Хотын дарга асан Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр болж, нотлох баримт хангалтгүй гэж үзэж, хэргийг прокурорт буцаалаа.
Нийслэлийн давж заалдах шатны Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Э.Бат-Үүл нарын 13 хүнд холбогдох хэргийг өнөөдөр хянан хэлэлцлээ. Шүүх бүрэлдэхүүн тэдэнд холбогдох хэргийг нотлох баримт хангалтгүй, хууль буруу хэрэглэсэн зэрэг үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцааж, Э.Бат-Үүл нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчиллөө.
Давж заалдах шатны Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн батлан даалтад гаргахаар боллоо.