x

Тавдугаар сарын 11-ний өдөр "Монголоо Беларусь Болгохгүй!" цуглаан болно

Нийслэлийн Ардчилсан намаас дайны эсрэг, эрх чөлөө, тусгаар тогтнолоо бэхжүүлэх "Монголоо Беларусь Болгохгүй!" цуглааныг зохион байгуулна. Тус цуглаан Тавдугаар сарын 11-ний өдөр Сүхбаатарын талбайд болох юм. 

Энэ талаар Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл өчигдөр С.Зориг агсны хөшөөний өмнө мэдээлэл хийсэн билээ. 

Тэрээр "Монголын Ардчилсан намын эрхэм үнэт зүйлийн суурь нь "үндэсний эх оронч үзэл" юм. Үүнийг батлан сануулах түүхэн эгзэгтэй цаг үе ирснийг ард түмэндээ хандан сонордуулж байна. Орос улс жижиг хөрш улсуудад дарангуйллын дэглэм тогтоож, дуулгавартай захирагдах дагуул болно гэдгийг Беларусь улс харуулж байна. Улмаар Ардчилсан Украин улсыг Беларусь мэт болгохын тулд халдан түрэмгийлсэн. Путин Украин улс руу халдсан түрэмгийлэл нь дэлхийн ардчилалд зарласан ДАЙН. Ингэхдээ өөрийн хөрш Ардчилсан жижиг улсын засаглалыг устгах зорилготой дайн болох нь өдгөө улам бүр тодорхой болсоор байна. Путин үүгээр зогсохгүй хөрш Монголын ардчиллыг шүдэндээ зууж, чадвал устгах хүсэл зорилготой байна. Энэ зорилгоо манай улсад суугаа Элчин сайдаараа дамжуулан эрээ цээргүй илэрхийлж байна.

Монголд биологийн зэвсэг үйлдвэрлэж буй мэтээр гүжирдсэн цуурхал тарааж, боломж гарвал биологийн зэвсгийг устгах нэрийдлээр цэргийн ажиллагаа гэгчээр манайд халдах гэсэн алсын санаа агуулж байгаа юм биш байгаа хэмээн хардахаар болж байна. Путины санаархлыг хэрэгжүүлэхэд бэлэн байгаа ОХУ-ын Элчин сайд ганцаараа биш. Путины тавдугаар цувааг дэмжиж байгаа монгол хүн цөөнгүй байна. Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулуунаас эхлээд Ардчилсан намын нэрийг барин улс төрийн үйл ажиллагаа явуулж буй Ерөнхийлөгч асан Х.Баттулга нарын нөлөө бүхий хүмүүс уг тавдугаар цувааны манлайд зогсож байна. Дэлхийн Ардчилсан үзэлтэй хүн бүхэн Путины түрэмгийллийг эсэргүүцэж байхад Х.Баттулга, Л.Эрдэнэчулуун нар уриалан дэмжиж байна.

Х.Баттулга  Путины тавдугаар цувааг манлайлаад зогсохгүй, Путинчүүдээ манай намд их хэмжээгээр шургуулжээ. АН-ын жирийн олон гишүүдийг төөрөлдүүлж, намын үйл ажиллагааг гажуудуулж байна. Тэрээр, АН-ыг бүхэлд нь Путины тавдугаар цуваа болгон ашиглах замаар Монголын Беларусь болгох даалгаврыг эздээсээ авсан бололтой юм.

Иргэдээ, Ардчилсан намын гишүүдээ, Монголын Ардчилсан нам бол улс орноо Зөвлөлтийн колоничлолоос чөлөөлөн түүхэн дуудлагаар бий болсон нам билээ. Тиймээс үндэсний эх оронч үзэл манай намын тулгуур үзэл байсаар ирсэн юм. Бидний үзэл санаа дахин түүхэн сорилттой тулгарлаа. Хэрэвзээ Х.Баттулга, Оросын элчин сайдын хүсч байгаачлан Монголын Ардчилсан нам Путины тавдугаар цуваа болох аваас Монголын ардчилал устаж, бүрэн эрхэт байдлаа алдана. Үүнийг ямар ч монгол хүн зөвшөөрөхгүй. Тиймээс цаг алдалгүй тэмцэцгээе. Монголоо Беларусь болгохыг эсэргүүцэцгээе. 

