УИХ дахь АН-ын бүлгийн удирдлагууд өнөөдөр Монголын улс төрийн үе үеийн реформистууд болон Да.Ганболд, С.Баярцогт, М.Энхсайхан нартай уулзаж цаг үеийн нөхцөл байдлын талаар санал солилцлоо. Уулзалтын дараа УИХ дахь АН-ын бүлгээс эдийн засгийн хүнд цаг үед улс орны нийтлэг эрx ашгийн үүднээс макро түвшинд ямар бодлого авч хэрэгжүүлбэл зоxилтой талаар Засгийн газарт зөвлөмж хүргүүлэхээр бэлдэж байгаа юм байна.
Зөвлөмжийн төслийг бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа нар Монгол Улсын макро эдийн засгийн бодлого тодорxойлоxод оролцож, үе үеийн Засгийн газарт эдийн засгийн суурь реформуудыг амжилттай хийж ажилласан туршлагатай бодлого толорхойлогчдод танилцуулж, байр суурийг нь сонсчээ. Уулзалтад ирж амжаагүй зарим хүмүүс зөвлөмжийн төсөлд бичгээр саналаа ирүүлэхээр мэдэгдсэн байна. Зөвлөмжийг энэ 7 хоногт багтаан Засгийн газарт хүргүүлэхээр болжээ.