x

"Х.Баттулгад сүүлчийн удаа анхааруулъя"

Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр Хууль эрх зүйн асуудал хариуцсан Нарийн бичгийн дарга О.Баасанхүү дараах мэдээллийг өглөө. 

Тэрээр "Сүүлийн долоо хоногт Улсын дээд шүүх дээр асуудал үүсэх гээд байгаа юм шиг нөхцөл байдал эрчимтэй боллоо. Мэдээж, мөнгөтэй, МАН-тай үгсэн тохирч, зарим нэг сайдуудыг удирдаж явдаг хүнтэй хууль дүрмээр яриад ойлгохгүй байна. Х.Баттулга гэдэг хүн Соёлын яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Эрчим хүчний яаманд одоо хүртэл тодорхой хэмжээнд нөлөөлсөн хэвээрээ. Тэр битгий хэл Хууль зүй, дотоод хэргийн яам тэр байтугай Ерөнхий сайдыг хүртэл тодорхой хэмжээнд хяналтдаа байлгадаг гэж үздэг. Сүүлдээ энэ хүн даварч, Улсын дээд шүүхийг айлган сүрдүүлж, дарамтлах, гүтгэх, гутаах, олон нийтийг үймээн самуунд турхирах, ухуулан сурталчлах үйлдэл нь ил болон далд хэлбэрээ явж байна. Би сүүлийн удаа энэ үйлдлээ зогсоохыг сануулж байна. Өөрсдийгөө хуульч гэж нэрлэсэн хүмүүс УДШ-ийг зөвхөн бүртгэх ёстой гэж дарамт шахалт үзүүлж байгаа. Гэтэл бүртгэхээс гадна хяналт тавьдаг байгууллага юм.

Тодруулбал, Улс төрийн намын тухай хуулийн 21 дүгээр зүйлд "Улсын дээд шүүх дүрмийн үйл ажиллагаа, улс төр нам дүрмийнхээ дагуу үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд хяналт тавих цор ганц эрх бүхий төрийн байгууллага" гэж заасан байдаг.

Ардчилсан нам арванхоёрдугаар сард тамганы асуудлаа, дөрөвдүгээр сарын 6-нд дүрмийн асуудлаа бүрэн шийдвэрлэсэн. Үндсэний бодлогын хороо болон дотоод сонгуулийн дүрмээ баталчихсан" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Инфляци 9 хувьд хүрлээ 8 цаг 34 мин Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно 8 цаг 42 мин Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчилж эхлэв 21 цаг 13 мин Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид оролцох эрх авчээ 21 цаг 54 мин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн тангаргаа өргөлөө 21 цаг 58 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн 22 цаг 8 мин Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Өчигдөр 13 цаг 58 мин Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Өчигдөр 12 цаг 02 мин Калифорнийн түймэр “галзуурч” байна Уржигдар 13 цаг 03 мин Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Калифорнийн түймэр “галзуурч” байна Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ?... Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 ху...
Top