Тун саяхан баруун төвийн үзлийг сонгосноо зарласан Хөдөлмөрийн үндэсний намын /ХҮН/ дарга Т.Доржханд “сонгодог парламентын засаглалыг бий болгох, сонгуулийн тогтолцоог өөрчлөх” шаардлага тавьж, жагсаал зохион байгуулсан. Энэ асуудлаар иргэдээс гарын үсэг цуглуулан өнгөрөгч долоо хоногт УИХ-ын даргад хүргүүлсэн билээ. Уг шаардлагын хариуг өгөх хуулийн хугацаа өчигдөр буюу баасан гаригийн орой дууссан боловч шаардлагын хариуг ирэх даваа гаригт өгөхөөр болсон байна. Гэвч Т.Доржханд гишүүний тавьсан шаардлагын тухай УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат:
“-Шаардлагад тусгасан сонгуулийн тогтолцоог өөрчлөх асуудал 2016 онд тухайн үеийн УИХ Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авснаар хаагдсан. Улс төрийн намын тухай хуулийн тухайд энэ талаар өнөөг хүртэл нэг ч хуулийн төсөл УИХ-д өргөн баригдаагүй. Хуулийн төсөл өргөн баригдаад ороод ирсэн тохиолдолд асуудлыг авч хэлэлцэнэ. Жагсагчдын тавьсан шаардлагаар УИХ, Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах боломжгүй” гэдэг хариултыг өгсөн байна.
Сэтгэгдэл (2)