Засгийн газрын зүгээс олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн төслийг УИХ-д өргөн барихаар болоод байна.
Энэ талаар Сангийн сайд С.Жавхлан мэдээллэх үеэрээ "НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг нэмэх бодлого байхгүй" хэмээн хэллээ.
Тэрээр "Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн буюу шатахуун, мах, гурил гэсэн гурван зүйлийн үнэд анхаарна. Инфляц импортоос шалтгаалж буй тул бусад бараа бүтээгдэхүүнд зохицуулалт хийх боломжгүй. Шатахуунтайгаа байхад бизнесүүд зогсохгүй. Мах, гурилыг төрөөс бүрэн хяналтдаа авч, зохицуулалт хийхийг хичээж ажиллах болно. Мөн НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг нэмэх бодлого ойрын хугацаанд байхгүй" гэсэн юм.