Нийгмийн Ардчилан Монголын Залуучуудын Холбооны ээлжит бус Их хурал энэ амралтын өдрүүдэд "Найрамдал" цогцолборт боллоо.
Энэ үеэр тус холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Н.Учралын хэлсэн үг иргэдийн бухимдлыг ихээр төрүүлээд байна. Тэрээр "НӨАТ-ын буцаан олголтоор амьдардаг айл маш олон байна. Хүмүүс НӨАТ-ын буцаан олголтоор амьдрал ахуйгаа авч явж, хүлээдэг. Тиймээс НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх шаардлага тавигдаад байна" хэмээн хэлжээ.
Татварын системд бүртгэгдсэн нийт худалдан авалтын хоёр хувийг улирал тутам буцаан олголтоор олгодог юм. Тодруулбал, Улаанбаатар хотод амьжиргааны доод түвшин болох 277,800 төгрөгийг НӨАТ-ын буцаалтаас сар бүр авахын тулд тэр айл сард 13,890,000 төгрөг, жилд 166,680,000 төгрөгийн худалдан авалт хийх шаардлагатай болох билээ.
Дашрамд, энэ удаагийн хурлаар тус холбоо нэрээ сольж Социал демократ залуучуудын холбоо болсон байна.