x

Ё.Хаяаши: Хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дээд түвшний харилцан айлчлал чухал

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Гадаад хэргийн сайд Хаяаши Ёшимасаг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ойн хүрээнд манай улсад айлчилж буйд талархал илэрхийлээд цар тахлын амаргүй үед манай улсад нийт хүн амаа цаг алдалгүй вакцинжуулах, вакцины нөөц бүрдүүлэх зэрэг чиглэлээр Япон Улс шуурхай дэмжлэг үзүүлснийг онцоллоо.

Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн 50 жилийн хугацаанд хоёр талын хүрээнд төдийгүй олон улсын тавцанд эрчимтэй урагшлан хөгжиж, улс төр, эдийн засаг, соёл, боловсрол зэрэг бүхий л салбарт идэвхтэй хамтран ажиллаж байгааг тэмдэглэлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Гадаад хэргийн сайд Хаяаши Ёшимаса нар стратегийн түншлэлийн хүрээнд хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах, Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийн тэргүүлэх салбаруудад хөрөнгө оруулалт татах, ноу-хау, өндөр технологийг нутагшуулах, Хөшигийн хөндийд байгуулах эдийн засгийн чөлөөт бүс, дагуул хотын төлөвлөлт, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцлоо.

Япон Улсын Гадаад хэргийн сайд Хаяаши Ёшимаса хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дээд өндөр түвшний харилцан айлчлал чухал болохыг тэмдэглээд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлын цаг үед Япон Улсад ажлын айлчлал хийж, “Токио-2021” Олимпын наадмын нээлтэд оролцож, эв санааны нэгдлээ илэрхийлсэнд онцгойлон талархал илэрхийллээ.

Талууд Монгол, Японы найрсаг харилцаа, хамтын ажиллагааны 50 жилийн түүхийг дүгнэн ярилцаж, цаашид стратегийн түншлэлийн харилцааг улам бэхжүүлж, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлж, улмаар бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлийн төлөө идэвхтэй хамтран ажиллахаар санал нэгдлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Л.Оюун-Эрдэнэ: Иргэд өөрсдийн хуримтлалаа И Монгол системээс харах боломжтой 19 цаг 31 мин Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхлүүллээ 20 цаг 35 мин Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ 20 цаг 36 мин АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн хавдрын тохиолдол нэмэгдсээр байна 20 цаг 37 мин Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг нутаг буцааж, визийн хязгаарлалт тогтоов 20 цаг 38 мин Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа 20 цаг 39 мин Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал хэрэгтэй 20 цаг 41 мин “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай хэрэгжиж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцлээ 20 цаг 43 мин “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэллээ 20 цаг 46 мин E-Mongolia системийн 2 сая дахь хэрэглэгчээр Ц.Эгшиглэн тодорлоо 21 цаг 2 мин Шуудангийн марк, гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ 21 цаг 25 мин НДШ-ийг бууруулах тухай хуулийн төслийг 100,033 иргэн дэмжжээ 21 цаг 31 мин Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад... 22 цаг 53 мин Монголын эмэгтэй шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө Өчигдөр 10 цаг 05 мин Нүхтийн амыг тойрсон төмөр хашаанууд зэрлэг амьтдыг хөнөөж байна Өчигдөр 10 цаг 03 мин Завхан аймгийн төрийн албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдлаа Өчигдөр 09 цаг 58 мин Леонардо да Винчигийн “Витрувианы хүн”-Хүний биеийн харьцааны шинжлэх ухаан, урлагийн гайхамшигт илэрхийлэл Өчигдөр 09 цаг 57 мин Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ Өчигдөр 09 цаг 55 мин М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монголын эрх ашиг биш Өчигдөр 09 цаг 53 мин Газар тариалангийн салбарт ажиллаж буй 11 мянган иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байна Өчигдөр 09 цаг 51 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад.... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... “Хүннү Эйр” компани Е195/Е2 төрлийн шинэ онгоцоо хүлээн авла... Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.... АНУ-ын Төрийн департаментын бүтцэд ихээхэн өөрчлөлт хийх төл... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б...
Top