Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж, хуралдаанаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон салбарын сайд нар танилцуулж байна.
Хэвлэлийн хурлын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, саяхан болсон жагсаалтай холбоотойгоор 15 багц шаардлага болон бичгээр ирүүлсэн 270 гаруй шаардлагын дагуу ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн дүгнэлттэй холбоотой асуудлыг өнөөдөр хэлэлцлээ. Ирүүлсэн шаардлагыг ангилан үзвэл:
-
74 хувь нь үнийн өсөлт;
-
15 хувь нь төсвийн үргүй зардлыг хэмнэх;
-
12 хувь нь авлига, шударга бусаар байдлыг эсэргүүцэх;
-
12 хувь нь цалин, нийгмийн баталгаа, суурь шинэчлэлтэй холбоотой асуудал байсан.
Иргэдийн ирүүлсэн дээрх шаардлагын 60 орчим хувь нь ойрын хугацаанд шийдвэрлэгдэх боломжтой буюу үнийн өсөлттэй холбоотой асуудал байна. Иймд өнөөдөр үнийн өсөлтийн эсрэг хэрэгжүүлэх арга хэмжээний хуулийг батлан гаргалаа.
Ингэснээр хэд хэдэн үр дүн гарна.
Тухайлбал, шатахууны үнийг боломжит хэмжээнд барих эрх зүйн орчин бүрдлээ. Мөн шатахуун импортлогч ААН-үүдэд шаардлагатай валютын эх үүсвэрийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох, зээлийн хүүгийн татаасыг төр хариуцах зэргээр кохицуулна.
Түүнчлэн, эргэлтийн хөрөнгөтэй холбоотой асуудлыг бүрэн шийдвэрлэж, бензиний үнийг ЗГ, төв банктай нийлж, хямралт үед боломжтой хамгийн дээд хувилбараар барих эрх зүйн орчныг бүрдүүлсэн гэж ойлгож болно. Учир нь манай улсын хувьд инфляцад хамгийн их нөлөөлж, үнэ хөөрөгддөг зүйл бол шатахуун. Энэ багц арга хэмжээнд 100 орчим сая ам.доллар зарцуулах тооцоо байгаа" гэлээ.