x

"Хөгжлийн Банкны чанаргүй зээлийг төлүүлэхгүй бол бондын өрийг татвар төлөгчдийн мөнгөөр төлөх эрсдэлтэй"

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хөгжлийн Банкны өр барагдуулах явц, үүнийг эрчимжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан дараах мэдээллийг өглөө.

Тэрээр "Хөгжлийн Банкны чанаргүй зээлээс өчигдрийн байдлаар 165 тэрбум төгрөгийн өр төлөгдөөд байна. 2023 онд төлөгдөх ёстой хоёр том бонд бий. Эхнийх нь Евро бонд буюу "Сэргэн мандалт" нэртэй бонд. Энэ нь 2023 оны аравдугаар сарын 23-нд төлөгдөх ёстой, 500 сая ам.долларын нээлттэй бонд. Одоогийн ханшаар 1.5 их наяд төгрөгтэй тэнцэнэ. Удаах нь 2023 оны арванхоёрдугаар сарын 25-нд төлөгдөх "Самурай" бондын 725 тэрбум төгрөг. Онцгой анхаарах ёстой өр нь "Самурай" бонд. Энэ нь Засгийн газрын баталгаатай.

Хэрэв Хөгжлийн Банкийг дампуурлын ирмэгт авчраад буй чанаргүй зээлүүдийг төлүүлж чадахгүй бол энэ өрийг татвар төлөгчдийн мөнгөөр төлөх эрсдэлтэй. Тиймээс Засгийн газрын хувьд чанаргүй зээлийг төлүүлэхээр ажиллаж байна.

Энэ жилийн зургаадугаар сарын 30-н болон арванхоёрдугаар сарын 31-нд бодитой үр дүн гаргаж байж, тайлан балансаа олон улсын аудитын байгууллагуудаар баталгаажуулна. Улмаар ирэх оны IV улиралд төлөгдөх ёстой хоёр бондыг амжилттай төлөх боломж үүснэ.

2022 онд хамгийн багадаа чанаргүй зээлийн 30 гаруй хувийг төлүүлэх, ирэх онд Хөгжлийн Банкны бүх чанаргүй зээлийг барагдуулж, "Самурай" бондыг бүрэн төлснөөр татвар төлөгчдийн мөнгөн дээр ирэх эрсдэлийг холдуулах зорилго тавин ажиллаж байна. 

Хөгжлийн Банкны өр төлүүлэхэд хуулийн байгууллагуудын оролцоог чухалчилж байгаа. Иймд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулан Засгийн газрын харьяа хүчний байгууллагуудын төлөөллийг оролцуулан ажлын хэсэг байгуулах шийдвэр гарлаа" гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Л.Оюун-Эрдэнэ: Иргэд өөрсдийн хуримтлалаа И Монгол системээс харах боломжтой 19 цаг 50 мин Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхлүүллээ 20 цаг 54 мин Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ 20 цаг 55 мин АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн хавдрын тохиолдол нэмэгдсээр байна 20 цаг 57 мин Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг нутаг буцааж, визийн хязгаарлалт тогтоов 20 цаг 57 мин Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа 20 цаг 58 мин Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал хэрэгтэй 21 цаг 0 мин “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай хэрэгжиж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцлээ 21 цаг 3 мин “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэллээ 21 цаг 6 мин E-Mongolia системийн 2 сая дахь хэрэглэгчээр Ц.Эгшиглэн тодорлоо 21 цаг 21 мин Шуудангийн марк, гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ 21 цаг 44 мин НДШ-ийг бууруулах тухай хуулийн төслийг 100,033 иргэн дэмжжээ 21 цаг 50 мин Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад... 23 цаг 12 мин Монголын эмэгтэй шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө Өчигдөр 10 цаг 05 мин Нүхтийн амыг тойрсон төмөр хашаанууд зэрлэг амьтдыг хөнөөж байна Өчигдөр 10 цаг 03 мин Завхан аймгийн төрийн албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдлаа Өчигдөр 09 цаг 58 мин Леонардо да Винчигийн “Витрувианы хүн”-Хүний биеийн харьцааны шинжлэх ухаан, урлагийн гайхамшигт илэрхийлэл Өчигдөр 09 цаг 57 мин Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ Өчигдөр 09 цаг 55 мин М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монголын эрх ашиг биш Өчигдөр 09 цаг 53 мин Газар тариалангийн салбарт ажиллаж буй 11 мянган иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байна Өчигдөр 09 цаг 51 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад.... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... “Хүннү Эйр” компани Е195/Е2 төрлийн шинэ онгоцоо хүлээн авла... Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.... АНУ-ын Төрийн департаментын бүтцэд ихээхэн өөрчлөлт хийх төл... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б...
Top