x

Т.Доржханд: Одоо л шүдээ зууж байгаад өөрчлөлт хийхгүй бол энэ улс сүйрэх нь

УИХ-ын гишүүн Т.Доржанд өнөөгийн нийгмийн өөрчлөхийн тулд дөрвөн хүүхдийн аавын хувиар жагсаал зохион байгуулж, иргэдээс гарын үсэг цуглуулах болсон талаараа мэдээлэл хийлээ. 

Тэрээр "Монголчуудын, хэдхэн хоногийн өмнө жагссан залуучуудын итгэл, хүлээлт талаар өнгөрлөө. Бүгд харлаа. УИХ-ын хуралд сууж байгаа гишүүний хувьд ч урам хугарлаа. Бид өнгөрсөн 30 жилийн алдаагаа давтаад ирэх 30 жилийг өнгөрүүлэх гэж байна. Өөрчилж чадахгүй байна. 

Та бүхэн харсан байх өнгөрсөн долоо хоногт Хөгжлийн банкны асуудалд орооцолдсон гишүүдээ хаалттай хуралдаад аваад үлдлээ. Цаашид УИХ-ын үйл ажиллагаанд гишүүний хувиар оролцож чадахгүй нь. Хэдий ганцаараа намаа төлөөлөөд сууж байгаа ч хоёр жилийн хугацаанд зөвийг дэмжээд, буруу дээр нь дугараад явъя гэж бодож ажиллаа. Парламентийн нэр хүндийг өргөе гэж ажиллаа, өөрчлөгт гарахгүй юм байна. 

Өөрчлөлт гарахгүй байгаа тул иргэдээ уриалж байна. Өөрчлөлтийн төлөө хамтдаа тэмцъе. "Өөрсдөө өөрчил, үгүй бол тар" тайван жагсаалыг зохион байгуулах гэж байна. Залуучуудаа, Тавдугаар сарын 5-ны өдөр цайны цагаараа гараад ир. 

Бид гэдэг нь хувь хүний, дөрвөн хүүхдийн аавын зүгээс энэ жагсаалыг зохион байгуулъя гэж байгаа юм. Үр хүүхдийнхээ төлөө, ирээдүйнхээ төлөө өөрчлөлт хийхгүй бол болохгүй нь. Тэр өөрчлөлт нь маш энгийн тогтолцооны өөрчлөлт юм.

Төрийн тогтолцоо хэтэрхий данхар байна. Энэ байдлаар Монгол Улс хөгжихгүй. Тиймээс төрийн цомхон болгох хэрэгтэй. Төрийн сонгууль шударга болдог байх ёстой. Тиймээс сонгуулийн тогтолцооны өөрчлөлтөө яаралтай хийе. Үүнийг шаардъя.

Бид өнөөдөр Улаанбаатартаа л чихцэлдээд амьдардаг. Нэг өвөл цахилгаан станцад гэмтэл гарахад л бүгд хөлдөнө. Тэгвэл энэ байдлыг өөрчилж, эдийн засгийн тулгуур төв шинэ хотуудыг байгуулъя. Үүний тулд Үндсэн хуульд зоригтойгоор өөрчлөлт оруулах хэрэгтэй.

Өнөөдрийн байдлаар 330 сум байна. Дээрээс нь хороодын тоог нэмээд байгаа. Сонгуулийн төлөө хороодын тоог нэмж байна. Хороо нэмэгдэх тусам зардал нэмэгдэнэ. Засгийн газраас хэмнэх гэж оруулж ирсэн бодлогыг Их хурлын гишүүд нь өсгөхөөр болчихлоо.

Энэ нь УИХ-ын гишүүд гэхээсээ илүү тогтолцооноос болж байгаа асуудал. Тиймээс тогтолцоог өөрчлөхийн тулд иргэдтэйгээ хамт талбай дээр гаръя гэж байгаа юм" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Л.Оюун-Эрдэнэ: Иргэд өөрсдийн хуримтлалаа И Монгол системээс харах боломжтой 19 цаг 28 мин Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхлүүллээ 20 цаг 32 мин Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ 20 цаг 33 мин АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн хавдрын тохиолдол нэмэгдсээр байна 20 цаг 34 мин Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг нутаг буцааж, визийн хязгаарлалт тогтоов 20 цаг 35 мин Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа 20 цаг 36 мин Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал хэрэгтэй 20 цаг 38 мин “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай хэрэгжиж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцлээ 20 цаг 41 мин “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэллээ 20 цаг 44 мин E-Mongolia системийн 2 сая дахь хэрэглэгчээр Ц.Эгшиглэн тодорлоо 20 цаг 59 мин Шуудангийн марк, гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ 21 цаг 22 мин НДШ-ийг бууруулах тухай хуулийн төслийг 100,033 иргэн дэмжжээ 21 цаг 28 мин Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад... 22 цаг 50 мин Монголын эмэгтэй шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө Өчигдөр 10 цаг 05 мин Нүхтийн амыг тойрсон төмөр хашаанууд зэрлэг амьтдыг хөнөөж байна Өчигдөр 10 цаг 03 мин Завхан аймгийн төрийн албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдлаа Өчигдөр 09 цаг 58 мин Леонардо да Винчигийн “Витрувианы хүн”-Хүний биеийн харьцааны шинжлэх ухаан, урлагийн гайхамшигт илэрхийлэл Өчигдөр 09 цаг 57 мин Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ Өчигдөр 09 цаг 55 мин М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монголын эрх ашиг биш Өчигдөр 09 цаг 53 мин Газар тариалангийн салбарт ажиллаж буй 11 мянган иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байна Өчигдөр 09 цаг 51 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад.... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... “Хүннү Эйр” компани Е195/Е2 төрлийн шинэ онгоцоо хүлээн авла... Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.... АНУ-ын Төрийн департаментын бүтцэд ихээхэн өөрчлөлт хийх төл... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б...
Top