг 14 мин Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа 20 цаг 15 мин Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал хэрэгтэй 20 цаг 17 мин “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай хэрэгжиж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцлээ 20 цаг 19 мин “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэллээ 20 цаг 22 мин E-Mongolia системийн 2 сая дахь хэрэглэгчээр Ц.Эгшиглэн тодорлоо 20 цаг 38 мин Шуудангийн марк, гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ 21 цаг 1 мин НДШ-ийг бууруулах тухай хуулийн төслийг 100,033 иргэн дэмжжээ 21 цаг 7 мин Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад... 22 цаг 29 мин Монголын эмэгтэй шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө Өчигдөр 10 цаг 05 мин Нүхтийн амыг тойрсон төмөр хашаанууд зэрлэг амьтдыг хөнөөж байна Өчигдөр 10 цаг 03 мин Завхан аймгийн төрийн албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдлаа Өчигдөр 09 цаг 58 мин Леонардо да Винчигийн “Витрувианы хүн”-Хүний биеийн харьцааны шинжлэх ухаан, урлагийн гайхамшигт илэрхийлэл Өчигдөр 09 цаг 57 мин Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ Өчигдөр 09 цаг 55 мин М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монголын эрх ашиг биш Өчигдөр 09 цаг 53 мин Газар тариалангийн салбарт ажиллаж буй 11 мянган иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байна Өчигдөр 09 цаг 51 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад.... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... “Хүннү Эйр” компани Е195/Е2 төрлийн шинэ онгоцоо хүлээн авла... Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.... АНУ-ын Төрийн департаментын бүтцэд ихээхэн өөрчлөлт хийх төл... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б...
Top