УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Н.Алтанхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай УЕП-ын саналыг УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын байнгын хороо болон УИХ-ын чуулганы хуралдаанаар хаалттай хэлэлцсэн.
Улмаар нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн билээ.
Тэгвэл АТГ-аас УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа дахин гаргана гэдгээ мэдэгдлээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Гишүүдийн бүрэн эрхийг түдгэзүүлэх асуудлыг нээлттэй хэлэлцэх ёстой юм байна. Улсын Ерөнхий прокурор албаны нууцын тамгатайгаар УИХ-д хүсэлтээ ирүүлсэн учраас нээлттэй хэлэлцье гээд ч хуулиар боломжгүй байгаад байна. Хэрэг хийсэн гэх үйл баримт байвал өөрийн нам байсан ч хамгаалж хаацайлахгүй гэсэн хатуу итгэл үнэмшилтэй байгаа. Хаалттайгаар хэлэлцчихээр нээлттэй байр суурь илэрхийлэх эрх хязгаарлагдаж байна. Цаашид Ерөнхий прокурор нууцаар биш илээр асуудлаа оруулж ирж байх ёстой" гэж байв.