Монголчууд Украинчууд шиг эрх, эрх чөлөөгөө хамгаалдаг ард түмэн гэдгийг Путинчүүдэд харуулцгаая.

Эрх чөлөөгөө хамгаалан тавдугаар сарын 11-нд Сүхбаатарын талбайд цуглацгаая. Олигархи Х.Баттулгад сануулан тэмцэцгээе" гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Д.Ган (172.69.252.132)
    Бат-Үүл баатрыг 100%дэмжиж байна.Коммунистуудад ямарч ирээдүй байхгүй.
    2022 оны 05 сарын 09 | Хариулах
  • Иргнэ (172.69.45.132)
    Энэ муу өгөр толгойтыг шоронд нь буцаагаад хийгээч
    2022 оны 05 сарын 09 | Хариулах
  • Иргэн (172.69.252.148)
    Саарал үст салга зөнөг үхэж далд орооч ээ
    2022 оны 05 сарын 08 | Хариулах
  • Dagz minee bolioj (172.69.252.132)
    Ergui dagz yma.ymar 2000 onii oros medehgui.huuhed bish de orosiin ach tusiig ih l hurtej baisan edii ewgen buural hurtelee ger buleeree
    2022 оны 05 сарын 08 | Хариулах
    • Unen shu de.sain bod
      2022 оны 05 сарын 08
  • Gai mine (172.69.252.132)
    Za gai min ard tumendee yasan ih gai tarij bnaa bolioj de mongol uls mongoliin ard tumen tanai ger buld chamd chinii amidrald hahaj tcadaj ideed barahgui herenge egsen boloosh de odoo.boioj de ard tumenee horloh geed baih yma chi orosiin hujend tusgaar uls bolsonoo mededgui ergui salga ewgen uu chamd ymar gai tarisan orosuud
    2022 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (172.69.252.132)
    Заа Баатар минь Монголын ард түмэнд тарьсан гай чинь багадаагүй шүү.Одоо бүр Орос,Монгол хоёр улсын хооронд яс хаяж баллах чинь дутааюу...Муу шавар...
    2022 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (172.69.252.150)
    Бат үүл ард түмнийхээ ариг даах болуу
    2022 оны 05 сарын 08 | Хариулах
    • Иргэн
      Ацаараа даадгийн
      2022 оны 05 сарын 08
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Л.Оюун-Эрдэнэ: Иргэд өөрсдийн хуримтлалаа И Монгол системээс харах боломжтой 18 цаг 54 мин Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхлүүллээ 19 цаг 59 мин Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ 19 цаг 59 мин АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн хавдрын тохиолдол нэмэгдсээр байна 20 цаг 1 мин Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг нутаг буцааж, визийн хязгаарлалт тогтоов 20 цаг 2 мин Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа 20 цаг 3 мин Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал хэрэгтэй 20 цаг 4 мин “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай хэрэгжиж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцлээ 20 цаг 7 мин “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэллээ 20 цаг 10 мин E-Mongolia системийн 2 сая дахь хэрэглэгчээр Ц.Эгшиглэн тодорлоо 20 цаг 25 мин Шуудангийн марк, гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ 20 цаг 48 мин НДШ-ийг бууруулах тухай хуулийн төслийг 100,033 иргэн дэмжжээ 20 цаг 54 мин Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад... 22 цаг 16 мин Монголын эмэгтэй шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө Өчигдөр 10 цаг 05 мин Нүхтийн амыг тойрсон төмөр хашаанууд зэрлэг амьтдыг хөнөөж байна Өчигдөр 10 цаг 03 мин Завхан аймгийн төрийн албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдлаа Өчигдөр 09 цаг 58 мин Леонардо да Винчигийн “Витрувианы хүн”-Хүний биеийн харьцааны шинжлэх ухаан, урлагийн гайхамшигт илэрхийлэл Өчигдөр 09 цаг 57 мин Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ Өчигдөр 09 цаг 55 мин М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монголын эрх ашиг биш Өчигдөр 09 цаг 53 мин Газар тариалангийн салбарт ажиллаж буй 11 мянган иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байна Өчигдөр 09 цаг 51 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад.... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... “Хүннү Эйр” компани Е195/Е2 төрлийн шинэ онгоцоо хүлээн авла... Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.... АНУ-ын Төрийн департаментын бүтцэд ихээхэн өөрчлөлт хийх төл... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б...
Top