x

Л.Оюун-Эрдэнэ: НДШ-ийг буулгах, НӨАТ-ын сугалааг болиулах зэрэг асуудлыг шийдвэрлэж ажиллана

Засгийн газар өчигдөр ээлжит бусаар хуралдсаж, хуралдаанаар Төв талбайд жагсаж байгаа залуусын тавьсан 15 үндэслэл бүхий шаардлагыг авч хэлэлцсэн юм. 

Хуралдааны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төв талбай дээр мэдээлэл хийсэн билээ .

Тэрээр "Жагсаалд оролцогчдын зүгээс тавьсан Засгийн газарт хүргүүлсэн 15 шаардлагыг хэлэлцлээ.

  • Нэгт, үнийн өсөлттэй холбоотой хуулийг боловсруулж, УИХ-д хүргүүлсэн. Сая УИХ-ын даргатай утсаар холбогдлоо. Энэ хуулийг УИХ энэ сарын 15-ны өдрийн дотор хэлэлцэн батлахаар боллоо.

  • Хоёрт, ЦЕГ-ын дарга, ТЕГ-ын удирдлагууд хуралдаанд оролцлоо. Саатуулагдсан иргэдийг бүрэн сулласан гэж мэдээллээ. Мөн дахин ямар нэгэн асуудал үүсгэхгүй гэдгийг хэллээ.

  • Гуравт, авлига албан тушаалд холбогдсон этгээдийг ял наймаалцсан хэлбэрээр шийдэхгүй байх хуулийн төслийг яаралтай байдлаар өргөн барихаар тогтлоо. Албан тушаалтнуудыг ялгаварлахгүйгээр шалгахаар боллоо. Хөгжлийн банк зэрэгтэй холбоотой асуудлыг олон нийтийн зүгээс шахаж байгаа гэдгийг холбогдох хуулийн байгууллагад мэдэгдлээ.

  • Дөрөвт, Засгийн газар хэмнэлтийн горимд шилжсэн тогтоолыг сэргээлээ. Төрийн албан тушаалтнуудын тасалгаанд ам.метрийн шалгуур тавих зэрэг хэмнэлийн горимд шилжихээр боллоо.

Мөн Төрийн өмчит газруудыг олон нийтийн хяналталд оруулахаар болж, асуудлыг ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар оруулахаар боллоо. Залуучуудын холбооны байрны асуудлыг шамшигдуулсан зэрэг асуудлыг шалгаж, АТГ-т шилжүүлж шалгуулахаар боллоо.

Нийт 15 шаардлагын 11-ийг нь Засгийн газар бие дааж шийдэх эрхтэй байна" гэв. 

Мөн тэрээр " Цаашлаад бусад асуудлыг нь УИХ-тай хамтарч ярилцах асуудал байна. Нийгмийн даатгалын шимтгэл, НӨАТ, олон улсын төлбөр тооцоо, сонгуулийн хар машин, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй бүрэн эрхтэй холбоотой асуудлыг Засгийн газар дангаар шийдвэрлэх боломжгүй тул ирэх долоо хоногт Улсын Их Хурлын удирдлага, холбогдох Байнгын хороонд Засгийн газраас хүргүүлж, хариу өгнө.

Эдгээр шүүмжлэл дагуулсан асуудалд бухимдалтай байгааг холбогдох Байнгын хороодын дарга нар, УИХ-ын удирдлагуудад илэрхийлсэн байгаа. Үүнийг УИХ-тай хамтарч шийдэх тал дээр ажиллана" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Инфляци 9 хувьд хүрлээ 18 цаг 54 мин Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно 19 цаг 2 мин Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчилж эхлэв Уржигдар 20 цаг 32 мин Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид оролцох эрх авчээ Уржигдар 19 цаг 50 мин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн тангаргаа өргөлөө Уржигдар 19 цаг 46 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Уржигдар 19 цаг 37 мин Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Уржигдар 13 цаг 58 мин Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Уржигдар 12 цаг 02 мин Калифорнийн түймэр “галзуурч” байна 2025-01-11 Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Монголын хөгжлийг гацаасан нь Гадны хөрөнгө оруулалт Калифорнийн түймэр “галзуурч” байна Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ?... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 ху... БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа
Top