УИХ-ын гишүүн Д.Доржхан сонгуулийн тогтолцоог өөрчлөхийг дэмжиж байгаа эсэх, төсвийн үр ашгийг дээшлүүлэхэд тойргийн хуваарилалт хэр оновчтой, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын үр дүн зэрэг асуудлуудаар Монгол Улсын 21 аймаг, есөн дүүргийн нийт 100 мянга гаруй иргэний гарын үсгийг цуглуулсныг УИХ-ын дарга Г.Занданшатар хүлээн авлаа.
УИХ-ын гишүүн Т.Доржханд "Тогтолцооны өөрчлөлт хийхийг иргэд дэмжиж, утасны дугаараа бичиж, гарын үсгээ зурсан. Тиймээс иргэдийн энэхүү саналд үндэслэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх, УИХ-ын бусад гишүүд сонгогчиддоо хандаж илүү олон хүнээс санал авах боломжийг бий болгох" хүсэлтийг тавьлаа.
Тэрээр УИХ-ын дарга Г.Занданшатартай УИХ-аас хууль, тогтоомжийг боловсруулахад санал авах “D-parliament” аппликейшнд хандсан иргэдийн саналыг үндэслэн хуулийн хэрэгжилтэд хяналт, шалгалт хийх тогтолцоог бүрдүүлэхээр ажиллаж байгаа тухай харилцан ярилцлаа.
Сэтгэгдэл (1)