Монгол Улсаас Бүгд Найрамдах Словак Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Гансүх 2022 оны Дөрөвдүгээр сарын 11-ний өдөр тус улсын Ерөнхийлөгч Зузана Чапутовад Итгэмжлэх жуух бичгээ барилаа.
Элчин сайд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгч Зузана Чапутовад уламжилж, Монгол, Словакийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.
Ерөнхийлөгч Зузана Чапутова Элчин сайдад баяр хүргэж, ажлын амжилт хүслээ хэмээн Гадаад Харилцааны яамнаас мэдээллээ.