x

Б.Энхбаяр: Танхайрч, согтуугаар жолоо барьж, нус цэрээ хаясан бол сануулах биш торгодог байх ёстой

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг өнөөдөр хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хуулийн төсөлтэй холбоотойгоор байр сууриа илэрхийллээ. 

Тэрээр "Зөрчлийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд сануулах гэдэг арга хэмжээ нэмэгдэж байгаа юм байна. Энэ нь зарим хүнд сайхан сонгогдож байгаа байх. Торгодог, сануулдаг энэрэнгүй болъё гэж байгаа юм байна. Ямар үед сануулах вэ гэдгээ ялгах ёстой. Хуулийн төсөлд танхайрсан, олон нийтийн газарт бие зассан, жагсаал цуглаан зөвшөөрөлгүй хийсэн, олон нийтийн, үйлчилгээний газарт тамхи татсан, хүний гэр оронд зөвшөөрөлгүй зураг дарсан, нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчсон, тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа гар утсаар ярьсан, цэргийн зарлан аваад очихгүй байгаа үед, хурд хэтрүүлсэн үйлдлүүдэд сануулах арга хэмжээ авна гэж байна. Үүнийг дэмжихгүй. Ингэж болохгүй. Эдгээр үйлдлүүдэд торгуулийн арга хэмжээ авах ёстой.

Хурд хэтрүүлсэн тохиолдолд торгох ёстой. Цаана нь хүний амь намыг хамгаалж байгаа хэрэг. Зөрчлийн хууль гэдэг бол гэмт хэргээс хамгаалж байгаа хэлбэр юм.

Анх энэ хуулийн хэлэлцэж байх үед гэр бүлийн хүчирхийллийг торгож, баривчлах гэлээ гэж шүүмжилж байсан. Гэр бүлийн хүчирхийллийн хэргээр шийтгүүлж байгаа хүний тоо нэмэгдсэн нь үнэн. Гэхдээ үүний дүнд санаатайгаар хүний амь нас хохироосон хэргийн тоо буурсан.

Танхайрч, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, нус цэрээ хаа явсан газраа нийж, хогоо хаядаг байж болохгүй. Одоо хотын соёл, дадалд суралцах хэрэгтэй байна. Хотод амьдарч байгаа бол бусдын эрхийг хүндэтгэж, дэг журамд захирагдах ёстой. Арай гэж соёлд төлөвшиж байхад сануулдаг болно гэж байгаа нь #doublestandart бий болгох гэж байна. Яагаад гэвэл хэнийг торгох вэ, хэнд нь сануулах арга хэмжээ авах вэ гэдгээ тухайн цагдаа л шийднэ. Энэ бол царай харна гэсэн үг. Төр өөрөө иргэнд тэгж бус ялгамжтай ханддаг болж байна гэсэн үг. Дарга нарыг бол “За танд сануулъя” гээд харин дээрэлхэж болмоор хүнээ шууд торгоно. Тиймээс сануулах арга хэмжээг тооцоо, судалгаатай ярих ёстой гэж бодож байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Инфляци 9 хувьд хүрлээ 18 цаг 37 мин Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно 18 цаг 45 мин Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчилж эхлэв Уржигдар 20 цаг 32 мин Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид оролцох эрх авчээ Уржигдар 19 цаг 50 мин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн тангаргаа өргөлөө Уржигдар 19 цаг 46 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Уржигдар 19 цаг 37 мин Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Уржигдар 13 цаг 58 мин Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Уржигдар 12 цаг 02 мин Калифорнийн түймэр “галзуурч” байна 2025-01-11 Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Монголын хөгжлийг гацаасан нь Гадны хөрөнгө оруулалт Калифорнийн түймэр “галзуурч” байна Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ?... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 ху... БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа
Top