УИХ-ын чуулганаар Төсвийн тодотгол хэлэлцэж байгаа билээ. Тэгвэл Хууль зүйн байнгын хорооны өчигдөрийн хуралдаанаар Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийг хэлэлцжээ.
Энэ үеэр Ц.Сандаг-Очир гишүүүн Олимп, дэлхийн аваргаас медаль хүртсэн тамирчдад олгодог урамшууллыг хэмнэх санал гаргасан байна.
Тэрээр "Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэг заалт нэмэх саналтай байна. Олимп, дэлхийн аваргаас медаль хүртсэн тамирчдад сар бүр урамшуулал олгож байгаа. Үүнийг хэмнэлтийн хуульд нийцүүлж хязгаарлах ёстой гэж үзэж байна. Амжилт гаргасан үед нь нэг удаагийн урамшуулал байж болох юм. Сар бүр насан туршид нь урамшуулал олгодгийг зогсооё. Ийм санал нэмэхийг гишүүд маань дэмжиж өгөөч" гэсэн байна.